Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп, Зеленский хоёр утсаар ярьж энергийн дэд бүтцэд цохилт өгөхөө түр зогсоохыг дэмжжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар лхагва гарагт /2025.03.19/ утсаар ярьжээ. Трамптай утсаар ярихдаа Зеленский ОХУ-ын энергийн дэд бүтцэд 30 хоног цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн байна. Мягмар гарагт /2025.03.18/ Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан. Путин Вашингтоны санаачилсан 30 хоног гал зогсоох саналыг зөвшөөрөөгүй ч 30 хоног энергийн дэд бүтцэд цохилт өгөхгүй байхыг дэмжсэн юм. Тэгвэл одоо Украин, ОХУ энергийн дэд бүтцэд цохилт өгөхгүй байхыг хоёул зөвшөөрөв.

Хоёрдугаар сарын 28-нд маргаснаас хойш Трамп, Зеленский нар анхны удаа ярилцсан тэрхүү дуудлагыг Цагаан ордон гайхалтай өнгөрсөн гэж мэдэгджээ. Өчигдөр утсаар ярихдаа Зеленский АНУ тусламж дэмжлэг үзүүлж байгаад Трампт талархсан байна. Хоёрдугаар сарын 28-нд болсон маргааны үеэр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс Зеленскийгээс нэг ч удаа болов талархлаа илэрхийлж байсан уу гэж асуусан билээ.

Зеленский Трамптай хийсэн яриагаа эерэг, маш бодитой, илэн далангүй гэж тодорхойлсон байна. Тэр “Дайныг бүрэн зогсоох эхний алхмуудын нэг нь эрчим хүч болон бусад иргэний дэд бүтцэд цохилт өгөхийг зогсоох явдал байх боломжтой. Би энэ алхмыг дэмжиж, Украин үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ баталсан” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 20, 2025 10:42

ЗЕЛЕНСКИЙ ГЭЖ НЭГ МУУ НОХОЙНЫ ЖОГОРХОЙ ЧИ ОДОО БУУЖ ӨГӨӨ УКРИАНЫГ ИХ ОРОСЫН СУГАНД ХАВЧУУЛЧИХААД ӨӨРӨӨ АНУ д МАНАЙ НАЙЗЫН ТРАКНЫ КОМПАНИД ЖОЛООЧООР ОРОХОД ЧИНЬ БИ ТУСЛАЯ.ОДОО ЧИНИЙ УКРИАНЫ ИРЭЭДҮЙГ АВРАНА ГЭДЭГ БОЛ ҮХСЭН НОХОЙНЫ ОЦГОР БОЛЛОО ЭСВЭЛ МАНАЙ МОНГОЛД ХҮРЭЭД ИР МАЛ ӨГЬЕ МАЛЧИН БОЛ ЭСВЭЛ БАРИЛГЫН УГСРАЛТЫН АЖИЛ БОЛ БАЙНА ШҮҮ НАЙЗАА

Зочин
Зочин
3 сар 20, 2025 19:26

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button