БОУАӨЯ-ны ТНБД-ын Э.Баттулгыг ЦУОШГ-ын даргаар сэлгэн томиллоо

Засгийн газрын өчигдрийн /2025.03.19/ хуралдаанаар Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны ТНБД Э.Баттулгын буурийг сэлгэж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар томилжээ. Түүнийг хоёр жилийн хугацаатайгаар сэлгэн томилж байгаа аж.
Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа, "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар хоёр жилийн хугацаатай сэлгэн томилогдлоо. Байгаль орчны салбарын шилдэг мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид энд ажилладаг. Ажиглалт, судалгаа шинжилгээний үр дүнг бодлогын шинэчлэл, шийдвэр гаргалтад ашиглахаас эхлээд олон өөрчлөлтүүд хүлээж байна" хэмээсэн байна.
Түүнийг 2022 оны нэгдүгээр сарын 19-нд Засгийн газрын шийдвэрээр эл албанд томилогдсон ч жилийн дараа тухайн үеийн сайд Б.Бат-Эрдэнэтэй хамтарч ажиллаж чадаагүй үндэслэлээр чөлөөлөгдөж байв. Б.Бат-Эрдэнэ, Э.Баттулга нар зөрчилдөж сайд нь хамтарч ажиллахгүй гэдгээ ЗГХЭГ-т илэрхийлсэн. Улмаар 2024 оны долдугаар сард Байгаль орчин, уур амсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар дахин томилогдоод байсан юм.
Л.Оюунжаргал ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн статусаар 2023 оноос хойш ажилласан гэгдэж байв.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За одоо тэгээд яамаар байгаан шоронд хийчих юм уу? яасан ядаргаатай юм цүнх баригч гэдэг мэрэгжил одоо хэвшил болчихоод байна хөөш өнөө орой барьж аваад хийчий хөөш.Тэгвэл баярлах юм уу?
Шударга, чадвартай, сайн залуу даа. Амжилт хүсье
шударга, чадвартай залуу даа
шударга, сайн менежер мөн шүү
Хөөрхий дөө залуу хүн ингэж татвар төлөгчдийн мөнгөөр амьдрах гэж !!! Улс төрд орсон Монгол залуусыг хархаар өрөвдөлтэй харагддаг шүү!!! Хаа газрын шал шүүдэж дамжиж амьтаны ад болж байхаа үхсэн нь дээр шүү улс төрч нэртэй луйвараар амьдардаг залуус минь!!!
Энэ хүнд цаг уурын талаар түй ч мэдлэг байхгүй, очсон газартаа хийж бүтээсэн зүйлгүй ажил дээрдүүлсэн юмгүй явдаг цүнх баригч
Ха ха төрд очоод л аргагүй л ялгарчих юмаа. Хоол ч их цохиж
энэ мангар бацаан овоо артай долоогч шүү их сайн долоодогшг байгааийн хар ал ч байсан ч хамаагүй долооно өгсөн ал болгоныг долооно