Ираны цөмийн зэвсгийн түвшинтэй ойролцоо баяжуулсан ураны нөөц огцом нэмэгджээ

Ираны цөмийн зэвсэг үйлдвэрлэх түвшинтэй ойролцоо баяжуулсан ураны нөөц огцом нэмэгдэн талаар НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага мэдэгджээ. Олон улсын цөмийн энергийн агентлаг лхагва гарагт /2025.02.26/ хойр тайлан нийтэлсэн байна. Тэр хоёр тайланд өнгөрсөн арванхоёрдугаар сард Иран цөмийн зэвсэг баяжуулахаа мэдэгдсэний дараа 60 хувь хүртэл баяжуулсан ураны нөөц нь их хэмжээгээр нэмэгдсэн гэж бичжээ.
Цөмийн бөмбөг бүтээхийн тулд 90 хувь баяжуулсан уран шаардлагатай байдаг. Барууны орнууд Иран улсад ураныг 60 хувь хүртэл баяжуулах ямар нэгэн иргэний үндэслэл байхгүй гэж үздэг юм. Иран ингэж ураныг баяжуулж байгаа нь энхийн зорилгоор цөмийн эрчим хүч ашиглах зорилготой гэх байр суурь илэрхийлдэг.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа цөмийн хөтөлбөр явуулсных нь төлөө Иранд шахалт үзүүлэхээр төлөвлөж байгаа. Гэхдээ Олон улсын цөмийн энергийн агентлаг Ираны үйл ажиллагаанд шинэ хязгаарлалт тогтоох дипломат арга хэмжээ авах цаг дуусаж байгаа гэсэн юм. Тус агентлаг “Цөмийн зэвсэггүй ч ийм төрлийн цөмийн материал үйлдвэрлэдэг ганц улс болох Ираны өндөр зэргээр баяжуулсан ураны нөөц нэмэгдэж байгаа нь ноцтой хэрэг” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.