Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дата: Аав нь 17 лицензээр алт ухдаг ч, охин нь баялаг ашиглагчидтай хэлцэл хийх ажлын хэсгийн гишүүн

-

Аав нь есөн ордод ашигт малтмалын 15 лиценз атгадаг. Охин нь стратегийн орд эзэмшигчид буюу баялаг ашиглагчидтай хэлцэл хийх ажлын хэсгийн гишүүн гэвэл ямар сонсогдож байна.

Стратегийн ач холбогдол бүхий ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч, баялаг ашиглагч этгээдтэй хэлэлцээ хийх ажлын хэсгийг 2025.02.18-нд байгуулсан. Эл ажлын хэсэгт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин багтжээ.

  • Нэгт, түүний сайдын суудал уул уурхайгаас хол буюу чиг үүргийн бус. Засгийн газрын гишүүн гэдэг давуу эрхээр нь багтаасан байх.
  • Хоёрт, аав нь стратегийн биш ч хэд хэдэн суманд лиценз эзэмшиж алт ухаж, баялаг ашиглаж ирсэн нэгэн.

Ажлын хэсэг нь;

  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох,
  • АМНАТ-өөр орлуулах эсэх тухай саналын төсөл боловсруулах,
  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийх үүрэгтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.5-д энэ хуулийн 5.4, 5.5-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлэх;

  • 5.4.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.
  • 5.5.Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.

-Л.Чинбат ЕСӨН ордод 17 лиценз эзэмшдэг-

Ч.Номин сайдын аав Л.Чинбат нь өнөөдрийн байдлаар зөвхөн "Гацуурт" ХХК-иараа уул уурхайн ашиглалтын 17 лиценз эзэмшиж байна. Үүний 15 нь алтных, 2 нь шохойн чулууных бөгөөд нийт 9,339 га ашиглалтын талбай түүний мэдэлд байна. Энэ нь Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудын газар нутгаас ч том.

Уул уурхайн лицензүүдийн хоёрынх нь хугацаа энэ онд дуусаж байгаа. Бусад нь хүчин төгөлдөр байна.

Нэгбүрчлэн задалж харъя.

Л.Чинбатын эзэмшдэг лицензүүд

Мөн лиценз эзэмшлийн мэдээлэл харагдахгүй, тодорхой бус ч дараах газруудад алтны хайгуул, олборлолт, нөхөн сэргээлт хийжээ.

  • Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Байдрагийн гол,
  • Дархан-Уул аймгийн Хонгор сум Хүйтний гол,
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гацуурт, Нарст
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бургастай, Зүүн сөдөт, Шийрт, Шавар, Баруун нүүр
  • Дархан уул аймгийн Шарын гол сумын Хүйтний ам зэрэгт алтны шороон ордын хайгуул, олборлолт нөхөн сэргээлт хийжээ.
  • Төв аймгийн Заамар суманд шороон ордын нарийвчилсан хайгуул хийсэн.

Дээрх оруудын хэдэд нь улсын төсвөөр хайгуул хийсэн нь ч тодорхой мэдээлэл алга.


-Стратегид бүртгэгдээгүй 39 ордын нэгт нь хоёр лицензтэй-

Стратегид бүртгэлгүй гацсан 39 ордын нэгт нь бусадтай хамтран ХОЁР лиценз эзэмшиж байна.

Тодруулбал, Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт оршдог Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордод "Тэвшийн нүүрс" ХХК-иар дамжуулан 2005 онд MV-010874, 2015 онд МV-018499 гэсэн хоёр лицензийг 30 жилийн хугацаатайгаар эзэмшжээ.

Эл орд нь 923,2 сая.тн нөөцтэй. Тэрбум гаруй тонн хүрэн нүүрсний нөөцтэйгөөрөө Тавантолгойн ордын дараа орох ч, чанараас шалтгаалан эргэлтэд орж чадаагүй. Орос, Монголын геологичид тогтоосон буюу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн гэсэн үг.

"Тэвшийн нүүрс" ХХК-ийг тэрбээр Жүгдэрноровын Баярхүүгийн хамт эзэмшиж байгаа тухай дата мэдээлэл байна.


Тэгэхээр өөрийнх нь аав монголын хаа сайгүй алт хайж, ухаж, лиценз эзэмшиж, баялаг ашиглаж байхад охин нь бусад хувийн хэвшилтэй хэлэлцээ хийнэ гэдэг юу л бол. Агуулгын хувьд ямар ч авцалдаагүй зүйл. Стратегийн орд гэдэг үгээр халхавчилж болох л юм. Гэхдээ ёс зүйн хувьд хэр вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч

Манай төр шудрага ёс тогтоох, хууль хэрэгжүүлэх гэдэг ойлголтыг мартаад удсан, зөвхөн тодорхой бүлэглэл, хэсэг хүмүүсийн эрх ашигт л үйлчлэхийн төлөө ажилладагын сонгодог жишээ

Зочин
Зочин

Choijilsuren ene 2 hamgiin ih erh ashgiin zurchiltei said nar bolloo. Ogtsor.

Зочин
Зочин

Ичээч ээ

Зочин
Зочин

Ялбагт ирж алт ухахаар нь Чинбатын тархийг хага цохиноо

Тод
Тод
Reply to  Зочин

Болгоомжтой байгаарай машинаараа дайрна шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чамд толгойгоо өгөөд хаглуулах гээд зогсож байхуу цаадахь нь ийм хүн боддоо арай нэг бишээ

Зочин
Зочин

ажлаа ааваасаа эхлэх хэрэгтэй юм байна даа

Дэл
Дэл

Зайлаач новшоо

Зочин
Зочин

Ингэхээр зэрэг машинаар хүн хөөж а-лах гээд байсан нь хүүхдээ сайд болгох хар пи арын бодлого байсан нь батлагдаж байгаа биз!

Зочин
Зочин

Odoo ene hulgaichuud ger bvleeree ene ulsiig samarch bna duu ene ulsad ezengvi ail shigl boljee huuli muuli in hvrtel ulaan tsagaan hulgaichuudiin tald shaachihsan arai2 muhulrvvgee oirtoj bna daa

Зочин
Зочин

Монголын төрийн байж байгаа бодит царай

Зочин
Зочин

Зайлуулаач,байх газар нь шорон биз дээ.

Зочин
Зочин

Энэ мэт луйварчид даам болдог цаг үе гэж. Аргагүй л эзэнгүй төрийн эмгэнэл

Зочин
Зочин

Одоо энэ хулгайч нараа шалгаад хөрөнгө мөнгийг нь хурааж шоронд нь хийгээчээ энэ хулгайч нараас болж хэдэн хулгайч нарыг гэр бүлээр нь үр хүүхдээр нь тэжээж монгол улс байгалийн баялгаа ч ашиглах эрх бхгүй улс нь дампуурчих гд валютын нөөц ч бхгүй деполт зарлачих гд сүйрлийн ирмэг дэр бнашд хулгайч нарын бүх хөрөнгө мөнгийг хурааж улсын сандаа хураа ардчилсан улс мулс гд хуцаад бхгүй хууль бус юманд дэр ардчилал гж хуцахгүйшүү улс мөнгөтэй бх ёстойшүү хулгайч нарын хөрөнгийг хураах аян өрнүүл цагдаа тагнуул цэрэг тусгай хүчин хөдөлж эхэл даварсан хулгайч нарт ямар ял бдгыг үзүүл халтайсан хар гичий эцэгтгээ нийлж даварцан монголын баялаг дэр эзэн сууцан халтар хүүхэн нь яамны сандал бөглөж эцэгтээ ашигтай үйлчилсэн төрийн ажлыг завхруулсан ялыг нь чанга хатуу эдлүүл хулгайч нар нохойн үхлээр үхнүү бнуу хэнд хамаатай юм улс хөгжмөөр бна бузрын хар хулгайч нар

Зочин
Зочин

Азгүй царай муутай сайд шүү!

Оки
Оки

Новшийн юм даа.увайгүй их шуналтангууд

Зочин
Зочин

Монголд төр байдаг бол 1 хүнд 1 лиценз байлгах хэрэгтэй .олон лицензийг хурааж авч төр төмөр нүүрээ гаргаж энэ олон лицензийн цэгцлэх зүйтэй.

Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Номин гэдгийг хүмүүс мөнгөөр сайд болсон гэлцэх юм үнэн үү

Зочин
Зочин

Чамд ямар хамаатай юм

Зочин
Зочин

Heden ueree uhwel taarna

Зочин
Зочин

estoi medehgui uuniig erhem darga oyunerdene medeh bh daa mongo bogs 2 huchtei yum daa

Зочин
Зочин

Бутач Данхыг зайлуулъя аа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юу гээд хуцаад байгаа пизда вэ чамайг алнаа муу хулгай ч луйварчин

Зочин
Зочин

монгол улс бол цэцэрлэг сургуулийн багш нараас эхсүүлээд нам улс төр болон бүх салбартаатбүлэглэл бий болгосон нэг ёсны мапиажсан орон.

Зочин
Зочин

Уул уурхайн олон лицнзтэй ашиг сонирхолтой олигархиын мөнгөөр сайдын албан тушаал авсан Номин сайдыг тус хуралдаанд оролцуулж болохгүй. Учир нь хэзээч ханаж цаддаггүй шуналтай хүмүүсийн адил болсон шуналтангууд.

Пяздуу
Пяздуу

Хамгийн гоё нь эцэг охин хоёул МАН-ын хувьцаа эзэмшигч хулгайчууд даа, яг МСS шиг

иргэн
иргэн

ОЮУН ЭРДЭНИЙ ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ШДЭЭЭ

Зочин
Зочин

Оюунэрдэнэ новш ажлаа хийж бадахгүй бна ш тээ. Худлаа ярихаас цаашгүй

Зочин
Зочин

aimshgiin tipyyd

Зочин
Зочин

Уул уурхайн хайгуулыг улсын төсвөөр хийж нээсэн байгаа. Улс баялгийн олборлолтоос зохих хувь авч ард түмэнд хүртээх ёстой гэж бодож байна.Бидний хөдөлмөрийн хөлснөбс татаж төвлөрүүлсэн төсөв өчнөөн сая тэрбумаар үрэгдэж нээгдсэн уурхайг ашиглаж баяжигсад одоо ичиж шудрагаар нөхөн олголт ашгийн хувь хүртээхэд төр анхаарах ёстой!!!

Зочин
Зочин

Дандаа ашиг сонирхлын зөрчилтэй сайд нар

Зочин
Зочин

Энэ бүлэглэлийн ахлагч нь хэн бэ, оркуудаа?

Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Зочин

Зочин
Зочин

тамын тогоонд шатаж ухнээ энэ гэр бул

Зочин
Зочин

Миэегомбын Энхболдын УБ-газрын найианы мөнгийг эргүүлэн баяжсан хүндээ. Авилгатай тэмцэх газар яг УБ-ын газрын наймаатай асуудлыг шалгахад л бүгд гарч ирнэ

Зочин
Зочин

buzaruudiig zailuulaacheeeee!!!!!

Зочин
Зочин

Төр барилцаж яваа гэхэд айлын эрх хүмүүжилгүй төр байтгаа хүн тогтхооргүй сонин авгай

Зочин
Зочин

ийм завхарсан юм гэж байдаг юм уу?

МҮОНТыг эсэргүүцэгч
МҮОНТыг эсэргүүцэгч

Хогнууд

Зочин
Зочин

Манай засгийн газар нэг иймэрхүү нөхдөөр ажлын хэсэг ахлуулж аав,ах дүү хамтрагч нарыг нь хамгаалалуулдаг

DGG
DGG

ХЭЛЦЭЛ МАШ АМЖИЛТТАЙ БОЛОХ НЬ ГАРЦААГҮЙ.ХА ХА ХА

Нэргүй
Нэргүй

ЭНЭ ЛУЙВАРЧИДЫГ ШУДРАГА ШҮҮГЭЭД ШОРОНД НЬ ЯВУУЛЧИХ ШҮҮГЧ НАР БОЛОН ШҮҮХ БАЙГУУЛЛАГА БАЙНА УУ

Зочин
Зочин
Reply to  Нэргүй

Байхгүй ээ

Нэргүй
Нэргүй

Үмхий шуналууд үхмээр юм

Холбоотой мэдээ

Back to top button