2018 онд эхлүүлсэн "Судрын чуулган"-ы орчуулга 80 хувьтай явж байна гэв

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 2018 онд Исламын Бүгд Найрамдах Иран Улсад ажлын айлчлал хийсэн.
Тус айлчлалын үеэр хоёр улсын хооронд шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг 2013 онд байгуулсны дагуу талууд Хижрийн VII-VIII буюу нийтийн тооллын XIII-XIV зууны үеийн Ил Хаант Улсын түүхэн сурвалж, гар бичмэлийн судалгааг хийж, ном сурвалж баримт бичгийн 2200 гаруй жагсаалтыг олж цуглуулж тайлбар орчуулга хийхээс гадна “Судрын чуулган”-ыг орчуулж, хэвлэх ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байдаг.
Тэгвэл эл ажлын явц ямар байгаа талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, “Судрын чуулганы орчуулгын ажил 80 орчим хувьтай явж байгаа. Өмнө нь Судрын чуулганы оросоор орчуулсан хувилбар байсан. Харин энэ удаагийнх Перс хэлнээс хийж байгаа анхны орчуулга болж байна” гэлээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n
Толгойгоороо орчуулж бгаа бол болоо ш дээ !
Гадаад харилцааны сайд шүү. Мундаг эмэгтэй
Зөв
эНЭ АВГАЙ СОЁЛЫН ЯАМНЫ АЖЛЫГ ЯРИАД СОЛИОРЧИХОО ЮУ. ЭНЭ УЛСЫН МӨНГӨӨР ТЭНЭЭД, ЯАМНЫ АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙГАА ЗАВСАРГҮЙТЭНЭЖ БУЙ АВГАЙГ �######�УУЛААЧ ЭЭ.