Нийгэм мэдээ

ОБЕГ: Нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэг, Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хүрээнд Монгол Улсад зонхилон тохиолддог гамшгийн 10 төрлөөр эрсдэлийн үнэлгээ хийж, нийт 1500 орчим зураглалыг боловсруулжээ.

Төслийн хүрээнд боловсруулсан "Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээ"-г танилцуулж байна. Монгол орны хувьд ойн экосистемийн орон зай-цаг хугацааны динамикийг тодорхойлдог гол хүчин зүйл бол ойн түймэр юм. Зарим судалгаагаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байгаа бөгөөд жил бүр 80-100 тал хээр, ой хээрийн түймэр ихэвчлэн гурваас зургадугаар саруудад гардаг.

Хээрийн түймэр нь бэлчээрт их хэмжээний эдийн засаг, экологийн хохирол учруулдаг. Тухайлбал, хээрийн түймэр нь ялзарсан өвс, ургамлууд, бут сөөгийг шатааж, хөрсний чанарыг бууруулж, органик бодисыг устгаж, хөрсний элэгдэлд хүргэдэг.Тал хээрийн түймрийн шалтгааныг байгалийн, хүний санаатай үйл ажиллагааны үр дүнд эсвэл санамсар болгоомжгүй үйл ажиллагааны үр дүнд гэсэн гурван төрөлд ангилдаг байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button