Гадаад мэдээДЭЛХИЙ

Жүжигчин Ким Сү Хён дуулиант хэргийн талаар дараа долоо хоногт мэдэгдэл хийнэ

БНСУ-ын алдарт жүжигчин Ким Сү Хён жүжигчин агсан Ким Сэ Руныг насанд хүрээгүй байхад нь үерхэж байсан гэх асуудлаар байр сууриа тодорхой илэрхийлнэ гэж “Gold Medalist” агентлаг мэдэгджээ. Ким Сү Хён 27 настай байхдаа 15-тай Ким Су Рунтай үерхлийн харилцаа үүсгэсэн гэгдээд буй. Түүний агентлаг “Gold Medalist” үүнийг үгүйсгэж, хуулийн хатуу арга хэмжээ авна хэмээсэн байгаа.

Тэгвэл “Gold Medalist” агентлаг пүрэв гарагт /2025.03.13/ мэдэгдэл хийхдээ “Тэр баримтуудыг засаж залруулж, үндэслэлгүй цуурхалд хариу өгөхийн тулд ирэх долоо хоногт тодорхой үндэслэлд тулгуурлан байр сууриа зарлана” гэжээ. Ирэх долоо хоногийн хэзээ мэдэгдэл гаргах нь одоогоор тодорхойгүй байна. “Gold Medalist” агентлаг дуулиант хэрэг удаан үргэлжилснээс болж олон нийтийг ядраасандаа уучлалт гуйсан юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button