Нийгмийн

Олон хүний амь авсан “Эко Алтан Заамар” нэрээ “Бүрд Майнинг” болгон өөрчлөв

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд өнгөрсөн хоёрдугаар сард, энэ арванхоёрдугаар сард гээд дараалсан ослууд гарсан. Гэвч уг компанийн тусгай зөвшөөрлийг өнөөдрийг хүртэл цуцлаагүй байгаа.

Үүгээр зогсохгүй Эко Алтан заамар ХХК нь саяхан нэрээ өөрчилж Бүрдэл Майнинг ХХК болгосон нь өдөр тутмын сонины зарын хэсэгт бичигджээ. Учир нь албан байгууллагууд улсын бүртгэлд бүртгэгдсэн нэрээ өөрчлөхийн тулд зайлшгүй хэвлэл дээр тавьж зарлуулах ёстой байдаг юм.

Гэвч одоогоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан сайтад Эко Алтан Заамар гэх нэр нь хэвээр байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button