Монголоос олдсон үлэг гүрвэлийн хамгийн том хумсыг палеонтологич Х.Цогтбаатарын нэрээр нэрлэжээ

Монголын говиос палеонтологичдын олсон үл мэдэгдэх үлэг гүрвэлийн үлдэгдэл өвөрмөц хоёр хуруутай сарвууг бүрэн хадгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн хамгийн том хумс болохыг тогтоожээ.
Сонирхолтой нь тус олдворын бүрээс бүрэн бүтэн байдлаараа олдсон байна. Мөн тус хурууны хумс нь 10 см урт байжээ. Иймд энэ нь ийм байдлаар бүрэн хадгалагдан үлдсэн хамгийн том хумс гэж судлаачид үзэж байна.
Канадын Калгаригийн их сургуулийн дэд профессор, iScience сэтгүүлд нийтлэгдсэн нээлтийн талаарх судалгааны хамтран зохиогч, палеонтологич Дарла Зеленицки "Энэ нь хөлийн хэмжээтэй ойролцоо том хумс байна. Энэ бол кератин бүрхүүлтэй үлэг гүрвэлийн хамгийн том хумс юм” гэжээ.

Мөн уг олдворын шинжлэх ухааны нэрийг үлэг гүрвэлийн хумсыг олж, нээсэн Монголын палеонтологич Хишигжавын Цогтбаатарын дурсгалд зориулан “Дуоничус Цогтбаатар” хэмээн нэрлэжээ.
Duonychus овгийн нэр нь грек хэлээр хоёр хумс гэсэн утгатай аж.

“Дуоничус Цогтбаатар” нь теризинозавр гэгддэг эвгүй төрхтэй үлэг гүрвэлүүдийн нэг хэсэг байсныг судалгаагаар тогтоожээ. Теризинозаврууд нь махчин биш ургамал иддэг эсвэл бүх идэштэн байсан аж.

Теризинозавр гэх шинээр олдсон үлэг гүрвэлийн өндөр нь 3 метр орчим байсан бөгөөд 573 фунт буюу 260 кг жинтэй байв. Судалгаанаас үзэхэд тэрээр муруй хумсаа ургамалд хүрэхийн тулд ашигладаг байсан бөгөөд 4 инч буюу 10 см диаметртэй мөчрүүдийг барьж чаддаг байсан гэж үзжээ.

Мөн хоёр хуруутай гарыг атгахаас гадна харуулахын тулд эсвэл шаардлагатай үед хүчирхэг зэвсэг болгон ашиглаж байсан байж магадгүй. Тэд махчин амьтан биш байсан ч эдгээр сарвуугаараа өөрсдийгөө хамгаалж чаддаг байсан гэж судлаач Зеленицкий хэлжээ.
Мөн палеонтологичид хоёр хумсаас гадна балар эртний амьтны нуруу, сүүл, хонго, гар, хөлийн чулуужсан хэсгүүдийг олсон байна. Энэ чулуужсан ясыг хэдэн жилийн өмнө ШУА-ийн харьяа Монголын Палеонтологийн хүрээлэнгийн ажилтнууд олжээ.

Цөөн хэдэн бүлэг үлэг гүрвэлүүд хоёр хуруутай байсан бөгөөд хамгийн алдартай нь Тираннозавр батаар байсан бол нэг хуруутай үлэг гүрвэлүүд бүр ч ховор байсан. Хэрэв бид түүний олдворыг олоогүй бол бидний мөрөөдөж ч чадахгүй байсан гайхалтай шинэ үлэг гүрвэлийн нээхгүй байсан гэж 2024 онд хэвлэгдсэн судалгааг уншсан эрдэмтэн Брусатт хэлсэн байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөгөө хэл ам татуулаад байгаа, УИХ-ын гишүүн Цогтбаатар юм байх гэж бодлоо ш дэ.
ЦОГТ БААТАРЫН ХУМС ГОЁ УУ? МАНАЙХААН