Трамп автомашины импортод 25 хувийн тариф тавихаа мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.03.26/ автомашин болон хөнгөн ачааны машинд 25 хувийн гаалийн татвар тавихаа мэдэгдсэн байна. Татвар ирэх долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ. Энэхүү алхам нь олон улсад үүсээд буй худалдааны дайныг өргөжүүлнэ. Автомашины салбарын мэргэжилтнүүд тариф нь машины үнийг өсгөж, үйлдвэрлэлийг саатуулна гэж үзэж байгаа юм.
Трамп Зууван танхимд гарын үсэг зурах ёслол хийсний дараа “Бидний хийх гэж байгаа зүйл бол АНУ-д үйлдвэрлээгүй бүх машинд 25 хувийн гаалийн татвар оноох явдал юм” гэжээ. Тэрбээр тариф нь татварын хөнгөлөлт болон АНУ-ын аж үйлдвэрлэлийн салбарыг сэргээх хэрэгсэл гэж үзэж буй. Мөн ирэх долоо хоногт Трамп улс орнуудад хариу гаалийн татвар тавих талаар мэдэгдэл хийнэ. Хариу татвар гэдэг нь АНУ-ын бараануудад гаалийн татвар тавьдаг орнуудад яг тэр хэмжээний тариф тавихыг хэлж буй.
Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен тарифыг бизнесүүдэд муу, хэрэглэгчдэд бүр муу гэсэн байна. Харин Канадын Ерөнхий сайд Марк Карни тарифыг Канадын ажилчид руу шууд халдаж буй хэрэг гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп