“Skype” тавдугаар сард үйл ажиллагаагаа зогсооно

Олон зуун сая хэрэглэгчтэй байсан видео дуудлагын платформ “Skype” тавдугаар сард үйл ажиллагаагаа зогсооно гэж эзэмшигч компани нь болох “Microsoft” мэдэгджээ. Тус платформ нь нэгэн цагт дэлхийн хамгийн алдартай вэб сайтуудын нэг байсан юм. “Skype”-аар дамжуулж хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс интернэтээр дуудлага хийдэг байсан.
“Skype” нь энэ үйлчилгээг нэвтрүүлсэн анхны эсвэл цор ганц компани биш. Харин компьютероор дамжуулан үнэгүй дуудлага хийх үйлчилгээг нэвтрүүлсэн тул тус платформ өргөн хэрэглээнд нэвтэрсэн юм. Тус платформ Х дээр мэдэгдэл хийхдээ хэрэглэгчид нь “Microsoft Teams”-д аккаунтаараа нэвтэрч, өөрийн бүх харилцагчтайгаа холбоотой байж болно гэжээ. 2003 онд анх үйлчилгээнд гарсан “Skype”-ийг “Microsoft” компани 2011 онд 8.5 тэрбум ам.доллароор худалдаж авч байсан юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.