Гадаад мэдээДЭЛХИЙ

Жүжигчин Ким Сү Хёний дуулиант хэрэгтэй холбоотой шинэ мэдээллүүд гарч байна

БНСУ-ын алдарт жүжигчин Ким Сү Хён жүжигчин агсан Ким Сэ Рунтэй насанд хүрээгүй байхад нь үерхлийн харилцаатай болсон гэх дуулиант хэрэгтэй холбоотой шинэ мэдээллүүд гарч ирж байна. Ким Сэ Рун хоёрдугаар сарын 16-нд харамсалтайгаар нас барсан.

Даваа гарагт /2025.03.10/ “Hoverlab” нэртэй ютүб суваг Ким Сэ Рун агсны авга эгчийг оролцуулсан бичлэг нийтэлсэн юм. Авга эгч нь хэлэхдээ Ким Сэ Рун 15 настай байхад нь тухайн үед 27-той байсан Ким Сү Хён үерхлийн харилцаа үүсгэсэн гэжээ. Тэд зургаан жилийн турш үерхсэн гэж авга эгч нь хэлсэн юм.

Мөн тэр Ким Сү Хёний агентлаг “Gold Medalist”-ийг санхүүгийн зөрчил гаргаж, Ким Сэ Рун агентлагаа солих үед хуурч төөрөгдүүлсэн үйлдэл хийж, Ким Сэ Рун 2022 онд согтуугаар жолоо барьсан хэрэгт холбогдоход дэмжлэг үзүүлээгүй гэжээ. Уг бичлэг цацагдсаны дараа Ким Сү Хёний агентлаг “Gold Medalist” мэдэгдэл хийхдээ жүжигчин Ким Сэ Рунтэй үерхлийн харилцаатай гэх мэдээлэл нь илт худал, ул суурьгүй хэмээсэн билээ.

Мягмар гарагт /2025.03.11/ “Hoverlab” суваг Ким Сү Хён Ким Сэ Рүнийг хацар дээр нь үнсэж буй зэргийг нийтэлсэн нь тэднийг үерхэж байсан гэх олны таамаглалыг илүү бататгасан юм. Мөн тус суваг Ким Сэ Рун 2024.03.19-нд Ким Сэ Рүн рүү илгээсэн мессежийг дэлгэсэн байна. Тус мессежид Ким Сэ Руны санхүүгийн хүнд нөхцөл байдал, хоёр жүжигчний хоорондын харилцаа хэцүүхэн байсныг харуулсан юм.

"Hoverlab" сувгийн дэлгэсэн зураг, мессеж.

Тэрхүү мессежид “Ах аа би Сэ Рун байна аа. Би албан захидал авсан. Та намайг шүүхэд өгч байгаа юм байна. Би жүжигчний карьертаа эргэн ирэхээр төлөвлөж байгаа.Төсөл бүрээс танд бага, багаар мөнгийг эргэн төлнө. Би буцааж төлөхгүй гэсэн үг биш, харин нэг дор 700 сая воныг төлж чадахгүй. Гуйж байна надад цаг өгөөч, би танаас гуйж байна надад туслаач” гэж бичсэн байжээ.

Ким Сэ Руны ар гэрийнхнийх нь хэлснээр Ким Сү Хёнтэй тэр хэд хэдэн удаа холбогдох гэж оролдсон чү хариу өгөөгүй юм. Мессежийг илгээснээс таван хоногийн дараа буюу 2024.03.24-нд Ким Сэ Рун Ким Сү Хёнтэй авхуулсан зургаа өөрийн Инстаграм дээр нийтлээд удалгүй устгасан байна.

Жүжигчин Ким Сү Хёний агентлаг “Gold Medalist” эдгээр мэдээллүүдийг үгүйсгэн, хуулийн хатуу арга хэмжээ авна гэсэн юм. Хуулийн арга хэмжээ авна гэсний хариуд “Hoverlab” суваг Ким Сү Хёнийг талийгчийн ар гэрийнхнийг айлган сүрдүүлэх гэж оролдож байна хэмээн буруутгажээ. Мөн тус суваг Ким Сү Хёнийг оршуулах ёслолд оролцоогүйг шүүмжилж “Жүжигчин Вон Бин хүртэл оролцсон. Чи яагаад очоогүй юм? Хүн шиг биеэ авч явах талаар мэдэхгүй юу?” гэсэн юм.

Энэ дуулиант хэргээс болж хүмүүс Ким Сү Хёнийг хатуу шүүмжилж, G-Dragon-ний хөтлөн явуулж буй “Good Day” шоунд түүнийг оролцуулахгүй байхыг уриалж эхэлжээ. Мөн тус хэрэг Ким Сү Хёнийг брэндийнхээ элчээр томилсон компаниудыг ч хүнд байдалд оруулаад байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2025 12:56

Эцэг эх нь зөвшөөрсөн байсан байна. Тэд буруутай. Тухайн үед л хамга�##�ах ёстой байж. Өнгөрсөн хойно нь яах гэж байгаа юм.

Иргэн
Иргэн
3 сар 13, 2025 13:52

15 насандаа бол ажиллагаанд хэдийн бэлэн болдог нас нээг их зөрөө биш хэн хэн нь хүсээд л ш�##�бааг болтроо бавуулаад явж байсан байна.Би л лав 7 р ангидаа байхад намайг 8 р ангийн эгч аав ээж эзгүй хонолцоод өгөөч гээд гэртээ авч ороод шөнөжингөө манайг бавсан.Тэр эгч л лав 6 р ангидаа байхдаа бас л 8 р ангийн нэг ах хатгасан гэсэн гэхдээ зэрлэг тача�##�тай охин хийж байхад �######� руу харж дур ханадаг охин байлаа.Сүртэй юмаа 15 нас бол ид л ав�##�цдаг нас шүү

Зочин
Зочин
3 сар 13, 2025 14:29

Одоо энэ жүжигчнээ дарамт�##�ж бгаад үхүүлэх нь дээ. Удахгүй амиа хорлоно.

Зочин
Зочин
3 сар 13, 2025 17:20

Үерхэж болно. Бэлгийн харьцаанд л орж болохгүй гэмт хэрэг.

ЗОЧИН
ЗОЧИН
3 сар 13, 2025 20:38

Өмхий кимчинүүд хүний маханд дуртай муухай массын хар энэгргитай хүмүүс юм байна. Энэ хэдэн жүжигчдээ хар массаар дайраад түүгээд дуусг�##�аа. Ёстой угаасаа Чесоны үеээсээ биенээ �##�аад байдхг аймаар хүмүүс юм бишүү. чёрт

Холбоотой мэдээ

Back to top button