Хийн түлш: Энэ жил дэд бүтэц амжихгүй, 30 мянган айлд хийн зуух суурилуулж, төлбөрийг ЭТТ ХК-ийн мөнгөөр хөнгөлнө
Нийслэлийн удирдлагууд агаарын бохирдлыг бууруулахын тулд энэ жил юун түрүүнд гэр хорооллын тодорхой бүсийг дэд бүтцэд нь холбоод, хийн түлшээр халаахаар ажиллаж байна. Мөн зарим хэсэгт нь хийн түлшээр ажилладаг зуух, халаагуур тараах, сайн дураар энэ сонголт руу өөрсдөө шилжвэл сарын төлөлтөөс 100 мянган төгрөгийг хөнгөлөх зэрэг санаачилга гарсан.
Хийн түлш тойрсон сэдвээр багц мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Хийн түлшинд холбох бүсчлэлийг НИТХ-аар батлахаар хүлээгдэж байна
Юун түрүүнд, Нийслэлийн зүгээс энэ жил:
- Хийн түлшинд холбох бүс нутгаа эцэслэн тодорхойлох
- Суурин дэд бүтцэд холбохын тулд ТЭЗҮ-ээ гаргаж, батлуулах
- Дэд бүтцийн ажлыг эхлүүлэх
- Харин урьдчилаад энэ зун гэхэд 30 мянган айлыг хийн зуух, халаагуураар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзоригоос тодруулахад “Одоогийн байдлаар бүсийг ерөнхий байдлаар төлөвлөөд байна. Яг таг бүсчлээгүй. Үүнийг НИТХ-ын хуралдаанаар батална. Иймд хүлээгдэж байгаа сэдэв” гэлээ.
Хийн түлшинд холбох бүсийг “Ногоон” бүс гэж нэрлэх бөгөөд, энэ бүсэд цаашид,
- ШТС ажиллуулах
- Автозасвар ажиллуулах
- Автосэлбэгийн задгай худалдаа эрхлэх
- Хог хаягдал шатаах, булшлах зэрэг үйл ажиллагааг хориглохоор санаачилжээ.
Харин бүсээ тогтоод авсны дараа ТЭЗҮ-ээ батлуулж, энэ жилээс хийн түлшний суурин дэд бүтэц татах ажил хийгдэнэ. Харин үүний санхүүжилт, төлөвлөгөө зэргийн талаар нарийн мэдээлэл хараахан алга гэлээ.
Энэ жил дэд бүтцээр холбохгүй, тодорхой шаардлага хангасан 30 мянган айлд хийн зуух, халаагуур суурилуулна
Тэгвэл, урьтаж хийх буюу яг 2025 онд хийгдсэн байна хэмээн төлөвлөөд байгаа ажил нь хийн зуух, халаагуур тараах юм.
Үүн дээр, баруун талдаа Толгойт, зүүн талдаа Монос орчмоор хязгаарлагдаж буй тодорхой бүсийг сонгож, 30 мянган айлд зуух, халаагуур суурилуулах төлөвлөгөөг боловсруулжээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг “Энэ 30 мянган айлд тодорхой шаардлагууд тавина. Юун түрүүнд цахилгааны өр төлбөргүй байх, гэр байшингаа дулаалсан байх, пийшингээ бүрэн гаргана гэдэг амлалт өгөх ёстой. Ийм тохиолдолд тухайн айлын метр.кв талбайд үндэслэн, зуух юм уу халаагуурыг өгч, суурилуулна” хэмээж байна.
Одоогийн байдлаар БНХАУ, Чех, БНСУ зэрэг улстай харилцан зуух, халаагуурын шийдлийг судалж байгаа аж.
Эхний ээлжид хийн түлшээр ажилладаг зуухыг нэг ба хоёр ширэмтэй буюу 50 м.кв дотогш ба түүнээс дээш талбайд тохирох хоёр сонголттойгоор судалж буйг хэллээ.
Зуухны эхний хувилбарыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр танилцуулсан.
Сар шинийн баярын өдрүүдэд Өлзийт орчмын цөөн айлд суурилуулан туршаад үзсэн зуух бол тэд аж. Ингэхэд 10 минутын дотор гэр, байшинг бүрэн халааж, давхар пилетканы үүргээр ашиглаж, сардаа 138 мянган төгрөгийн зардал гарахаар буйг тооцоолж авчээ.
Нөгөө талд, хийн түлшний аюулгүй ажиллагаанд санаа зовж байгаа бол хүйтэн агаарыг халуун болгодог цахилгаан халаагуур санал болгох ч хувилбар байгаа юм байна. Үүний хувьд ширэмгүй гэдэг онцлогтой. Ингэхээр давхар пилетка ажиллуулах цахилгааны зардал нэмж гарах ч, нийт дүндээ огцом ялгаа үүсгэхгүй байна гэж онцоллоо.
Хэрэв дээр дурдсан шаардлагыг биелүүлнэ хэмээж, хүсэлтээ өгвөл Нийслэлийн зүгээс сонголтот зуух юм уу халаагуурыг суурилуулж өгөх ажээ.
30 мянган айлын төлбөрөөс 100 мянгыг хөнгөлөх тогтоол боловсруулахдаа санхүүжилтийг ЭТТ ХК-иас гаргахаар тусгана
Харин төлбөрөөс нь 100 мянган төгрөг хөнгөлнө гэж Засаг дарга мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Энэ санхүүжилтийг хаанаас гаргах зэрэг асуудал дагаад сөхөгдөнө.
Одоогийн байдлаар үүнийг шийдээгүй, тогтоол боловсруулж байгаа аж. Харин тогтоолыг НИТХ батална.
Тогтоолын агуулга гэвэл, энэ жил дээр дурдсан зуух, халаагуурыг суурилуулах саналаа өгсөн 30 мянган айлд сарын төлбөрөөс нь 100 мянган төгрөг хөнгөлнө.
Ингэхээр, 138 мянган төгрөгийн төлбөр гарлаа гэхэд айл өрх 38 мянгаа л төлнө гэсэн үг юм. Иймд багадаа 30-40, дээд талдаа 70-80 мянган (энэ нь томоохон байшинд) төгрөгийн төлбөрийг халаалтын зардалдаа төлөх зохицуулалт хийгдэхээр байна.
Харин санхүүжилтийг “Эрдэнэс тавантолгой” ХК-иас гаргахаар төсөөлжээ.
Ингэхдээ “Тавантолгой түлш” компанид ЭТТ ХК-иас өгсөн өнгөрсөн жилийн санхүүжилтийн дүнг энэ жил энэхүү ажилд зарцуулахаар олгох шийдэл яригдаж байна.
Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг өөрчлөх, шинэчлэх ажлын хүрээнд “Тавантолгой түлш”-ийн үйл ажиллагаа, санхүүжих дүн өртөг энэ жил өөрчлөгдөхөөр байгаа. Нөгөө талаас, хийн түлшинд холбох ажлын хүрээнд үйлдвэрлэл нь буурна. Энэ зөрүүг ашиглая гэсэн санаачилга аж. Харин улсын болон Нийслэлийн төсвөөс санхүүжихгүй юм байна.
Эдгээр агуулгыг боловсруулж буй тогтоолдоо тусгахаар ажиллаж байна гэлээ.
Ташрамд, дахиад цахилгааны шөнийн цагийн тарифын хөнгөлөлт хэвээр үргэлжилнэ.
Хийн түлшийг газар дор байршуулж, өрхөд шинэ угаар мэдрэгч суурилуулна
Хийн зуух суурилуулсан айлуудын аюулгүй ажиллагааг хэрхэн хангах вэ?
Энэ тал дээр түлшийг нь айлаас тодорхой хэмжээний зайд, газар дор хоёр баллоноор байршуулна гэлээ. Ингээд аюулгүй ажиллагааны журмыг сайтар танилцуулна, мэдээж хийн түлшнээс угаартах эрсдэлийг бууруулахын тулд дахиад мэдрэгч тараана гэв.
Мэдрэгчийг сонгох, судлах ажил ч хийгдэж байгаа аж. Хоёр баллоны сүүлийнх дуусах дөхөхөд хэрэглэгч захиалгаа өгснөөр, холбогдох ажилтнууд ирж цэнэглэж өгөхөөр төлөвлөгджээ.
LPG, LNG олборлодог дотоодын ААН-үүд 30 мянган айлыг хангах боломжтой
Харин хийн түлш гэдэгт LGP, LNG гэж нэрлэдэг хоёр төрлийн бүтээгдэхүүн байна.
Нэг нь байгалийн хий, нөгөө нь шингэрүүлсэн нүүрс.
Эдгээрийг Монгол улс импортолж байгаагаас гадна Өмнөговь аймгийн Гурвантэс суманд олборлож буй юм байна. Харин дотооддоо олборлож буй ААН-үүд нөөцөө 300 дахин нэмэгдсэн гэж хөрөнгийн бирж дэх мэдээлэлдээ тусгажээ. Энэ ААН-үүдийн үйлдвэрлэлийг тооцоход, энэ зун хийн зуух суурилуулсан 30 мянган айлыг есдүгээр сараас бүрэн халааж хангаж эхлэх бололцоотой байгаа юм байна.
Нөгөөтээгүүр, тэдний түлшээ худалддаг үнэ нь экспортынх. Иймд тодорхой хэлэлцээ хийх, дотоодын эрэлтээ дагаад үнээ хямдруулах ч боломжтой бөгөөд ингэвэл өрхийн зардал дээр дурдсан дүнгээс буурна гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцоллоо.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сараас хийн түлшний хоолой татаад бараг л шахм�##� түлшээ хэрэглэхээ зогсооно гэж оны өмнө бүлтрээд байсан сан.цуаг хугацаа, үнэнд амархан гүйцэгдэх юм даа
Дэлбэлж �##�ах нь
Төлгөн коммунист аа шун�##�аа болиоч
Зуух тараах хоббитой. Өөр юм сэтгэдэгүйээ
Одоо баахан хүмүүс газаар хордож үхэх бий дээ
Энэ ч дээ дүр эсгэсэн луйварчин
Учир нь энэ жил мега цавчаануудаа явуулаад мөнгөө шавхана. Тиймээс амжихгүй.
Яг үнэн, хэлээд юүхэв.
Ногоон бүсийн шаардлага хангах газар гэр хороололд маш ховор автозасваргүй гудамж бараг байхгүйшд
Б�##�агтай муу пяздуугийн хулгайлсан тэрбум төгрөгийг дансыг нь царцаан хурааж ав.Дараа сонгуулиар шуганайгаад ирэхээр нь бүү сонго муу хуухай