Европ Америкгүйгээр Украиныг хангалттай дэмжиж чадах уу

Өнгөрсөн баасан гарагт /2025.02.28/ Цагаан ордонд болсон Украин, АНУ-ын уулзалт маргаанаар өндөрлөсөн. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандаж “Энх тайван тогтооход бэлэн болсон үедээ буцаад ирээрэй” гэж хэлсэн билээ. Трамп АНУ, Украин хоёрын хооронд байгуулахаар төлөвлөж байсан ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурах ёслолыг цуцалж, Зеленскийг АНУ-ыг үл хүндэтгэсэн гэж шүүмжилсэн юм.
Энэ бүхний өмнөхөн Трамп Зеленскийг сонгуульгүй дарангуйлагч хэмээн нэрлэж, ОХУ-ыг түрэмгийлэгч гэж тодорхойлохоос татгалзсан. Мөн түүний засаг захиргаа Украинд нийлүүлэх зэвсгийн тусламжийг зогсоох талаар авч хэлэлцэж гэх мэдээлэл явах боллоо. Үүний үр дүнд Украин АНУ-ын цэргийн дэмжлэггүйгээр тулалдах эрсдэлтэй нөхцөл байдалд орж болзошгүй байна.
Украинд ОХУ-ын эсрэг байлдахын тулд тасралтгүй зэвсэг, сум, бусад хэрэгслүүд шаардлагатай. Зеленский АНУ-ын тусламжгүйгээр Украины амьд үлдэх магадлал бага хэмээн санаа зовниж буй. Цагаан ордонд хийсэн уулзалт нь маргаанаар дууссаны дараа Зеленский Лондон айлчилж, Европын удирдагчидтай уулзсан. Тус уулзалтаар Зеленский Трамптай харилцаагаа сэргээж, аварч чадна гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.
Муу мэдээ гэвэл АНУ-ын Украинд үзүүлэх цэргийн тусламжийн санхүүжилт шавхагдаад байна. Харин сайн мэдээ гэвэл өмнө нь Жо Байден баталсан тусламжууд үргэлжлэн хүргэгдсээр байх болно. Гэхдээ Трамп зөвшөөрвөл. Үүнээс гадна Европын холбоотнууд 40 тэрбум ам.долларын цэргийн тусламж амласан байгаа ч энэ нь хараахан хүргэгдээгүй байна.
Европын орнууд АНУ-гүйгээр Украиныг хангалттай дэмжиж чадах уу
2022 онд дайн эхэлснээс хойш АНУ Украинд 67 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлээд буй. Харин Европын холбоо болон Их Британи 65 тэрбум ам.долларын зэвсгийн тусламж илгээсэн. АНУ-ын тусламжийг орлохын тулд Европын холбоо ДНБ-ийхээ 0.12 хувийг зарцуулах шаардлагатай болно. Гэхдээ үүнийг АНУ-ын цэргийн үйлдвэрлэлгүйгээр Европ гүйцэтгэж чадах эсэх нь томоохон асуудал юм. Мөн Европын орнууд батлан хамгаалахын салбартаа зарцуулж буй төсвөө нэмж байгаа хурд нь хангалттай түргэн биш байгаа билээ.

Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн (IISS) мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчний төсөв Европын батлан хамгаалахын нийт зардлаас худалдан авах чадвараараа илүү өндөр болжээ. Дайн эхэлснээс хойш ОХУ-ын батлан хамгаалахын төсөв 41 хувиар нэмэгдэж, ДНБ-ий 6.7 хувьтай тэнцэх болсон. Харьцуулбал Их Британи 2027 он гэхэд батлан хамгаалахын салбартаа ДНБ-ий 2.5 хувийг зарцуулдаг болох зорилт тавьсан байгаа.
Одоо яригдаж буй гол асуудлуудын нэг нь Украинд энхийг сахиулах хүчин байршуулж, аюулгүй байдлын баталгаа өгөх юм. Зеленский хэлэхдээ энхийн тохиролцоо хийсний дараа ОХУ-ыг дахин довтлохоос сэргийлэхийн тулд 100-200 мянган энхийг сахиулах цэрэг шаардлагатай хэмээсэн. Гэхдээ Европ дангаараа ийм тооны энхийг сахиулах цэрэг Украинд байршуулах бололцоогүй.
Барууны албаны хүмүүсийн хэлэхдээ үүний оронд Украинд 30 мянга хүртэлх цэрэг байрлуулах талаар хэлэлцэж байгаа аж. Харин Европын сөнөөгч онгоц, байлдааны хөлөг онгоцнууд Украины агаарын орон зай, далайн замуудыг хянахад тусална.
Энэ цэргүүдийг байрлуулж буй гол зорилго нь Украины хот, боомт, цөмийн цахилгаан станцуудыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах явдал юм. Тэднийг Украин дахь одоогийн фронтын бүсэд буффер байдлаар байрлуулахгүй.
Гэхдээ барууны албаны хүмүүс үүнийг хангалтгүй гэж үзэж байна. Тиймээс тэд АНУ-ыг баталгаа өгөхийг хүсэж байгаа юм. Энэ нь Европын орнуудын байршуулсан хүчийг ОХУ-ын зүгээс сорихгүй байх баталгаа болно гэж бодож буй.
Албаны хүмүүсийн үзэж буйгаар, АНУ хамгийн багадаа Европын цэргүүдийн үйл ажиллагааг хянах удирдлагын төв ажиллуулж, Польш, Румын дахь агаарын баазаасаа сөнөөгч онгоц бэлэн байлгах хэрэгтэй аж. Европын орнуудад АНУ-ын сансрын тандалт, тагнуулын чадамжтай тэнцэхүйц технологи байхгүй. Мөн Европын орнууд бие даан өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулах чадвар дутмаг. Украины зэвсгийн хангамж АНУ-ын логистикийн дэмжлэгээс хамаардаг.
2011 онд Ливид болсон НАТО-гийн бөмбөгдөлтийн ажиллагаа ч энэ асуудлыг тод харуулсан. Европын улсууд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан ч АНУ-ын тусламжаас их хэмжээний хамааралтай байсан билээ. Европын холбоотнууд АНУ-ын түлш цэнэглэх онгоц, бай онох систем ашигласан юм.
Одоогийн байдлаар Их Британи улс Украинд энхийг сахиулах цэрэг байршуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Мөн ийм алхам хийхэд бэлэн өөр нэг улс нь Франц. Зарим хойд Европын улсууд буюу Дани, Швед, Балтийн орнууд цэрэг байршуулах талаач авч үзэж байгаа ч АНУ-аас баталгаа олгохыг хүсэж буй. Харин Испани, Итали, Герман цэрэг байршуулахыг эсэргүүцсэн байр суурьтай. Гэвч АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн мэдэгдэхдээ, хэрэв олон улсын цэргүүд Украинд очвол тэд НАТО-гийн цэрэг биш байх ёстой гэсэн байгаа билээ.
Эх сурвалж: BBC, CSIS, Bruegel
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
FUCK YOU САРМАГЧИН !
АНУ-гүйгээр Европ будаа, НАТО сүйрнэ,
Европ Америкгүйгээр бие даахад ихээхэн хугацаа хэрэгтэй.АНУлс гол хүч одоо ч байгаа шүү дээ.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Европ үргэлж АНУ-ийн бөөрөнд байсаар өөртөө итгэх итгэл ссуларсан боловуу. Хэрвээ европ зэвсэгт хүчнээ нэгтгэж эвсэл болвол дэлхийд нэгдүгээрт орох хүчтэй баг болох ёстой шүү дээ...
европын холбоо цэргийн эвсэл байгуулах тухай яригдаж байна.Хэрэв нэн даруй байгуулагдв�##� хүчирхэг эвсэл бий болж нато-оос дутахгүй хүчин чад�##�тай өөрийгөө бүрэн хамга�##�ах чадвартай байгууллага бий болно....
Трамп саййнн, байден мууууу. Зели бүүүүүр муууу, Путин бүүр ссаййнн, юууу үнэн энэ үнэн.
Oros ene baidlyg ashiglaj odoo xodlox xeregtei
АНУ эс оролцвол ОХУ-д Европ тив ч асууд�##� биш юм байна дөө.