нийгэм

Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг хуулиар зохицуулсан улс орнуудад тамхидалт 50 хүртэл хувиар буурдаг

Тамхи татах зуршлыг эрүүл мэндэд хортой, орчиндоо сөрөг нөлөөтэй гэдгийг урт хугацаанд туршигдсан хэрэглээний явцад шинжлэх ухаан нотолсон хэдий ч энэ нь тамхины хэрэглээг халах хангалттай шалтгаан болж чаддаггүйг хүн бүр мэднэ. Харин хэрэглээг яаж хянах, хор нөлөөг нь хэрхэн бууруулах, тамхи татдаггүй атлаа дам өртөж буй хүмүүст яаж туслах вэ гэдэг зохицуулалтыг хийж болдог. Хийсээр ч ирсэн.

Үүний хамгийн тод жишээ нь 2014 оноос сургууль, хүүхдийн байгууллагаас 500 метрээс дотогш тамхи зарахгүй, битүү орчин, олон нийтийн газар, нийтийн зам талбайд зөвшөөрөгдсөнөөс бусад цэгт тамхи татахыг хориглосон нь маш сайн хэрэгжсэн юм.

Тамхи татдаггүй мөртөө дам хохирдог, тэрчлэн тамхины хамаарал бүхий хүмүүст ч таатай зохицуулалт болсон гэж үздэг. Утаат тамхины хэрэглээнд бий болсон дээрх зохицуулалтаас хойш нэгэн шинэ хэрэглээ нь дэлхий нийтэд дэлгэрсэн нь утаагүй тамхин бүтээгдэхүүн.

Монгол Улсад сүүлийн арваад жилд мөн дэлгэрч буй утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээ, хяналтыг эрх зүйн зохицуулалттай болгох шаардлага нэгэнт бий болсон гэж олон нийт үзэж байна. Үүнд бодитой санаачилга гарган УИХ-ын гишүүдэд хандсан Монголын Интервеншнал Пульмонологийн нийгэмлэгийн мэдэгдэлд дурдсанаар утаагүй тамхин бүтээгдэхүүнийг хуулиар зохицуулсан улс орнуудад янжуур тамхины хэрэглээ багасч, тамхидалтыг 30-50 хувиар бууруулсан үр дүн тэмдэглэгджээ.

АНУ болон Японд янжуурын зах зээл хумигдаж байгаа нь зарим талаар никотин болон тамхин бүтээгдэхүүний нэр, төрөл олширсонтой холбоотой гэж үзэж буй. Японд хуулиар зөвшөөрснөөр 2016 оноос халаадаг тамхин бүтээгдэхүүн нэвтэрч, зах зээлд өрсөлдөх болсноор уламжлалт янжуурын борлуулалт буурсан болох нь Японы Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн судалгаанд дурдсан тамхидалтын чиг хандлагатай мөн нийцжээ.

Арав гаруйхан жилийн хугацаанд Японы уламжлалт тамхины зах зээлийг 50 хувиаар бууруулсан шинэ тутам никотин агуулсан утаагүй бүтээгдэхүүний хэрэглээг илүүтэй ойлгох, бусад улс оронд дэлгэрч буй хэрэглээнд юуг анхаарахыг судлах шаардлагатай гэсэн байна. Утаагүй бүтээгдэхүүнүүд нь тамхины гол найрлага болох никотиныг агуулдаг ч утаа бус уур, эсвэл аэрозоль хэлбэрээр үйлчилдэг нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний хувьд утаат янжуураас бага гэж үзэж буй.

Янжуур тамхины хэрэглээгээ утаагүй бүтээгдэхүүнээр орлуулсан хүмүүсийн зүрх судасны өвчлөлийн эрсдэл утаат тамхиа хэрэглэсээр буй хүмүүсийнхээс хамаагүй бага байгаа ч судалгааг эцэслээгүй. Гэхдээ технологийн хувьсгал нь дам тамхидалт үүсгэхгүй, тамхины үнэр гаргахгүй, янжуур шиг үнс үүсэхгүй шинж чанартай, энэ ДЭМБ-ын дам тамхидалтын эсрэг бодлогод нийцэж байгаа гэж үзвэл утаагүй бүтээгдэхүүн хэрэглэгчдийн тоо цаашид ч өснө гэж төсөөлж болохоор байна.

Утаат буюу янжуур тамхины хор уршгийн талаар шинжлэх ухаан нэгэнт тогтоосон. Харин утаагүй бүтээгдэхүүний хор нөлөө бүрэн судлагдаагүй төдийгүй татваргүй, хяналтгүйгээс шалтгаалаад зарим бүтээгдэхүүний үнэ хямд байгаа зэрэг нь өсвөр насныхны дунд хэрэглээ болж буй нь эмч мэргэжилтнүүдийг эмзэглүүлж байна. Иймээс эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж үзжээ.

Утаагүй тамхин бүтээгдэхүүнд хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай талаарх үндэслэлтэй танилцахдаа ЭНЭХҮҮ холбоосоор нэвтэрнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button