ЭДИЙН ЗАСАГ

Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

Уул уурхайн биржээр энэ долоо хоногт “Монголросцветмет” ТӨҮГ-аас төмрийн баяжмалын арилжаа амжилттай хийгдсээр байгаа бол “Энержи ресурс”-ийн зарласан баяжуулсан коксжих нүүрс  болон баяжуулсан дунд зэргийн үнстэй, хагас хатуу коксжих нүүрс,  арилжааны хэд хэдэн саналд худалдан авагч тал үнийн санал ирүүлэлгүй арилжааг хаасан байна.

Харин Уул уурхайн биржээр нүүрс арилжаалдаг “Хангад Эксплорэйшн” компани хоёр удаа баяжуулсан сул коксжих нүүрсийг тонн тутмыг нь 610 юаниар нийт 2 багц буюу 12800 тонныг амжилттай арилжаалсан бол “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд хэд хэдэн удаагийн арилжаанд худалдан авагч талаас үнийн санал ирүүлээгүй буюу арилжаа хийгдээгүй байна.

“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас өчигдөр 22.35 хувийн зэсийн агуулгатай баяжмал арилжаалахаар оролцсон ч худалдан авагч үнийн санал ирүүлэлгүй арилжааг хаажээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button