Гадаад мэдээДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Улаанбурхан гэж ямар өвчин бэ

ДЭМБ-ын албан ёсны сайтаас харвал улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг амархан халдварладаг өвчин юм. Халдвартай хүн амьсгалах, ханиах, найтаах үед бусад хүмүүст халдварлана. Тус өвчнийг Морбилливирус хоминис нэртэй вирус үүсгэдэг байна. Улаанбурхан нь амьсгалын замаар халдварлаж, дараа нь бүх биед тархдаг. Уг өвчин халдварлах чадвар өндөр учир халдвартай хүнтэй нэг өрөөнд байхад л халдвар авч болзошгүй. Халдвартай хүн өрөөнөөс гараад хоёр цаг өнгөрөх хүртэл халдвар авах магадлалтай юм.

Өвчний шинж тэмдэг

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) сайтаас харвал.Халдвар авснаас 7-14 хоногийн дараа шинж тэмдэг эхэлнэ. Улаанбурхан өвчний анхан шатны шинэ тэмдгүүдэд:

  • Өндөр халуурах
  • Ханиалгах
  • Нус гоожих
  • Нүд улайх

Шинж тэмдэг эхэлснээс 2-3 хоногийн дараа амны хөндийд жижиг цагаан толбонууд  (Копликийн толбо) гарч магадгүй.

Шинж тэмдэг эхэлснээс 3-5 хоногийн дараа нүүрэн дээр улаан тууралт гардаг. Тууралт доошлон хүзүү, их бие, гар, хөл рүү тархдаг юм. Улаан тууралт дээр жижиг хэмжээтэй овойсон гүвдрүү гарч болдог. Тууралт гарч эхлэхэд халдварласан хүний халуун нэмэгдэх магадлалтай.

Хүндрэл

Улаанбурхан өвчний үед үүсдэг түгээмэл хүндрэл нь чихний халдвар, гүйлгэх юм. “CDC”-ийн сайтаас харвал улаанбурхан туссан арван хүүхэд тутмын нэгд нь чихний халдвар үүсдэг байна. Харин улаанбурхнаар өвчилсөн арван хүн тутмын нэг орчимд нь гүйлгэх шинж тэмдэг илэрдэг. Өвчин даамжирсны улмаас хатгаа, энцефалит (тархи үрэвсэн хавагнах) үүсэж, үхэлд хүргэх эрсдэлтэй.

Эрсдэлт бүлэг

Улаанбурхны халдвар нь ямар ч насны хүн авсан ноцтой өвчлөл үүсгэх боломжтой. Гэсэн хэдий ч улаанбурхнаар халдварлахад зарим хүмүүс хүндрэл үзүүлэх магадлал илүү өндөр. Эрсдэлт бүлгийн хүн бол:

Таваас доош насны хүүхдүүд

20-иос дээш насны хүмүүс

Жирэмсэн эмэгтэйчүүд

Цусны хорт хавдар, ХДХВ-ийн халдвартай гэх мэт дархлааны сулралтай хүмүүс.

Урьдчилан сэргийлэх

ДЭМБ мэдээлснээр улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь олон нийтийг хамарсан вакцинжуулалт юм. Улаанбурхны вакциныг гахай хавдар, улаануудын вакцинтай хамт хийдэг. Эхний тунг 9 сартайд, хоёр дахь тунг хоёр настайд хийнэ. “CDC” мэдээлснээр нэг тун вакцин хийлгэх нь улаанбурхны халдвараас 93 хувь, хоёр тун хийлгэх нь 97 хувь хамгаалдаг байна.

Эх сурвалж: WHO, CDC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button