ДЭЛХИЙ
"Loctite” брэндийн цавууг дуурайлган үйлдвэрлэсэн хэргээр 103 хүнийг баривчилжээ

ХБНГУ-ын Loctite брэндийн цавууг хуурамчаар дуурайлган үйлдвэрлэж, борлуулсан хэргээр Шанхайн цагдаагийн газар 103 хүнийг баривчилжээ. Энэ сарын 12-нд явуулсан ажиллагааны дүнд цагдаа нар 50 сая юань буюу 7.1 сая ам.долларын үнэ бүхий 470 мянга гаруй хуурамч Loctite шошго хураасан байна.
Хятад улсыг оюуны өмчийн хулгайн гэмт хэрэг дээр анхаардаггүй гэдэг шүүмжлэл газар аваад удаж буй. Энэ тал дээр тус улсын засгийн газар сүүлийн жилүүдэд оюуны өмчийн эрх зөрчигчдөд авах хариуцлагаа чангатгахаар ажиллаж байгаа юм. Өнгөрөгч оны тухайд хуурамчаар бүтээгдэхүүн дуурайлгаж үйлдвэрлэсэн 19 мянга 60 хэрэг илрүүлж, 28 мянган сэжигтнийг саатуулжээ.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.