Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ-ын Хүний эрхийн хороо Монгол Улсын төлөөллөөс унаач хүүхдийн эрхийн тухай асуув

НҮБ-ын Хүний эрхийн хорооны (CCPR) 143 дахь зөвлөгөөний 4196-р уулзалт мягмар гарагт /2025.03.11/ явагджээ. Тус уулзалтаар Монгол Улсын төлөөлөлтэй хийсэн хэлэлцээг үргэлжлүүлсэн юм. Хүний эрхийн хороо хэд хэдэн асуулт асуусны нэг нь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эрхийн тухай байжээ.

Зургийг "UN Web TV"-ээс тастаж ашиглав.

“CCPR”-ны гишүүн “Хүний эрхийн хороо морин уралдаанд хүүхдүүдийг хөлсөлж байгаа явдалд их хэмжээгээр санаа зовсон хэвээр байна. Энэ нь хүүхдүүдэд гэмтэл, бэртэл мөн амь насаа алдах хүртэл эрсдэл учруулдаг. Гишүүн улс үндэсний их баяр наадмын тухай хуулийг өөрчилж, уралдаанд оролцох унаач хүүхдүүдийн доод насыг долоогоос найм болгож нэмэгдүүлсэн гэдгийг бид мэдэж байгаа. Цаашлаад гишүүн улс Хүний эрхийн хороонд мэдэгдэхдээ унаач хүүхдийн насыг үл харгалзан арваннэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд морин уралдаан зохион байгуулахыг хориглосон, хөдөлмөрийн шалгалтыг нэмэгдүүлсэн хэмээсэн. Эдгээр арга хэмжээ нь уралдааны тоо, уралдаанд оролцож буй хүүхдүүдийн тоонд эерэг нөлөө үзүүлсэн гэдэг нь эргэлзээгүй ч  бидний ойлгож буйгаар одоо ч гэсэн морин уралдаанд олон мянган хүүхэд өрсөлдөж байгаа аж. Гишүүн улс манай хорооноос өмнө нь өгсөн хүүхдийг унаачаар ажиллуулахаас сэргийлэх зөвлөгөөг хэрэгжүүлэхээр зорьж байгаа эсэхээ мэдэгдэнэ үү” хэмээсэн юм.

Зургийг "UN Web TV"-ээс тастаж ашиглав.

Монгол Улсын төлөөлөгч “Хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улс эрх зүйн орчныг сайжруулсаар байгаа гэдгийг мэдэгдэхийг хүсэж байна. 2022 онд үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчлэлээр уралдаанч хүүхдийн насыг найм болон түүнээс дээш насны хүүхдээр унуулах зохицуулалттай болсон байгаа. Мөн уралдаан, сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулан ослын даатгалд хүүхдүүдийг хамруулахаар хуульчилсан. 2024 оны хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэлээр уралдаа, сунгаа, бэлтгэл ажлын үед хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хүрээнд хүлээх хүрээнд анх удаа хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж, эцэг эх, уяачдын үүрэг хариуцлага, оролцоог хуульчилсан. Мөн хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийн системийг хөгжүүлж, цахимжуулснаар хүүхдийн нэр дээр өөр хүүхэд уралдуулах гэх мэт асуудал гардаг байсан нь бүрэн шийдэгдсэн. 2025 оны гуравдугаар сард засгийн газрын 41-р тогтоолоор өвөл, хаврын уралдаанд насанд хүрсэн хүн морь унаж уралдахаар тогтсон. Хорооны гишүүний асууж буйгаар үндэсний их баяр наадамд хүүхдийг уралдуулах асуудлыг яагаад зогсоож болохгүй вэ гэдэг асуудлыг асуусан. Манай үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан нь ЮНЕСКО-д Монголын өв соёл гэж бүртгэгдсэн. Үндэсний их баяр наадмаас бусад цаг үед, тохиолдолд хүүхдийг морь унуулахгүй байх тал дээр Монгол Улс анхаарч, ялангуяа уралдааны үеэр хүүхдүүдийн хувцас, хэрэгслийн стандартыг мөрдүүлэх ажил 96 хувьтай явагдаж байна. Мөн энэ асуудалд хүүхэд гэр бүлийн байгууллага, цагдаагийн байгууллага, салбарын хөдөлмөрийн байцаагчид хамтарсан шалгалт тавьж ажилладаг” гэж хариулжээ.

Эх сурвалж: UN Web TV

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 12, 2025 13:50

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button