Баялгийн сан: Норвеги улсынх яаж ажилладаг вэ

Дэлхий дээр 90 гаруй үндэсний баялгийн сан бий. Тэдний дундаас хамгийн том нь Норвегийн Засгийн газрын тэтгэврийн сан (GPFN) буюу Норвегийн баялгийн сан юм. “Visual Capitalist” сайтаас харвал “GPFN” нь 1.74 их наяд ам.долларын (нэг иргэнд 312 мянган ам.доллар ногдоно) хөрөнгийг эзэмшдэг байна. Харин хамгийн анхны үндэсний баялгийн санг 1953 онд Кувейт улс газрын тосны экспортоос олсон илүүдэл баялгаа удирдах зорилготой байгуулсан юм. Одоогийн байдлаар Кувейтийн үндэсний баялгийн сан 1 их наяд орчим ам.долларын хөрөнгөтэй.
Үндэсний баялгийн сан гэж юу вэ
Үндэсний баялгийн сан нь аливаа улс орнуудын эзэмшдэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Ихэнх баялгийн сангууд хөрөнгө оруулалтын данс хэлбэрээр, хөгжлийг дэмжих хэрэгсэл байдлаар эсвэл энэ хоёрын хослолоор үйл ажиллагаа явуулдаг байна. Баялгийн сан нь ирээдүй хойч үе хүртэх ашиг тус хүртэх байдлаар одоо орж ирсэн хөрөнгөө удирддаг, нэг төрлийн хуримтлалын сан юм.
Баялгийн санг тэтгэврийн сантай хольж болохгүй. Тэтгэврийн сангаас хүмүүс өөрсдийн хэрэгцээнд зориулж мөнгө татдаг. Харин баялгийн сан нь улс орны нийтлэг сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл баялгийн санг онгоцны буудал, сургууль барих, тэтгэвэр олгох, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр ашиглаж болно гэсэн үг.
Гэхдээ баялгийн сангууд ихэнхдээ гадаад болон дотоодын аливаа санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг юм. Улс орнууд баялгийн сангаараа дамжуулан компаниудын хувьцаа эзэмших зэрэг байдлаар ирээдүйд өгөөж авчрах, төрийн төсөв, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх баталгаа үүсгэдэг байна.
Олон улсын үндэсний баялгийн сангуудын форум (IFSWF) мэдээлснээр дэлхийн 90 гаруй сан нийтдээ 8 их наяд орчим ам.долларын хөрөнгийг удирддаг аж. Улс орнууд төсвийн илүүдлийн тодорхой хэсэг эсвэл бүгдийг нь баялгийн сандаа шилжүүлэх байдлаар хөрөнгөжүүлдэг. Шилжүүлсэн мөнгөөр нь баялгийн сан бусад санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг байна.
Баялгийн сангуудын ихэнхийг байгалийн нөөцийн экспорт нь хөгжсөн орнууд үүсгэжээ. Тэдгээр орнуудын баялгийн сангуудын хөрөнгийн эх үүсвэр нь төрийн өмчит компаниудын газрын тос, байгалийн хий, металл, эрдэс баялгийн экспортын орлого байдаг. “IFSWF”-ын мэдээлснээр баялгийн сангуудын 60 орчим хувь нь байгалийн баялгаас олсон орлогоос санхүүждэг юм.
Норвегийн жишээ

Норвегийн Засгийн газрын тэтгэврийн сан (GPFN) нь хоёр тусдаа сангаас тогтдог. Эхнийх нь 1990 онд Засгийн газрын Газрын тосны сан нэртэйгээр үүсгэн байгуулагдсан сан юм. Тус сан нь газрын тосны худалдааны илүүдэл орлогыг хөрөнгө оруулах байдлаар хадгалдаг. 2006 онд тус сан нэрээ өөрчилж Засгийн газрын тэтгэврийн сан Глобал (GPFG) болгосон.
Хоёр дахь сан нь илүү жижиг хэмжээтэй, 1967 онд байгуулагдсан Засгийн газрын тэтгэврийн сан Норвеги юм. Тус санг үндэсний даатгал байдлаар үүсгэсэн байна. Энэхүү сан нь “GPFG”-аас өөр тусдаа удирдлагатай, зөвхөн дотоод болон Скандинавын орнуудад л хөрөнгө оруулдаг. Ийм учир Засгийн газрын тэтгэврийн сан Норвеги нь дотоодын чухал компаниудын томоохон хувьцаа эзэмшигч юм. Тус сан 2024 оны наймдугаар сарын байдлаар 35 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байжээ.
Энэ хоёр сангаас бүрдэх “GPFN” нь хувьцаа, тогтмол өгөөжтэй орлого, үл хөдлөх хөрөнгө болон сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулдаг. 2024 оны байдлаар тус сан нийт хөрөнгийнхөө 71.4 хувийг хувьцаанд, 26.6 хувийг тогтмол өгөөжтэй орлого, 1.8 хувийг үл хөдлөх хөрөнгө, 0.1 хувийг сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцэд оруулсан байна.
Норвегийн баялгийн сан нь их төрөлжүүлсэн хөрөнгө оруулалт багцтай. Хувьцааны хувьд л гэхэд 63 орны 8,659 компанийн хувьцааг эзэмшдэг байна. Харин тогтмол өгөөжтэй орлогын хувьд “GPFN” нь 49 орны 1,507 бонд эзэмшдэг юм. Мөн 14 орны 910 үл хөдлөх хөрөнгөд тус сан хөрөнгө оруулжээ. Сэргээгдэх эрчим хүчний хувьд таван орны долоон төсөлд хөрөнгө оруулсан байна. “GPFN” нь дэлхийн нийт хувьцааны 1.5 хувийг эзэмшдэг юм.
Норвегийн Засгийн газрын тэтгэврийн сангийн хөрөнгийг зөвхөн төсөвт л ашигладаг хуультай. Ийм учир тус сан төсвийн хэрэгсэл болж өгдөг. 2001 онд эрх баригчид жилдээ тус сангаас нийт хөрөнгөний дөрвөн хувьтай тэнцэх мөнгийг төсөвт зарцуулж болно гэж тусгаж өгсөн. Хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн тул уг тоог 2017 онд гурван хувь болгож бууруулсан байна.
Гэхдээ сангаас төсөвт дэмжлэг болгон тусгаж өгч болох мөнгөний хэмжээ уян хатан. Норвегийн засгийн газар 2008 оны дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал, 2020 оны ковидийн хямрал гэх мэт онцгой нөхцөлд сангийн нийт хөрөнгөний гурван хувиас их мөнгийг төсөвт ашиглаж болно. Харин хямралгүй, санхүүгийн нөхцөл байдал сайн үед бага мөнгө төсөвт ашиглана. Энэ нь Норвегийн эдийн засгийн аюулгүйн тор юм. Ихэнх улс орнуудад эдийн засгийн хямралын үед төсөвтөө ашиглаж болох 1.74 их наяд ам.долларын үндэсний баялгийн сан байхгүй. Хямралын үед тэдгээр улсууд гадаад зээлээ нэмж эдийн засгаа дэмжих шаардлагатай болно. Ийм учир Норвегийн Засгийн газрын тэтгэврийн сан нь тус улсын хувьд төсвийн хүчирхэг хэрэгсэл юм.
Эх сурвалж: Reuters, Investopedia, NBIM
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Норвегийн эрх баригчид, улс төрчид нь манайх шиг хулгайч, авлигчин биш байх л даа! Манай эрх баригчид, нам гээч хулгайч луйварчидын бүлэглэл
аймаар шүү, өлөн гэж жигтэйхэн, бас шун�##� гэж аймаар, дэлхийн бүх баялгийг өгсөн ч ханахгүй, харь гариг дээр их �##�т мөнгө байна гэвэл яаж тийшээ явах вэ, түрүүлээд гялс шаачий гээл солиорох хүмүүс дээ!
Голд нь яг 10.0-д онолоо.Яг үнэн.
Монголд я�##�аа. Нийгэм задрахад нэг хэсэг брокер дилэр гээд. Төрийн �##�баны хэдэн з�##�уус дилөрдээд хуга �##�даж л байсан !
Тэдгээр з�##�уус тэр �##�дсан мөнгөө төрд буцааж төлөөгүй. Шуугиад л өнгөрсөн.