Нийгэм мэдээ

Оюутан цэргийн бүртгэл энэ сарын 10 хүртэл явагдана

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн хооронд E-Mongolia системээр хүлээн авч байгаа билээ.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.

  • Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
  • Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх; 
  • 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх; 

Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана. Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлэх юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button