НИЙГЭМ

Найман хүүхэдтэй, ахлагч Б.Гүррагчаад гурван өрөө байр бэлэглэлээ

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.  

Тус уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд, төв байрны алба хаагч нар оролцсон юм.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019 онд улсын төсвөөр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийсэн бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгч алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс таван алба хаагчид “Цагдаа-Амгалан 2” хотхонд байр бэлэглэлээ.   

Гурван өрөө байрны батламжийг найман хүүхэдтэй Дотоодын цэргийн 805 дугаар ангид эргүүлчин ажилтай, ахлагч Базаррагчаагийн Гүррагчаад гардуулан өгсөн бол нэг өрөө байрны батламжийг ЦЕГ-ын автобаазад цагдаа жолооч ажилтай, цагдаагийн ахлах ахлагч Чинзоригийн Чинбат, тус газрын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Гантөмөрийн Баттулга, ЦЕГ-ын хангалт үйлчилгээний төвийн сантехникч Бадамын Буянжаргал, ЦЕГ-ын үйлчлэгч Нямсүрэнгийн Хандмаа, Хангалт үйлчилгээний төвийн үйлчлэгч Лхамжавын Баярмаа нар гардан авлаа.

Шинэ оны босгон дээр шинэ байраар шагнуулсан алба хаагчид даа баяр хүргэж ажлын амжилтыг хүсье.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-27 17:40

Ymar goe ym be saihan haragdaj bna saidad ajliin amijilt husii

Зочин
Зочин
2019-12-27 17:56

Ok

Анх
Анх
2019-12-27 19:01

Bayar hurgey

Зочин
Зочин
2019-12-27 19:24

Yu gej olon zulzagasiin!!

Зочин
Зочин
2019-12-30 19:42
Reply to  Зочин

Энэ хүнээс өөрөөс нь зулзага гарах байх. Харин дээр байгаа хүүхдүүд маш хөөрхөн харагдаж байна. Ахлагчид ажлын амжилт, аз жарг�##� ерөөе

Зочин
Зочин
2019-12-28 23:38
Reply to  Зочин

Чи бол эмгэнэл????????????

Зочин
Зочин
2019-12-28 10:14
Reply to  Зочин

chi yamar teneg novsh ve ooroo chi hvvhedgvi baihoo te ataarhuu t1ve ter saihan hvvhdvvdin zayani gomdvol yaana t1er

Zochin
Zochin
2019-12-28 12:16
Reply to  Зочин

Teneg gon bie gozon tolgoi bn da.Bagachuud n eruul enkhiig husie.

Зочин
Зочин
2019-12-27 20:11

Owoo Doo darga stagaagaa shagnactuhaagui no

Зочин
Зочин
2019-12-28 15:39

Хөөрхөн юм бэ

Зочин
Зочин
2019-12-28 23:06

Нямдорж сонгуульд их эртнээс бэлдэж байна даа.

Зочин
Зочин
2019-12-30 14:13

nudee olson shagnal bainaa, tom guzeetei barilddag humuus esvel darga naraa l shagnaad b.dag ted bol 5, 6 bairtai 2,3 land 200 tai nuhduud

Зочинhuuhed
Зочинhuuhed
2020-01-01 09:20

Mongoliin urs olon boltugai

Холбоотой мэдээ

Back to top button