Нийгмийн

Сар шинийн баярын өдрүүдэд 7000 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна

Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн ажиллаж байна.

Энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас эхлэн “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байгаа билээ. Сар шинийн баярын өдрүүдэд эргүүл, хамгаалалт, зохицуулалтын чиглэлээр 5416 алба хаагч явган болон авто эргүүлийн, гудамж, авто замын хөдөлгөөнд зохицуулалт, хяналт шалгалтын чиглэлээр 614 цэгт 1810 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button