Тимоте Шаламе "SAG Awards"-аас шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртжээ

Тимоте Шаламе найруулагч Жэймс Мэнголдын найруулсан “A Complete Unknown” намтарчилсан кинонд Боб Диланы дүрийг бүтээснээрээ анхны томоохон шагналын урьдчилсан шалгаруулалтад ялалт байгуулж, гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртжээ. Түүнтэй энэ номинацид Адриэн Броуди, Дэниэл Крейг, Колман Доминго, Рэйф Фэйнс нар өрсөлдсөн байна.
Тэрбээр шагнал гардан авах үеэрээ “Бид бүгд л агуу байдал руу тэмүүлж, агуу хүмүүсээс урам зориг авдаг. Энд сууцгааж байгаа гайхалтай хүмүүсээс ч бид урам зориг, үлгэр дуурайл авдаг юм шүү.Энэ шагнал надад цааш үргэлжүүлэх хүч, зориг болж өглөө. Маш их баярлалаа” хэмээн хэлжээ.
Тимоте Шаламе уг шагналыг хүртсэн хамгийн залуу жүжигчин болж байгаа бөгөөд өмнө нь “SAG Awards”-аас энэхүү шагналыг Николас Кейж 32 насандаа хүртэж байсан аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Эх сурвалж: Hollywood Reporter
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд хэнд ч хэрэггүй энэ мэтийн мэдээ тавьж байхаа болио