Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамас барьцаанд амь үрэгдсэн дөрвөн хүний цогцсыг хүлээлгэн өглөө

Лхагва гарагийн /2025.02.26/ шөнө Газын зурвас дахь Хамас бүлэг барьцаанд амь үрэгдсэн дөрвөн хүний цогцсыг хүлээлгэн өгсөн байна. Харин Израил хариуд нь 600 гаруй Палестин хоригдлыг суллаж эхэлжээ. Энэ нь Газын зурваст гал зогсоох тохиролцооны сүүлийн солилцоо юм. Хоёр тал нэгдүгээр сарын 19-нд гал зогсоох хэлэлцээ хийсэн. Тохиролцооны хэрэгжилтийн явцад хэд хэдэн асуудал тулгарсан ч нуран уналтгүй үргэлжилсэн юм.

Хамас, Израилын хэлэлцэж хүрсэн гал зогсоох тохиролцооны эхний шат энэ долоо хоногт дуусна. Хэлэлцээрийн дараагийн шат хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. Хамас одоогоор ямар нэгэн санал хүлээж аваагүй байгаа гэж мэдэгджээ. Хоёр талын дунд зөрчил үүссэний улмаас сүүлийн солилцоо хэдэн өдрийн турш гацаад байсан юм. Тэгвэл Египет зуучлагчдын хүчин чармайлтын үр дүнд солилцоо явагджээ.

Барьцааны болон амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг хүлээлгэн өгөхдөө Хамас бүлэг цугласан олны өмнө тайз засаж байсан нь НҮБ-аас шүүмжлэл дагуулсан юм. Сүүлийн солилцоог хийхдээ Хамас тайз засаагүй байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button