Top StoriesДЭЛХИЙ

Ким Жон Ун цөмийн зэвсгээ ашиглахад бэлэн байлгахыг үүрэгдэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун стратегийн далавчит пуужингийн туршилтын харвалтыг удирдан зохион байгуулж, улс орныхоо бүрэн аюулгүй байдлыг хангахын тулд цөмийн дайралтын чадамжаа дээд зэргээр бэлэн байдалд байлгахыг үүрэг болгосон гэж тус улсын төрийн хэвлэлээс мэдээлжээ.

Энэхүү туршилт нь улсын аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчиж, сөргөлдөөнийг өдөөж, хурцатгаж буй дайснуудад сэрэмжлүүлэг өгөх, цөмийн ажиллагааны төрөл бүрийн хэрэгслийн бэлэн байдлыгсхаруулах зорилготой” байсан гэж Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) орон даяар мэдээлсэн байна.  Мөн"Хариу цохилт өгөх хүчирхэг чадвар бол бэлэн байдал  бөгөөд батлан хамгаалахыг баталгаажуулаад зогсохгүй төгс сэргийлэх арга" гэж Ким Жон Уны хэлснийг KCNA агентлаг дамжуулан хүргэжээ.

"Цөмийн зэсвгийн хүчин чадлаа  бүрэн хэмжээнд байлдааны бэлэн байдалд оруулж, тэдгээрийг ашиглах бэлэн байдлыг хангах замаар үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг найдвартай цөмийн хамгаалалтаар тогтвортой хамгаалах нь БНАСАУ-ын цөмийн зэвсэгт хүчний хариуцлагатай үүрэг, хариуцага юм” хэмээн мөн хэлсэн байна.

KCNA агентлагийн мэдээлснээр уг пуужингийн харвалт лхагва гарагт Солонгосын хойгийн баруун эргийн ойролцоо далайн дээгүүр явагджээ. Өмнөд Солонгосын цэргийнхэн баасан гарагт мэдэгдсэнээр, лхагва гарагт пуужин хөөргөх бэлтгэлийн явц ажиглагдсан бөгөөд 08:00 цагийн орчимд (Гринвичийн цагаар мягмар гарагийн 23:00) далайн дээгүүр хөөрсөн хэд хэдэн далавчит пуужинг мөрдөж тогтоосон гэжээ.

Хойд Солонгос олон жилийн турш стратегийн далавчит пуужинг хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд эдгээр нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх зориулалттай юм.

Энэ төрлийн пуужингууд нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор албан ёсоор хориглогдоогүй тул баллистик пуужинтай харьцуулахад олон улсын хамтын нийгэмлэгээс харьцангуй бага эсэргүүцэл, шүүмжлэл дагуулдаг.  Аюулгүйн Зөвлөл Хойд Солонгосыг баллистик пуужин болон цөмийн зэвсэг хөгжүүлэхийг хориглож, хэд хэдэн хориг арга хэмжээ авсан билээ.

Пуужингийн туршилтын талаарх мэдээлэл нь Ким Жон Ун цэргийн сургуулиудад дараалан айлчилж, залуу цэргийн офицеруудын үнэнч байдал, үзэл суртал, тактикийн сургалтыг чухалчлах талаар онцгойлон анхааруулах үеэр цацагдсан байна.

Ким Жон Ун дайснуудад сэрэмжлүүлэх талаар ярихдаа тодорхой улс орны нэр дурдаагүй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг хүлээн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч Ким Жон Уны зүгээс АНУ болон Өмнөд Солонгосыг чиглэсэн хатуу үгтэй мэдэгдлүүдээ үргэлжлүүлсээр буй.

Трамп, Ким хоёр АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд урьд өмнө байгаагүй дээд хэмжээний уулзалтуудыг хийж байсан удаатай бөгөөд Трампын дахин сонгогдсоноос хойшхи анхны далавчит пуужингийн туршилтаа ийн хийсэн юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
3 сар 3, 2025 13:32

Энэ бүдүүн дэндүү түүхий мантуу болжээ.?

Зочин
Зочин
3 сар 4, 2025 00:26
Reply to  зочин

Бүү үзэгд коммунизмын аюул

Зочин
Зочин
3 сар 3, 2025 23:52
Reply to  зочин

Ард иргэдээ өлсгөж гачиж, улс орноо дампууруулсан новш

Зочинзочин
Зочинзочин
3 сар 3, 2025 20:12
Reply to  зочин

Чамаас тэнэгтээ улсаа удирдаад, хавьд ойрын улс гүрнийг айлгаад байна уу, б�##�ай минь.

Эх оронч монгол
Эх оронч монгол
3 сар 3, 2025 20:48

Албан туша�##�ыг эрийн сайндаа аваагүй! Өвлөж авсан учир тэнэг мулгуу байдаг. Үүнийг боловсролгүй харанхуй нүх чи ойлгохгүй л дээ. Муу сайн ч сонгуулиар гарч ирсэн хүн л илүү мундаг байдаг жамтай.

Gana
Gana
3 сар 3, 2025 15:11
Reply to  зочин

Hhhhha bas buduun n tand ymar hama bnaa.

Зочин
Зочин
3 сар 3, 2025 21:01

Энэ бүдүүн гахайгын харавсан цөмийн пуужин өөрийнх нь толгой дээр бууж амьдраарай шатаж үхэх болтугай

Зочин
Зочин
3 сар 3, 2025 21:02

Е
Иш ан

Зочин
Зочин
3 сар 3, 2025 21:16

Энэнтэй хэн дайтах гээд байгаан бэ. Сүрийг л үзүүлдэг болохоос эдний цэргүүд байлдаж чадахгүй байна гээ биздээ.

Зочин
Зочин
3 сар 3, 2025 22:52
Reply to  Зочин

хоцрогдсон хойд солонгосын цэргүүд укайны дэвшилтэт дронуудад яаж �##�ууллаа даа

Зочин
Зочин
3 сар 3, 2025 22:32

Хоцрогдсон хойд солонгосын цэргүүд украйны дэвшилтэт дронуудад эдлүүлж байхад өмнөдөө бол яагаад ч барахгүй. Өмнөдүүд бол хойд солонгосын цэргүүдийн тоогоор ч дрон үйлдвэрлэх хөрөнгө чинээтэй улс. Пхеньян хотын дээгүүр өмнөдийн дронууд ялаа шиг эргэлдэж байхад устгаж чадаагүй ш дээ. Устгаж чадахгүй болохоороо нөгөө л нэг сүрдүүлгийн үг хэлдэг ядарсан аргаа хэрэглэсэн.

Зочин
Зочин
3 сар 3, 2025 22:34

Цөмийн технологи нь ч �##�ь 60;70-аад оны үеийн хоцрогдсон технологи. Өмнөдийн дэвшилтэт технологи ядах юмгүй илрүүлээд устгачихна.

Зочин
Зочин
3 сар 3, 2025 22:35

Өлсгөлөн ядуу, улны гуйлгачин, үгээгүй хоосон, цаг үеэсээ хоцрогдсон хойд солонгос.

Зочин
Зочин
3 сар 3, 2025 23:51

Ард иргэдээ өлгөж гачсан новш

Oogii
Oogii
3 сар 4, 2025 00:07

Targan gahai uhej dald oroochee

Холбоотой мэдээ

Back to top button