ЭДИЙН ЗАСАГ
Алтны ханш харьцангуй буурч байна

Оны өмнө буюу 11 дүгээр сард алтны ханш грамм нь 287 мянга 857 төгрөгийн үнэд хүрсэн бол оны эхэнд 294 мянгад хүрсэн билээ.
Харин хоёрдугаар сарын эхэнд грамм алт 326 мянгад хүрсэн нь өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлт бөгөөд өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар грамм алт 322 мянган төгрөг байна.
Дэлхийн зах зээл дээр унци алт 2920 ам.доллар байгаа бөгөөд энэ нь 2024 оны сүүлийн улиралаас харьцангуй өссөн дүнтэй байна. Гэвч нэгдүгээр сард дэлхийн зах зээл дээр унци алт 2950 буюу оргил ханшдаа хүрээд байсан нь одоогоор буцаад буурчээ. Өнгөрсөн онд алтны ханш өссөн нь дэлхийн улс орнуудын Төв банкууд гадаад валютын нөөцийн багцаа төрөлжүүлэх зорилгоор алт худалдан авах нь нэмэгдсэнтэй холбоотой юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.