Уул уурхайн түүхий эдийн үнийн уналтын шокийг бид даах уу

2025 оны төсөвт нүүрсний үнийг тонн тутмыг нь 129 ам.доллар байхаар 83 сая тонныг экспортлоно гэж тооцсон боловч өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ тонн тутам нь 70-80 ам.доллар хүрэхтэй үгүйтэй болов.
Ингээд оны эхний улиралд л нүүрсний үнийн уналтаас шалтгаалан төсөвт үүсэж буй дарамт 25 хувиар нэмэгдсэн. Манай экспортын голлох зах зээл буюу 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэгийн 60 хувь нь дангаараа нүүрс.
Төсвийн голлох орлогыг бүрдүүлдэг нүүрсний үнэ унасаныг хэрхэн шийдвэрлэх вэ.
Засгийн газраас ирэх 2026 болон 2028 онд хугацаа нь дуусах “Номад” бонд болон 2028 онд дуусах “Хүннү” бондыг худалдан авах тендер зарласан. “Номад” бондын хувьд 566 сая ам.долларын үнэлгээтэй бол “Хүннү” бондын хувьд 650 сая ам.долларын үнэлгээтэй. Засгийн газрын хувьд бондуудын өгөөж харьцангуй өсөж байгаа үед нь өр төлбөрийг хугацаанаас нь өмнө төлөх хувилбар гаргасан. Ингэснээр ирэх жилүүдэд бондын өр төлөхгүйгээр зохицуулсан хэмээн Сангийн яам хэлдэг.
Зэсийн үнийг төсөвт хэрхэн тусгав
2025 оны төсөвт зэсийн үнийг тонн тутмыг нь 7491 ам.доллароор тооцож суулгасан. Өнгөрсөн оны наймдугаар сард зэсийн үнэ тонн тутам нь 9393 ам.доллар байсан бол 2024 оны төгсгөлд 9074 ам.доллар болж буурсан. Харин 2025 оны хоёрдугаар сард зэсийн үнэ 8977 ам.доллар болж мөн л буурсан боловч төсөвт тусгагдсан дүнгээс тонн тутам нь 1500 орчим ам.доллароор илүү байна. Өөрөөр хэлбэл төсөвт тусгагдсан уул уурхайн бүтээгдэхүүнүүдээс ганц зэсийн үнийг л дундажласан.
Гэтэл дан ганц нүүрсний үнэ унаагүй. Алт, төмрийн хүдэр, төмрийн баяжмал, газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр буурсан хэвээрээ байгаа нь бидэнд дараах эрсдлүүдийг авчирч байна.
Төсвийн орлого буурах
- Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад экспортын орлого багасна
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ), уул уурхайн компаниудын татварын орлого буурна
- Төсөвт төлөвлөсөн орлого тасарснаар алдагдал нэмэгдэнэ
2. Төсвийн алдагдал өсөх
- Орлого төлөвлөснөөс бага орж ирвэл зарлагаа санхүүжүүлэхэд хүндрэл үүснэ.
- Алдагдлыг нөхөхийн тулд өр тавих, төсвийн тодотгол хийх шаардлага гарна.
- Гадаад, дотоод өрийн дарамт нэмэгдэж, зээлийн хүүгийн төлбөр өснө.
3. Нийгмийн халамж, төсвийн зарцуулалт хумигдах
- Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хэвийн олгоход хүндрэл үүсэж болзошгүй
- Улсын хэмжээнд барилга, дэд бүтцийн томоохон төслүүд хойшлох магадлалтай
- Орон нутгийн төсвийн санхүүжилт буурч, хөгжлийн хөтөлбөрүүд тасалдах эрсдэлтэй
4. Валютын ханшийн дарамт нэмэгдэх
- Төсвийн орлого буурахад гадаадын хөрөнгө оруулагчид итгэл алдаж, валютын ханшийн савлагаа үүснэ
- Төгрөгийн ханш суларснаар өрийн үйлчилгээний зардал нэмэгдэж, импортын барааны үнэ өснө
5. Засгийн газрын зээл, өрийн дарамт өсөх
- Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд гадаад, дотоод зах зээлээс нэмэлт санхүүжилт авах шаардлага гарна
- Өрийн хэмжээ нэмэгдэх тусам дараагийн жилүүдэд төсөвт ачаалал ирнэ
Оны эхний улиралын дараачаас буюу хоёрдугаар хагаст уул уурхайн түүхий эдүүдийн үнэ өснө гэсэн эерэг хүлээлттэй байгаа боловч 2024 оны гуравдугаар улиралд мөн л энэ онд үнэ өснө гэсэн хүлээлтэд хүрээгүй буюу эсрэгээрээ уналттай угтсан.
Нүүрсний үнэ 50 орчим хувиар унасан нь энэ онд өмнөх жилүүдийнхээс экспортын оргил үедээ хүрнэ гэсэн манай улсын зорилт биелэхээргүй болсон нь оны төгсгөлд төсөвт хамгийн том хүндрэл үүсгэхээр байгаа. Хятад улс манайхаас үнийг буулгах шахалт хийсээр байгаа нь тус улс худалдааны дайны нөлөөгөөр гангийн үйлдвэрлэлээ бууруулах, дотоодын үнийн өрсөлдөөн бий болж байгаатай ч холбоотой юм. Цаашид үнийг хямдруул гэдэг тулгалт ирсээр байх болов уу.
Мөн нөгөө талд оны эхэнд мөн экспортын хувь хэмжээ өмнөх оныхоос 23.1 хувиар буурсан нь 2024 оны төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах эрсдэлтэй юм. Өөрөөр хэлбэл төв банкнаас гаргасан эдийн засгийн өөдрөг төсөөлөл оны эхний зорилтод хүрэхээргүй харагдаж буй. Зах зээлд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжихгүй байгаа энэ үетэй цагаан сарын баяр давхцаж, ам.долларын ханш ч мөн өсөлттэй байгаа бөгөөд цагаан сарын дараанаас инфляцид дарамт үүсэж 10 хувьд хүрч магадгүй байна.
Харин ганц өөдрөг хүлээлт нь зэс болон алтны үнэ өсвөл бусад алдагдалтай бүтээгдэхүүний орлогыг нөхөх замаар орлож болох ч Монгол Улсын экспортын орлогыг дангаараа нуруундаа үүрдэг уул уурхайн салбарын түүхий эдүүдийн үнэ цаашид унасаар байвал энэ шокийг бид хүлээн авч, даван туулах чадамж бий юу.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жавхлан чадахгүй. Сэтгэл дутна
Tseverhen heleh geed yadah yumdaa umkee guilgachinguud naadahiig chini Golland ovchin gedeg yum sejiguudee
Байхгүй. Жавхлан өөрийн бандаашаа дуудлага худөлдаагаар оруулна, айлтгүй гэж хэлсэнээс өөр ямар ч найдах юм а-лга. Яахав төрийн муу арга бий л дээ. Бидэнд үзүүлээд байдаг тоонууд байгаа. Үндэсний баялагийн сан, иргэний хувь гээд. Тэднийг бүгдийг нь дайчилна гэсэн үг. Нийгмийн даатга-л, бусад сангуудын чөлөөт үлдэгдлийг хуу хамна. Тэгээд ч 2.5 тэрбум долларын а-лдагдлын та-лд ч хүрэхгүй. Хамгийн гол нь бидэнд үзүүлдэг тэдгээр тоонууд бодьтой гэдгийг өнөөдөр хэн ч мэдэхгүй байна. Тэднээр тоо, актив хөрөнгө, бодит капита-луудыг Оюун-Эрдэнэ а-ль хэдийн хуу шавхаад сонгуулиа санхүүжүүлцэн байх өндөр магадла-лтай. Ийм л учраас түүний дуу нь цаашаа орчихоод, Хүрэлсүхийн өмнө гөлөлзөөд байгаа хэрэг. Мэхт мэхэндээ.
Төсвийн төслийг хэт өөдрөгөөр төсөөлж төлөвлөлт хийх эрсдэлтэй гэдэгтэй нүүр тулж байх шиг байна.4-р сард олгоно гэж байгаа ногдол ашгаа хойшлуулах юмуу эсвэл үр дүнгээ өгөх зүйлд зарцуулах хэрэгтэй.төсвийн үр ашиггүй зардлыг хумих хэрэгтэй.eр нь улсаараа үрэлгэн байдлаа эргэн харах цаг иржээ.
Нүүрс, Хятад хоёрт найдах хэрэггүй. Монголыг хөгжүүлэх сонирхол Хятадад байхгүй. Хясаж, боомилж, дарамт�##�ж байгаад хямд нүүрс зөөх ашгийг нь компани, хувьдаа шингээх Хятад, Монголын бүлэглэлийн сонирхол их байна даа. Монгол улс 5 толгойн уурхайд анхаарч эхлэхээр Хятад дарамт�##�ж эхэллээ.