Г.Ууганцэцэг: Сайжруулсан түлшний барьцалдуулагчид бүх учир байгаа

2018 оноос хойш шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа талаар Хүний их эмч, Анагаах Ухааны доктор Г.Ууганцэцэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Түүнтэй хөндөж буй асуудлын талаар цөөн хэдэн хором ярилцлаа.
-Таны хувьд "Утааны сонсгол"-д оролцсон. Тухайн сонсгол хэр үр дүнтэй байсан гэж дүгнэж байна вэ?
-Ерөнхийдөө хүмүүс бүгд харсан, үзсэн. Ямар ч шийдэлд хүрээгүй. Зохион байгуулалт муу. Зөв шийдэлд хүрээгүй дууссан. Утааны сонсголын дараа УИХ-ын хянан шалгах түр хороо гэж байгуулагдаад шахмал түлшийг мөрдөх шалгах эрхтэй болох юм. Гэтэл одоо хүртэл байгуулагдаагүй байна. Барьцуулагчтай холбоотой худалдан авалтыг төр улсын нууцад хамруулж байна. Тиймээс энгийн иргэд бид энэ талаарх мэдээллийг олж авах боломжгүй, олж авлаа ч өөрсдөө гэмт хэрэгт орооцолдох магадлалтай юм байна. Тиймээс үүнийг улсын нууцаас гаргах мөрдөн шалгах ажиллагааг УИХ-ын гишүүд хийх ёстой. 126 гишүүн иргэдийг төлөөлж сонгогдчихоод үүнийг яагаад хийхгүй байна вэ.
-Өмнө нь манай улс түүхий нүүрсийг түлшинд хэрэглэдэг байсан. 2018 оноос хойш сайжруулсан түлшийг хэрэглэдэг болсон. Үүний дараагаар маш олон иргэн амиа алдах тохиолдлууд нэмэгдсэн. Үүнийг юутай холбоотой гэж бодож байна вэ?
-Тэр үнэн. Гэхдээ түүхий нүүрс түлдэг байх үед нүдэнд харагдахуйц байдлаар мэдэгддэг байсан. Үнэртэй, өнгөтэй. Харин сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлснээс хойш хоруу чанар бага буюу өнгө, үнэргүй болсон. Гэсэн ч түүхий нүүрснээсээ илүү химийн хольц ихтэй. Түүнээсээ болж иргэд үй олноороо амиа алдаж байна.
Шахмал түлшний барьцалдуулагч бодис нь одоог хүртэл стандартгүй байдаг. Үүнийг саяхан болсон утааны сонсголоор мэргэжлийн хүмүүс нь ярьсан. Анхнаасаа стандарт тогтоож өгөөгүй тул шахмал түлш нь хортой, хоргүйг ялгах боломжгүй байгааг онцолсон. Тодруулбал 2018 оноос хойш бид хор түлээд, түүндээ хордож байгаа эсэхийг ч мэдэх боломжгүй байна. Манай улсад угаарын хийн цочмог хордлогыг л эмчилдэг. Гэтэл бид өглөө гараад л орой гэртээ ирэх хүртлээ угаарын хийн архаг хордлогод өртдөг. Архаг хордлогыг эмчлэх стандарт тогтоож өгөхийг хүсэж байна. Тиймээс өнөөдөр Засгийн газарт гомдол гаргаж байна.
-Таны эцсийн зорилго хаана хүрэх вэ?
-Иргэд захиргааны хэргийн шүүхэд хандахын тулд эхлээд тухайн байгууллагадаа гомдол гаргах ёстой. Ингээд 30 хоногийн дотор тухайн байгууллагаас хариу ирдэг хуультай. Ямар хариу ирэхээс шалтгаалж дараагийн шатны үйл ажиллагаандаа шилжинэ. Тиймээс төр шахмал түлш үйлдвэрлэж байгаа бол Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Гомдлын шаардлага маань үндсэн хоёр бүлэгтэй. Эхнийх нь дээр дурдсан стандартуудыг 2025 оны тавдугаар сарын 1-ний дотор боловсруулж, долоодугаар сарын 1-нд гэхэд батлах, Түүнчлэн угаарын хийн улмаас нас барсан иргэдээс уучлалт гуйж, нас барсан иргэдийн ар гэрт нь нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардаж байна.
-Угаартаж амиа алдсан 743 хүний амь насанд нэг тэрбум төгрөгийг нөхөн олговор олгуулахаар хүсэлтээ өгч байна. Энэ дүнг хэрхэн гаргасан бэ?
-Олон улсын жишигийн хамгийн доод үнээр тооцоолсон.
-Утааны сонсголын үеэр угаартаж амиа алдсан иргэдийн тоо зөрүүтэй байсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Утааны сонсгол дээр энэ тоо бол нэлээн зөрүүтэй байсан. Олон ч хүний эгдүүцлийг төрүүлсэн. Миний хувьд энэ талаар нарийн судалгаа хийсэн учраас ерөнхий тооноос хол зөрүүгүй гэж бодож байна.
-Иргэдийн дунд ямар нэгэн улс төртэй холбоотой гэсэн хардалт байна. Энэ талаар?
-Би 2013 онд хэвлийд бойжиж байсан үрээ таван сартай байхад нь утаанаас болж алдаж байсан. Энэ бүхэн миний тэмцлийн эхлэл байсан. Тиймдээ ч энэ асуудлын талаар эцсээ хүртэл тэмцэх болно. Иргэд маань дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэг шоучин гарч ирлээ. Тэр нүүрний мэс заслаа хийгээд л яваач
Daraagiin UIH-d sanaarhagch shouchin.
Эмч сэтэртэй ч мэдлэггүй, попорч олонд танигдах гэсэн амьтан юм даа. Тэр угаартсан хүмүүсийн хэд нь өөрийн буруугаас амиа �##�дсан бэ? Ер нь угаартах гэдэг бол хүний хариуцлагатай л гол нь холбоотой байдаг. Урьд өмнө нүүрс, шахм�##� түлш түлж үзээгүй гэнэ �##�дсан нь хэд бол? Угаартахаа хүрвэл ямарч шатамхай түлшнээс угаартдаг юм. Зуух яндангийн битүүмжлэл муу, яндангийн ха�##�таа хаасан, өрх цонхоо хаасан, утаа мэдрэгчээ с�##�гасан , эсхүл унтраасан бол бат�##�гаатай угаартана. Арчаатай, зөв г�##�лагаатай айл өрхүүдэд хүн угаартахгүй дээ. Гашуун ч гэсэн үнэн үг. Харин утаанаас болж хордож байна гэвэл түмэн зөв. Угаартах, утаанд хордох 2-оо ялгаж чадахгүй попрох гэж оролдох энэ эмч гэгчийг заримдаа өрөвдөх юм. Бас тэгээд ДОКТОР гэээд байгаа.
Урьд нь ярьж байхгүй дээ!!! УИХ- сонгуульд унсан хонзонгоо утаа угаараар авах гэж нийгэмийг турхиран хэрэггүй л байгаа юм даа!!! Уг сэдвийг хөндөж байгаа чинь зөв гэхдээ улс төрийн аястай болчихлоо!!!
Мэргэжил, түүндээ мэргэших гэдэг �##�ивааг зөв өнцгөөс нь харах, тайлбарлах үндэс суурь нь. Уг язгуураас нь мэргэжилийн төвшинд гарг�##�гаа хийх гэдэг мэргэшсэн хүн, тэр тусмаа эмч хүн хийх гэдэг жижүүрийн үгтэй дүгнэлтээс тэс өөр. Заа, тэгээд тууштай бай, амжилт!!!
Сайн байна .дэмжинэ...