Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Эрдэмтэд Санчир гарагийг тойрдог 128 сар нэмж шинээр илрүүлжээ

Астрономичид Санчир гарагийг тойрдог 128 сар нэмж шинээр илрүүлсэн байна. Өмнө нь нарны аймгийн хамгийн их дагуултай гараг Бархасбадь байсан юм. Харин одоо Санчир гараг нийтдээ 274 буюу нарны аймгийн бусад гарагуудыг нийлүүлснээс хоёр дахин их сартай боллоо. Энэхүү нээлтийг хийсэн эрдэмтэд өмнө нь Санчир гарагийн 62 сарыг илрүүлж байжээ.

Тэд Санчир гарагт нэмэлт дагуулууд байж магадгүйг илтгэх баримт олсон тул 2023 онд шинэ ажиглалт хийж эхэлсэн байна. Санчир гарагт шинэ ажиглалт хийхдээ Канад, Франц, Хавайд байрладаг телескопыг ашигласан юм. Шинээр илрүүлсэн саруудыг Олон улсын одон орон судлалын холбоо энэ долоо хоногт албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Тэдгээр сарыг Галлик, Норвеги, Инуит бурхдын нэрээр нэрлэнэ.

Судалгааг ахалж явуулсан Тайвань дахь Синциа академийн Одон орон, астрофизикийн хүрээлэнгийн ажилтан, доктор Эдвард Эштон “Мэдээж бид 128 шинэ сар олсон. Бидний таамаглалаар бол Бархасбадь энэ тоог хэзээ ч гүйцэхгүй” гэж хэлсэн байна. Хамгийн сүүлийн үеийн баримтаар бол Санчир гараг 95 сартай юм.  

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Оюунгжрэл
Оюунгжрэл
3 сар 14, 2025 03:17

Гайх�##�тай

Оюунгжрэл
Оюунгжрэл
3 сар 14, 2025 03:18

Ваав

Танин мэдэх
Танин мэдэх
3 сар 17, 2025 08:55

Санчир гараг дээрээс нь харв�##� 128 сар тэнгэрт нь үзэгдэнэ гэхээр бараг цэнгэлдэхийн гэрэл шиг гэрэлтүүлэх юм шиг байна даа. Даанч соронзон тат�##�ц�##�ууд нь ямар байдаг юм гэхээс . Ер нь яагаад САР гэж нэрэлсэн юм бол үгийн агуулга үндэслэл нь юутай зүйрэлсэн гээд сонин байна. Хүүхдүүд асуугаад байдаг

Холбоотой мэдээ

Back to top button