"Торгоны зам"-аас 10 тэрбумын авлига авсан гэх Т.Очироог ЦЕГ-ын дотоод хяналтаас шалгаж эхэллээ
"Торгоны зам" мөрийтэй тоглоомын газрын удирдлага гэж өөрийгөө танилцуулсан, иргэн А.Баяржавхлан цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж, "Цагдаагийн байгууллагын албан хаагчид мөрийтэй тоглоом зохион байгуулагчидтай хамтран ажилладаг" гэж мэдэгдсэн.
Улмаар Цагдаагийн мөрдөгч Т.Очироо 2022 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөгч байх хугацаанаасаа тус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газраас 10 орчим тэрбум төгрөгийн авлига авсан. Мөн Турк, Филиппин, Тайланд зэрэг улсуудад оффшор данс эзэмшин тэр данс руугаа төлбөрөө авах болон ах дүү хамаатан садандаа бартерын зохиомол гэрээгээр үл хөдлөх хөрөнгө авдаг байсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан.
Одоогоор Т.Очироо ЦЕГ-н Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс буюу цагдаа гэмт хэрэг үйлдсэн асуудлыг шалгадаг газрын ахлах мөрдөгч хийж буй.
Тус мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар Н.Мөнхзулаас тодруулахад "Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газраас 10 тэрбум төгрөгийн авилга авсан байж болзошгүй цагдаагийн албан хаагч Т.Очироог ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас шалгалтын ажиллагаа эхлүүлсэн" гэх мэдээллийг өглөө.
10 тэрбумын авлигал авсан байж болзошгүй Т.Очироогийн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж үзэхэд, Гадаад дотоодын ямар ч банканд хадгаламж байхгүй хэмээн тусгажээ.

Харин түүний хамгийн анхны буюу 2019 оны ХОМ-тэй харьцуулан үзэхэд нийт орлого 26.1 саяар өссөн, гэр бүлийн орлого 55.8 саяар буурсан үзүүлэлттэй байна.

Мөн орон сууц барилга, байгууламжийн нийт дүн өсөөгүй, автомашины тоо нэмэгдэж, үнэлгээ 58 сая төгрөгөөр өсчхөж. Үүнээс гадна 3 сая төгрөгөөр үнэлэгдэх өмчийн газартай болж, үнэт эдлэлийн нийт дүн 350 мянгаар өссөн байна.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Очироо гэх этгээдтэй цагдаагийн том дарга нар нь хамтрагч л байж таарна. ХӨСҮТ-ийн Нямхүү гэгч тэрбумтан " ... цагдаагийн газарт миний хэдэн сайхан хуурай дүү нар бий. МАН-д хандив өгсөн маань тусдаа асуудал. " гэж томордог шиг л юм болно.
Нямхүү бол жинхэнэ Хогын нохой ББСБ тай бас бус бизнесээ Төрөөс л өргөжүүлэх гэж чичирч яваа нөхөр шүү..
Казиногоо нээгээчэээ ядаж татвар ажилын байр бии болон
Олон хүний нус нулимс амь нас гэр бүлийн асуудал.....үйлийн үр гэж байгаадаа.
Цагдаа цагдаагаа шалгана гэж түүхэнд байхгүй
gantsaaraa amjihguiee hurandaa naraailchlee ugaasaa dor hayaj 10 hun gee bizdee
Энэ гадаадаас гавьяа байгуулсан юм шиг тодроод байгаа нөхрийг насаар нь шоронд хорих хэрэгтэй. Маш олон хүний амь амьдралаар тоглосон нөхөр
Маш олон хүний амьдралаар тоглож үхэлд хүргэсэн Шахмал түлш, нүүрсний мафиа яах уу? Энэ хүнд би харин талархаж байна, асуудлыг ингэж нээлттэй тавьж, өөрөө эрсдэлд орж байгаа, зоригтой эр, жинхэнэ эх оронч байна. Нийгмийн буюу цагдаа, хүчний байгууллагад байгаа маш том идээ бээрийг гаргаж тавьлаа. Маш том гавъяа шүү. Шууд өршөөл үзүүлэх хэрэгтэй.
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei jorlono
bayrjavhlan good tsagdaa oshoo ilchlee
хүний амьдрал амь нас хөрөнгө нулимс мөнгө төгрөгөөр баяжсан муу новшийг байх газарт нь байлга.үйлийн үр хаалга андуурахгүй шүү
Бүх л худалдаа наймаа, мөнгө олох арга хэрэгсэл хүний тэмцэл, цус нулимсаар бий болдог, Барууны баян орнууд ядуу буурай орноо шулж, баян хүмүүс ядуугаа шулж амьдардаг хорвоо доо, Нямтайшир ганц машин нүүрс ачиж үзээгүй мөртөө нүүрсээр аймаар баяжсан, АПУ өөрсдөө архи амьсдаггүй мөртөө архиа зарж, цус, нулимсаар баяжсан..................... Оджаргал ганц туйпуу өрөөгүй байж Шангри-Ла-г эзэмшдэг................... Бүгд л луйвар....
Ялзарсан нийгмийн ба-лиар, бохир үрс.
Ер нь хүмүүс сайн ойлгоогүй шинээр гарч ирсэн тоглоом гэгчиин гэнэн залуус тоглож сүйрэлд орж хоосрох нь хоосорч үхэх нь үхсээн үүгээр нь баяжсан тэрбумтангууд үхлиин муугаар үр үндсээрээ зовж үхээсээ
Гэхдээ зарим хүмүүн дуртайдаа тоглосон шуналтсан хэн ч шахаагүй гэж буруутгадаг гол нь иим юмны учрыг мэдэхгүйдээ бас боломжиин мөнгө олоод амьдралаа босгочих юм байна гэж л гэндсэн шүүдээ ашиг олсон тэрбумтан мангасууд олон залуусын цус нулимсанд хахаад үхэх нь үнэндээ
Хүнии гэнэн итгэмтгии занг ашиглан мөнгө олж баяжвсан хүмүүс яаж амьд амьдарч чадна гэж боддог юм бол. Их мөнгө чинь цул нулимс хараал шүүдээ үхсэн хүмүүсиин сүнс та нарыг эргээл байгаа даа
Энэ цагдаа хогийн авилгач хулгайч,царайтай новш бн.
Баяржавхлан гэж ёстой тэнэг гар үхэхдээ үхэр буугаар буудна гэгчээр. Новшийг яаралтай баривчил. Наад новш чинь ямар санаатай ямар хүмүүстэй холбоотой болохыг эрин сурвалжил.
Ганц цагдаа худлаа шүү
Даргыг огцоруул
Enencagdaagiin carai gej zugeer l lalariin hulgaich geed bicheestei bn shd
Золбин цагдаа нар одоо хулгай авилгын мөнгөөрөө уралдаж эхэлсэн Их даварч байгаа
Ямар шалгуур болзлоор 230,000,000 төгрөгийн зээл авдаг юм бол. Ийм хэмжээний зээл авахын тулд нэлээн барьцаа хөрөнгө байх ёстой доо.
Шалгах нь зөв ..гэхдээ Юм 2талтай
Үнэнч байж болно тэгвэл хатуу шийтгэл ял оноо
Худалаа .цагдаагийн байгуулагын эсрэгзохиомол гүтгэлэгч байж мэднэ
Шалгаад Ард түмэнд яаралтай тодорхой хариу мэдээлэл өгөөрэй
Дуртайдаа өөрсөдөө мөрийтэй тоглоом тоглож иймэрхүү юмнуудын идэш хоол болчихоод зүхээд байх хэрэггүй юм.
МЭДСЭН БОЛ АВИЛГА АВДАГГҮЙ Л БАЙЖ ГЯЛС НАДАД НЭГ ТЭРБУМЫГ ӨГЧИХӨӨ ТЭГВЭЛ БОДОЖ БОЛОХ ЮМ ХА ХА ИНГЭЭД АВИЛГА АВААРАЙ АЦ МИНЬ БУСДЫГАА БАС ИЛЧИЛ ГАНЦААРАА ҮҮРНЭ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ.