ЭДИЙН ЗАСАГ

Уул уурхайн биржийн арилжааны журмыг худалдан авагч талд давуу байдлаар уян хатан болгов

Нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос биет хэмжээгээр нэмэгдсэн хэдий ч оны эхэн үед гэхэд үнийн хувьд 44 орчим хувиар унаад байсан билээ. Үүнийг дагасан орлогын хэмжээ ч мөн буурсан. Манай улсын хувьд уул уурхайн гаралтай түүхий эдийг биржээр арилжаалах хуультай бөгөөд нүүрсний экспорт, үнэ, бөөгнөрөл зэрэг олон талт шалтгаанаас үүдэж Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүртэл түр журмаар зохицуулахаар болсон юм. Ингэхдээ гол өөрчлөлтүүд нь нүүрс худалдах, худалдан авахад чиглэгджээ.

Шинэ журмаас харвал,

  • Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурсан тохиолдолд арилжаа зохион байгуулагдахаас ажлын 1-ээс доошгүй өдрийн өмнө дуудах доод үнийг өөрчлөх хүсэлт ирүүлж болно
  • Дээрх заалт дээр үндэслэн тухайн захиалгад өөрчлөлт оруулж болно
  • Урт хугацааны гэрээнд үнийг уян хатан байх, энэ нь богино хугацааны худалдан авалтын гэрээнд нөлөөлөхгүй
  • Худалдан авагч талаас төлбөрийг 100 хувь төлөгдөх нөхцлөөр байсныг тодорхой урьдчилгаагаар төлөх боломжтой
  • Форвард гэрээгээр арилжаалагдах нүүрсний худалдах захиалгын хувьд тогтмол үнэтэй эсхүл индексэд суурилсан үнэтэй ирүүлж болно
  • Худалдан авагчийн байршуулах дэнчингийн хэмжээ нь спот, форвард арилжааны хувьд уул уурхайн бүтээгдэхүүний доод үнээр илэрхийлсэн худалдах захиалгын нийт үнийн дүнгийн 10 хувь, брокероор дамжуулан арилжаанд оролцох тохиолдолд 5 хувьтай тэнцүү байна.
  • Нүүрсний шинж чанар, онцлогоос шалтгаалж нийлүүлэлтийн явцад чанар өөрчлөгдөх эрсдэлтэй гэж үзэж худалдах арилжааны зард чанарын зөрүүнд тооцох үнийн нэмэгдэл, бууралтыг тооцох аргачлал, хувь хэмжээг заасан бол талууд тус нэмэгдэл, бууралтыг гэрээнд тусгана
  • Индексэд суурилсан үнэтэй форвард гэрээний төлбөрийг хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 өдрийн дотор урьдчилгаа төлбөр болох гэрээний нийт үнийн дүнгийн 25% ийг худалдагчийн дансанд шилжүүлнэ гэжээ.

Уул уурхайн биржийн хатуу зохицуулалтыг зөөлрүүлсэн нь цаашид нүүрсний экспорт нэмэгдэх, үнийг тодорхой түвшинд барих, урт хугацааны алдагдлаас сэргийлэх боломжтой хэмээн үзэж буй аж.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
3 сар 22, 2025 06:30

Хятадын компаниуд хямд үнээр урт хугацааны гэрээ байгуулах гэж �##�баар нүүрсний худ�##�дан ав�##�тыг буулгаж байгаа шүү дээ. Энэ шийдвэр яг л тэдний хүссэнээр боллоо доо

Холбоотой мэдээ

Back to top button