Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадын орнууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ

Зүүн Азийн улс орнууд билгийн тооллын шинэ жилийг өргөн тэмдэглэдэг. Тэгвэл гадаадын орнууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг талаар харцгаая.

БНХАУ

Хятад цагаан сарын түүх нь домог яриатай холбоотой. Домогт олон мянган жилийн өмнө Ниан (жил гэдэг утгатай үг) нэртэй мангас шинэ он гарах үед тосгоны иргэд рүү дайрдаг байжээ. Энэ мангас чанга дуу чимээ, хурц гэрэл, улаан өнгөнөөс айдаг байсан тул нутгийн иргэд эдгээрийг ашиглан түүнийг үргээдэг болсон гэгддэг. Тиймээс хуучин оноо үдэж, шинэ оны аз хийморийг угтахдаа галын наадам, улаан өнгийн хувцас, чимэглэлүүд өргөн хэрэглэгддэг байна.

Баярын өдөр хүмүүс улаан өнгийн гоёмсог дугтуйнд мөнгө өгдөг заншилтай. Мөн цагаан сараар хүмүүс баяр ёслолын хоол зоог барьж, гэр бүл, төрөл садантайгаа уулздаг. Дээрээс нь цагаан сарын үеэр үеэр тэнгэрт одсон хамаатан саднаа хүндэтгэх олон зан үйл үйлддэг байна. Өөр нэгэн заншил бол гэр орноо сайтар цэвэрлэх. Ингэснээр муу энерги, азгүйдлийг арилгана гэж хятадууд итгэдэг. Зарим хүмүүс баярын өдрүүдийн тодорхой хэсэгт тусгай хоол бэлдэж, зооглодог.

Цагаан хамгийн сүүлийн үйл явдал нь дэнлүүний баяр. Энэ үеэр хүмүүс гэрэлт дэнлүүг сүмд өлгөх эсвэл шөнийн парадад барин явдаг. Луу нь Хятадын соёлд аз хийморийн бэлгэдэл тул олон газарт лууны бүжиг бүждэг байна.

БНСУ

Өмнөд Солонгост билгийн тооллын шинэ жилийн эхний өдрийг Соллал гэж нэрлэдэг. БНСУ-д цагаан сарын баяр гурван өдөр үргэлжилдэг. Баярын өдөр хүмүүс гэр бүлээрээ зоог барина. Уламжлал дагуу солонгосчууд цагаан сарын эхний өдөр гэр бүлийнхээ ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүлж ёслон мэхийдэг.

Харин ахмад настнууд хүүхдүүддээ бэлэн мөнгө болон бэлэг өгдөг байна. Мөн уламжлалын дагуу хүмүүс өвөг дээдэстээ хүндэтгэх зорилгоор шарилын чулууг нь цэвэрлэн, ёсолдог.  Солонгосчууд гэр бүлээрээ цугласан үедээ уламжлалт тоглоом наадгай тоглодог юм.

Вьетнам

Зургийн эх сурвалж: Hanoi Old Quarter Guide

Вьетнамд цагаан сарыг Тэт гэж нэрлэдэг байна. Хүмүүс билгийн тооллын шинэ жилийн өмнөх өдөр гэр бүлээрээ баярын зоог барьдаг юм. Вьетнамчууд мөн өнгөрсөн жилийн азгүй үйл явдлуудаас ангижрахын тулд гэрээ цэвэрлэдэг уламжлалтай аж. Вьетнамд Цагаан сараар гэрээ хэрхэн гоёж чимэглэдэг бүс нутгаасаа хамаараад өөр байдаг. Хойд бүсийн айлууд тоорын цэцгээр гэрээ чимэглэдэг бол өмнөд нутгийн хүмүүс чангаанзны цэцгээр чимэглэдэг байна.

Мөн бусад улсын адилаар вьетнамчууд өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлж, бие биедээ мөнгө, гарын бэлэг өгдөг юм.

Эх сурвалж: Britannica, Kelly Loves, Vietnam Law Magazine

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button