ЭРЭН СУРВАЛЖЛАХ

"Торгоны зам"-аас 10 тэрбумын авлига авсан гэх Т.Очироог ЦЕГ-ын дотоод хяналтаас шалгаж эхэллээ

"Торгоны зам" мөрийтэй тоглоомын газрын удирдлага гэж өөрийгөө танилцуулсан, иргэн А.Баяржавхлан цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж, "Цагдаагийн байгууллагын албан хаагчид мөрийтэй тоглоом зохион байгуулагчидтай хамтран ажилладаг" гэж мэдэгдсэн.

Улмаар Цагдаагийн мөрдөгч Т.Очироо 2022 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөгч байх хугацаанаасаа тус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газраас 10 орчим тэрбум төгрөгийн авлига авсан. Мөн Турк, Филиппин, Тайланд зэрэг улсуудад оффшор данс эзэмшин тэр данс руугаа төлбөрөө авах болон ах дүү хамаатан садандаа бартерын зохиомол гэрээгээр үл хөдлөх хөрөнгө авдаг байсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан.

Одоогоор Т.Очироо ЦЕГ-н Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс буюу цагдаа гэмт хэрэг үйлдсэн асуудлыг шалгадаг газрын ахлах мөрдөгч хийж буй.

Тус мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар Н.Мөнхзулаас тодруулахад "Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газраас 10 тэрбум төгрөгийн авилга авсан байж болзошгүй цагдаагийн албан хаагч Т.Очироог ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас шалгалтын ажиллагаа эхлүүлсэн" гэх мэдээллийг өглөө.

10 тэрбумын авлигал авсан байж болзошгүй Т.Очироогийн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж үзэхэд, Гадаад дотоодын ямар ч банканд хадгаламж байхгүй хэмээн тусгажээ.

Харин түүний хамгийн анхны буюу 2019 оны ХОМ-тэй харьцуулан үзэхэд нийт орлого 26.1 саяар өссөн, гэр бүлийн орлого 55.8 саяар буурсан үзүүлэлттэй байна.

Мөн орон сууц барилга, байгууламжийн нийт дүн өсөөгүй, автомашины тоо нэмэгдэж, үнэлгээ 58 сая төгрөгөөр өсчхөж. Үүнээс гадна 3 сая төгрөгөөр үнэлэгдэх өмчийн газартай болж, үнэт эдлэлийн нийт дүн 350 мянгаар өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Очироо гэх этгээдтэй цагдаагийн том дарга нар нь хамтрагч л байж таарна. ХӨСҮТ-ийн Нямхүү гэгч тэрбумтан " ... цагдаагийн газарт миний хэдэн сайхан хуурай дүү нар бий. МАН-д хандив өгсөн маань ту�####�а асууд�##�. " гэж томордог шиг л юм болно.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нямхүү бол жинхэнэ Хогын нохой ББСБ тай бас бус бизнесээ Төрөөс л өргөжүүлэх гэж чичирч яваа нөхөр шүү..

Зочин
Зочин

Казиногоо нээгээчэээ ядаж татвар ажилын байр бии болон

Зочин
Зочин

Олон хүний нус нулимс амь нас гэр бүлийн асууд�##�.....үйлийн үр гэж байгаадаа.

Зочин
Зочин

Цагдаа цагдаагаа ш�##�гана гэж түүхэнд байхгүй

Зочин
Зочин

gantsaaraa amjihguiee hurandaa naraailchlee ugaasaa dor hayaj 10 hun gee bizdee

Зочин
Зочин

Энэ гадаадаас гавьяа байгуулсан юм шиг тодроод байгаа нөхрийг насаар нь шоронд хорих хэрэгтэй. Маш олон хүний амь амьдр�##�аар тоглосон нөхөр

иргэн
иргэн
Reply to  Зочин

Маш олон хүний амьдр�##�аар тоглож үхэлд хүргэсэн Шахм�##� түлш, нүүрсний мафиа яах уу? Энэ хүнд би харин т�##�архаж байна, асуудлыг ингэж нээлттэй тавьж, өөрөө эрсдэлд орж байгаа, зоригтой эр, жинхэнэ эх оронч байна. Нийгмийн буюу цагдаа, хүчний байгууллагад байгаа маш том идээ бээрийг гаргаж тавьлаа. Маш том гавъяа шүү. Шууд өршөөл үзүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин

Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei jorlono

Зочин
Зочин

bayrjavhlan good tsagdaa oshoo ilchlee

зачин
зачин

хүний амьдр�##� амь нас хөрөнгө нулимс мөнгө төгрөгөөр баяжсан муу новшийг байх газарт нь байлга.үйлийн үр ха�##�га андуурахгүй шүү

иргэн
иргэн
Reply to  зачин

Бүх л худ�##�даа наймаа, мөнгө олох арга хэрэгсэл хүний тэмцэл, цус нулимсаар бий болдог, Барууны баян орнууд ядуу буурай орноо шулж, баян хүмүүс ядуугаа шулж амьдардаг хорвоо доо, Нямтайшир ганц машин нүүрс ачиж үзээгүй мөртөө нүүрсээр аймаар баяжсан, АПУ өөрсдөө архи амь�####�ггүй мөртөө архиа зарж, цус, нулимсаар баяжсан..................... Оджарг�##� ганц туйпуу өрөөгүй байж Шангри-Ла-г эзэмшдэг................... Бүгд л луйвар....

Зочин
Зочин

Ялзарсан нийгмийн ба-лиар, бохир үрс.

Зочин
Зочин

Ер нь хүмүүс сайн ойлгоогүй шинээр гарч ирсэн тоглоом гэгчиин гэнэн з�##�уус тоглож сүйрэлд орж хоосрох нь хоосорч үхэх нь үхсээн үүгээр нь баяжсан тэрбумтангууд үхлиин муугаар үр үндсээрээ зовж үхээсээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Гэхдээ зарим хүмүүн дуртайдаа тоглосон шун�##�тсан хэн ч шахаагүй гэж буруутгадаг гол нь иим юмны учрыг мэдэхгүйдээ бас боломжиин мөнгө олоод амьдр�##�аа босгочих юм байна гэж л гэндсэн шүүдээ ашиг олсон тэрбумтан мангасууд олон з�##�уусын цус нулимсанд хахаад үхэх нь үнэндээ

Зочин
Зочин

Хүнии гэнэн итгэмтгии занг ашиглан мөнгө олж баяжвсан хүмүүс яаж амьд амьдарч чадна гэж боддог юм бол. Их мөнгө чинь цул нулимс хара�##� шүүдээ үхсэн хүмүүсиин сүнс та нарыг эргээл байгаа даа

Баагий
Баагий

Энэ цагдаа хогийн авилгач хулгайч,царайтай новш бн.

Зочин
Зочин

Баяржавхлан гэж ёстой тэнэг гар үхэхдээ үхэр буугаар буудна гэгчээр. Новшийг яар�##�тай баривчил. Наад новш чинь ямар санаатай ямар хүмүүстэй холбоотой болохыг эрин сурв�##�жил.

Зочин
Зочин

Ганц цагдаа худлаа шүү

Зочин
Зочин

Даргыг огцоруул

Зочин
Зочин

Enencagdaagiin carai gej zugeer l l###riin hulgaich geed bicheestei bn shd

ириргэниргэгэ
ириргэниргэгэ

Золбин цагдаа нар одоо хулгай авилгын мөнгөөрөө ур�##�даж эхэлсэн Их даварч байгаа

Зочин
Зочин

Ямар ш�##�гуур болзлоор 230,000,000 төгрөгийн зээл авдаг юм бол. Ийм хэмжээний зээл авахын тулд нэлээн барьцаа хөрөнгө байх ёстой доо.

Otgon Bayar
Otgon Bayar

Ш�##�гах нь зөв ..гэхдээ Юм 2т�##�тай
Үнэнч байж болно тэгвэл хатуу шийтгэл ял оноо
Худ�##�аа .цагдаагийн байгуулагын эсрэгзохиомол гүтгэлэгч байж мэднэ
Ш�##�гаад Ард түмэнд яар�##�тай тодорхой хариу мэдээлэл өгөөрэй

Зочин
Зочин

Дуртайдаа өөрсөдөө мөрийтэй тоглоом тоглож иймэрхүү юмнуудын идэш хоол болчихоод зүхээд байх хэрэггүй юм.

Зочин
Зочин

МЭДСЭН БОЛ АВИЛГА АВДАГГҮЙ Л БАЙЖ ГЯЛС НАДАД НЭГ ТЭРБУМЫГ ӨГЧИХӨӨ ТЭГВЭЛ БОДОЖ БОЛОХ ЮМ ХА ХА ИНГЭЭД АВИЛГА АВААРАЙ АЦ МИНЬ БУСДЫГАА БАС ИЛЧИЛ ГАНЦААРАА ҮҮРНЭ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ.

Холбоотой мэдээ

Back to top button