Г.Одбаяр шагналт тавдугаар байр эзлэв

Манай бусад жүдочдоос 73 кг-д Г.Чойжилсүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Сүнжидмаа нар эхний тойргоос тэмцээнээ дуусгажээ. Тбилисийн Гран-при тэмцээнд 52 орны жүдочид өрсөлдөж байгаагаас Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар нарын 15 жүдоч оролцож байна. Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн бол гурван жүдоч шагналт тавдугаар, нэг жүдоч шагналт долоодугаар байр эзлээд байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д О.Хангал, эмэгтэйчүүдийн 78 кг-д Б.Эрдэнэт-Од нар барилдана.
Тбилисийн Гран-при тэмцээнд Франц, Нидерланд хоёр аваргатай тэргүүлж байгаа бол Гүрж, Израйл, Итали, Португал, Косовогоос нэг аварга төржээ. Монголын баг нэг хүрэл медальт, шагналт байранд дөрвөн жүдоч орж 12 дугаар байрт бичигдэж байна.
Б.ТОГТУУН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.