2024 онд долоон улс л ДЭМБ-ын агаарын чанарын стандартыг хангажээ

Мягмар гарагт /2025.03.11/ нийтлэгдсэн тоо баримтаар бол өнгөрсөн жил дэлхийн долоон улс л ДЭМБ-ын агаарын чанарыг стандартыг хангасан байна. Тус тоо баримтыг гаргасан “IQ Air” компани бичихдээ АНУ нь дэлхий даяар байршуулсан хяналтын станцуудаа хаасан тул агаарын бохирдолтой тэмцэх хүчин чармайлтыг хүндрүүлэх болно гэжээ.
“IQ Air” компаниас гаргасан тоо баримтаар бол Чад, Бангладеш хоёр 2024 оны хамгийн их агаарын бохирдолтой байсан юм. Тус хоёр улсын агаарын бохирдлын түвшин 2024 онд дунджаар ДЭМБ-ын стандартаас 15 дахин өндөр байжээ. Харин тус стандартад зөвхөн Австрали, Шинэ Зеланд, Бахамын арлууд, Барбадос, Гренада, Эстони, Исланд л хүрсэн юм.
ДЭМБ нь PM2.5 хэмжээтэй тоосонцрыг куб метр агаарт 5 мг байлгахыг зөвлөдөг. Гэвч энэхүү стандартыг дэлхийн улс хотуудын 17 хувь л биелүүлсэн байна.
Дэлхий даяар агаарын бохирдлыг хэмжих нь хэд хэдэн асуудалтай тулгараад байгаа юм. Ази, Африкийн орнууд дахь станцуудаас ирж буй мэдээллүүд Европ, Хойд Америктай харьцуулахад ихээхэн зөрүүтэй байна. Мөн олон тооны хөгжиж буй орнуудын агаарын бохирдлыг хэмжихийн тулд эрдэмтэд АНУ-ын элчин сайдын яам, консулын газарт суурилуулсан төхөөрөмж дээр тулгуурладаг.
Гэвч АНУ-ын Төрийн департамент тэрхүү төслийг төсвийн хязгаарлалтын улмаас цуцалсан юм. Үүний улмаас сүүлийн 17 гаруй жилийн турш цуглуулсан агаарын чанарын мэдээллийг АНУ-ын засгийн газрын албан ёсны агаарын чанар шалгах вэбсайтаас авсан байна.
“IQ Air” компанийн агаарын чанарын шинжлэх ухааны менежер Кристи Честер-Шредер “Ихэнх улс орнуудад өөр хэд хэдэн хэмжих багаж байдаг. Гэхдээ энэ явдал Африкт ихээхэн нөлөөлнө. Учир нь заримдаа АНУ-ын байрлуулсан хэмжүүр нь цаг агаарын бодит үе дэх чанарыг хараг цорын ганц эх сурвалж болдог” гэжээ.
Чикагогийн их сургуулийн Эрчим хүчний бодлогын хүрээлэнгийн (EPIC) Цэвэр агаарын хөтөлбөрийн захирал Криста Хасенкопф хэлэхдээ АНУ хөтөлбөрөө зогсоосны улмаас 34 улс агаарын бохирдлын найдвартай мэдээлэл авах боломжгүй болно хэмээсэн юм. Тэрхүү хөтөлбөр нь хэмжигч байрлуулсан хотуудын агаарын чанарыг сайжруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлж, зардлаа бүрэн нөхсөн гэж Хасенкопф хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.