"A Real Pain" киноны зохиолч, найруулагч Жессе Айсенбергт Польшийн иргэншил олгожээ

АНУ-ын жүжигчин Жессе Айсенбэрг Дэлхийн II дайны үеийн еврейчүүдийн түүхийг өгүүлэх “А Real Pain” киногоороо Академийн авардсаас Шилдэг эрэгтэй туслах дүрийн номинацид нэр дэвшиж, Оскарын шагнал хүртсэний дараа Польшийн Ерөнхийлөгч Андрей Дудагаас Айсенбергт улсынха иргэншлийг олгохоор шийдвэрлэжээ.
Айсенберг уг киноны зохиолыг өөрөө бичиж найруулж, мөн өөрөө тус кинондоо дүр бүтээсэн юм. Түүний бүтээсэн уг кино нь элэнц эмээгийнхээ түүхээс сэдэвлэсэн бөгөөд Холокостын амьд үлдэгсдийн нэг байсан эмээгийнхээ хүндэтгэлд зориулж Америк үеэл ах дүү хоёр Польшийг зорьж буйгаар киноны үйл явдал өрнөдөг байна. Айсенберг Польшийн ерөнхийлөгчөөс иргэншил гардан авах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Гэр бүл минь Нью-Йорк хотод амьдарснаасаа их цаг хугацааг Польш улсад амьдарч өнгөрүүлсэн юм байна гэдгийг энэ улсын гудамжаар алхаж, кино зураг авалтуудаа хийж байхдаа ойлгосон юм. Түүхийн энэ эмгэнэлт явдлаас гадна манай гэр бүл Польш улстай ямар ч холбоогүй болсон нь бас нэгэн эмгэнэл юм. Энэ нь надад үнэхээр гунигтай санагдсан. Илүү ихээр дахин холбогдохыг хүсэх шалтгаан минь ч болсон” хэмээн хэлжээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: ВВС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.