Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тэтгэврийн зээл тэглэсэн ₮850 тэрбумаа төлж чадалгүй ЗГ-аар баталгаа гаргуулах санал дэмжигдээгүй тул “Эрдэнэс Монгол” ХХК төлнө

Хураангуй:

  • Нэрээ өөрчилж, нэгдсэн ч өрөө төлж чадахгүйд дефолт зарлахдаа хүрсэн
  • Хөгжлийн банкны баталгаагаар бонд гаргасан ч, “Засгийн газрын баталгаагаар солино” гэж санал оруулаад унажээ.
  • 850 тэрбумынх нь өрийг толгой компани “Эрдэнэс Монгол” ХХК төлөхөөр болжээ.

Дэлгэрэнгүй:

Урьдач мэдээлэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордны өгөөжийг барьцаалсан бонд гаргасан. Бонд босгосон нэг их наяд 141 тэрбум төгрөгөөр 2020 онд 230 мянган ахмадын зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй ахмадуудад сая төгрөг олгосон. Үүнээс 930 тэрбум төгрөгийн өр үүссэн бөгөөд 2024 онд дөнгөж 80 тэрбумыг л төлжээ. Одоо цаана нь 850 тэрбумын өр үлдээд буй.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2023.07.05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг 2018 онд байгуулсан “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-д шилжүүлэх замаар нэгтгэх шийдвэр гаргасан.

Гэсэн ч өрөө төлж чадахгүй, дефолт зарлахдаа тулсан нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлаар хөшигний ард өрнөсөн хэд хэдэн мэдээллийг хүргэе.

Нэгт, Салхитын ордын үндсэн нөөцийг үндсэндээ ашиглаад, дараа жил гэхэд дуусахаар байгаа гэж судлаачид ярьдаг. Энэ нь дээрх 850 тэрбум төгрөгийн өрөө төлж чадахгүйд хүрсэн гол асуудал гэж ойлгогдож буй.

Харин Эрдэнэс алт ресурсцахим сайтдаа “2024.01.01-ний өдрийн байдлаар Салхитын мөнгөний ордын геологийн нөөц нь 1.7 сая тонн байгаагаас үйлдвэрлэлийн нөөцийг 870497 тонн гэж тогтоосон” гэжээ.

Хоёрт, Ахмадуудын тэтгэврийг тэглэхдээ Хөгжлийн банкаар баталгаа гаргуулж 2020 онд гаргасан “Эрдэнэс бонд”-ын хугацаа энэ жил дуусжээ. Төлөлт хийгдэхгүй байгаа тул нэн түрүүнд Хөгжлийн банканд хүндрэл үүссэн байна. Ингээд “Засгийн газрын баталгаагаар солино” гэдэг саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан аж. “Засгийн газар шууд баталгаагаар биш анх гэрээ хийхдээ хариуцсан компаниуд яаралтай арга хэмжээ ав” гэдэг шийдвэр гаргасан байна. 2025.01.22 өдрийн Засгийн газрын 32 тогтоолоор эргэн төлөлтийг хангах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, ЭЗХСайд Л.Гантөмөр, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарт үүрэгджээ.

Гуравт, 850 тэрбум төгрөгийн өрийг Засгийн газраас хамааралгүйгээр буюу "Эрдэнэс Монгол" компани энэ өөрөө төлөх чигтэй байна. Өр төлөх эх үүсвэрээ хаанаас гаргах тухай одоогоор тодорхой мэдээлэл олдсонгүй.

Дөрөвт, Ямартай ч “Эрдэнэс алт ресурс” компани алтны хоёр төсөл хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэж байгаа аж. Тус компанид Хармагтайн бүлэг ордын "Овоот хяр", "Хүрэнцав" гэсэн хоёр алтны төсөл бий.


Нэгдсэн дээрх хоёр компанийг ерөөс байгуулагдсан цагаас нь балагтай захирлууд удирдаж иржээ.

Д.Ариунболд, 2018 “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг үүсгэн байгуулангуутаа захирлаар нь томилж байв. Тэрбээр, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаас ажиллаж байсан.

Б.Ачитсайхан, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн захирлаар томилогдон ажилласан. Хэнтийнх. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар түүний томилгоонд өндөр нөлөөтэй байж болзошгүй гэдэг мэдээлэл гарч байв.

Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан. Тэрбээр, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий компаниас 2.7 тэрбум төгрөгийн хахууль авч, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон. Улмаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж, бүр шүүхээр ороод торгуулийн ял сонсоод мултарсан байдаг. 

Э.Ууганбаяр, "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн удаах гүйцэтгэх захирал. Тэрбээр, 3,500,000,000 төгрөгөөр “Мөнх даатгалд” өөрийгөө даатгуулж, 35,000,000 төгрөгийг “Эрдэнэс алт ресурс” ХХК-иас гаргасан гэх мэдээлэл дэлгэгдэж байв. Түүнийг 2024 оны аравдугаар сард АТГ-аас шалгаж эхэлсэн ч, өдгөө хэрхэн нь тодорхойгүй байна. Мөн тус компани 2024.08.12-ны өдөр “Хужирт тур” ХХК-тай “Эмчилгээ, сувилгааны үйлчилгээ”-ний гэрээг байгуулж, 19,800,000 төгрөг шилжүүлсэн байдаг.

Төрийн өмчийн 41 компани 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэж Засгийн газраас зарласан. Үе үеийн удирдлагуудын дампуу байдал төрийн өмчит компаниудыг ашиггүй ажиллуулж ирсэн кейсүүд олон бий. Төрийн мөнгөөр гараа угааж байгаагийн тод жишээ энэ компани дээр явагдаж гэж ойлгогддог.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 26, 2025 08:22

aguu t1 lel shuu hunii hereglesniig ard tymend uuruuleed ooroo yalgui zoolon suudald tuhalsan gevel yahuu ene buzriig

Зочин
Зочин
2 сар 26, 2025 08:46

Ахмадуудын зээлийг тэглэх сан�##�ыг Женко гаргаж, улс төрийн хожоог нь Женко л хүртсэн шдээ!! Женко л төлөх ёстой!!!

Зочин
Зочин
2 сар 26, 2025 09:00

Женко дундаас нь мөнгө хулгайлсан. Хулгайчыг оройдоо з�##�ахаар энэ улс орон яаж өөдлөхийн

Зочин
Зочин
2 сар 26, 2025 09:21

2020 онд ерөнхий сайд, зг байсан хүмүүс "ахмадын зээл тэглэх" гэдэг сонгуулийн шоу хийсэн юм байна гэж ойлголоо. Мэдээлэл өгсөнд баярл�##�аа П.Урнаа.

Зочин
Зочин
2 сар 26, 2025 09:40

Ашиггүй ажиллаж байгааг нь хувьчил

тогтох
тогтох
2 сар 26, 2025 10:50

Ахмадуудын өрийг тэглэсэн гэж женкол их ашиг олсон доо энэ хүн муу бүгдийг үндэслэгч байх юмаа.

Зочин
Зочин
2 сар 26, 2025 11:04

Ene p###a danda mongoliig horlono

Зочин
Зочин
2 сар 26, 2025 11:05

Horloh tusam orkuud hair zarlana

Зөнч
Зөнч
2 сар 26, 2025 11:54

Х.Баттулга новшоор төлүүл! Ахмадуудаа ялгаварлан гадуурхаж овсгоотойг нь завшуулж, ззэл ч авах чадваргүй ядарсануудыг нь тохуурхсан. Х.Баттулга төлж чадахгүй бол Баянгол зочид буудлыг хурааж ав!

Зочин
Зочин
2 сар 26, 2025 12:07

хөгжлийн банкны үүрэг, зорилго юу вэ, улс төрийн захи�##�гаар мөнгө тарааж суух ёстой юу, энэ банк болоод бусад төрийн нэртэй бүх компанийг хувьчилб�##� таарна, одоо бас өмнөх б�##�гаа засч чадаагүй байж мөрөөрөө хэвийн ажиллаад, улсад өчнөөн татвараа төлөөд, хэдэн мянган хүнийг ц�##�инжуулаад байж байгаа хувийн хэвшил рүү дайраад байдаг, төрийн энэ олон агентлаг, газар, суд�##�гааны төв... ямар ч хэрэггүй мөнгө идэгчид

Зочин
Зочин
2 сар 26, 2025 12:23

Женко гэж нэг бузар хулгайч Ахмадын зээл тэгэлсэн гэж баахан рекламдаж, сонгуульд сан�##� гусаад, Асгат ын ордын санхүүжилтийг өөрөө хувьдаа гусаад, тэр өр ийг нь одоо Эрдэнэс Монгол ХК төлж бгаа юм бнаа!!!
Монголчууд аа ! Баттулга ингэж л ажилладаг төвд нох ойн гөлөг ш дээ !!!

Зочин
Зочин
2 сар 26, 2025 21:10

Х.Баттулгаараа төлүүлээч !

Зочин
Зочин
2 сар 26, 2025 23:11

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
2 сар 26, 2025 23:24

6 саяын зээл тэглэж, ахмадуудыг ялган гадуурхсан. Харин зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг өгсөн гэж худлаа ш тээ. Хэн энэ мөнгийг хүртсэн юм бол?

Женко баттулга тэглэсэнээрээ төлөх юм бгаа биз.
Женко баттулга тэглэсэнээрээ төлөх юм бгаа биз.
2 сар 27, 2025 07:06

Женко баттулга компаныхаа ахмадуудын өрииг тэглээд өгөөч.улсын мөнгөөр л биш шүү

Зочин
Зочин
2 сар 27, 2025 12:14

Энэ жёнко гэж хуцаад улиад бгаа нохойнуудаа наадуул чинь энэ битгий хэл мөнгө цааш нь хийсэн улирагч нохойнууд шиг тэр мөнгөнөөс авсан бол өдийд жёнко чинь шоронгийн хадаас болсон байгаа м�##�уудаа

зээл тэглэх ёсгүй л байсан
зээл тэглэх ёсгүй л байсан
2 сар 27, 2025 16:44

зээл авсан хүн төлөх ёстой өайхад тэглэж сайн хүн болсон гайг одоо болтол төлж чадсангүй. Санааг гарсан хүн өөрөө төлсөн нь дээрдээ.

Өвгөн
Өвгөн
2 сар 27, 2025 18:31

Женко новшийн хийсэн ажил.Улс орноо бодохгүй өөрийнхөө төлөө хийсэн.Энэ хүнд бид ямар гээч муу зүйл хийсэн юм бэ.Бүү мэд

Дарьсүрэн
Дарьсүрэн
2 сар 27, 2025 21:58

Ахмадуудын зээл тэглэсэн нь үнэн.Төлөх ёстой газрын баялаг ашиглаж байгаа толгой компани өдий хүртэл төлөхгүй юугаа хийсэн юм бэ?Сан�##� санаачлага гаргасан хүн төлнө ч гэх шиг.Тухайн үеийн засгийн газар ч анхаарах ёстой байсан.Ганц хүн лүү овтоорорр дайрах ч юул бол.

Baagi
Baagi
2 сар 28, 2025 10:50

44 ih naydid idchihdeg ym 1 ih nayd hurggui mungu shuu Battulgaas uur ahmaduuda bodson euk baina uu erni

Зочин
Зочин
2 сар 28, 2025 20:24

Албаар Баттулгыг унагах гэсэн бодлогоор төлөхөөс цаарг�##�саар энэ ш дээ. Дээдсүүд идэх болохоор тэр битгий хэл л

Зочин
Зочин
2 сар 28, 2025 22:00

ЖОНХУУ ЖЁНКОГООР ТӨЛҮҮЛЭХ ЁСТОЙ..АНХ ПОПОРЧ САНААЧЛАГА ГАРГАЖ ӨР ТАВЬЖ ОЛОНД ТАРААЖ ИЙНХҮҮ ӨР ҮҮСГЭСЭН ЭНЭ ХОРЛОНТ ЭТГЭЭД ИЙМ ХОРЛОХ АЖИЛАА МӨН ХИЙСЭЭР Л ЯВААГ ТҮРҮҮЧИЙН ӨРИЙГ ЖОНХУУД ХАРИУЦУУЛЖ ИЙМЭРХҮҮ БАЛМАД АЖИЛУУДЫГН ТАСЛАН ЗОГСООХ УЧИРТАЙ❗

Зочин
Зочин
2 сар 28, 2025 23:12

Угаасаа дээрэмдэж олсон.юм хоол болохгүй дээ хаа хаанаа шүү.

Irgen
Irgen
3 сар 1, 2025 04:34

Battulga novsh uhsenee hiij tegledeg bnaa,
Uls Ornii hugjil hoish ni tatsan hogiin shiidver
Yer ni zeel avsan bol tuluuldeg l bh heregtei

Холбоотой мэдээ

Back to top button