Путиний гэх 356 мянган ам.долларын үнэтэй лимузин шатжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийнх гэгддэг лимузинүүдын нэг нь Москвад шатсан байна. 356 мянган ам.долларын үнэтэй “Aurus” брэндийн Senat загварын тус машин Москвагийн Лубянка дүүрэг дэх ФСБ-ын албаны төв байрны хойд талд дэлбэрчээ. Тухайн үед машиныг хэн жолоодож явсан нь тодорхойгүй байгаа юм. Мөн машин юуны улмаас гэнэт шатсан эсэхийг тогтоогоогүй байна. Шатах үед Senat дотор байсан хүмүүс бэртэж гэмтээгүй юм.
Кремлийн ойрын эх сурвалж ОХУ-ын тусгай алба Путиний аюулгүй байдлыг хангах ажлаа урьд өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд чангатгасан гэж өмнө нь мэдээлсэн. Нэгэн Орос эх сурвалж орон нутгийн хэвлэл мэдээлэлдээ “Кремль Владимир Путиний аюулгүй байдалд маш нухацтай ханддаг. Түүнийг үзэгдэх болох үл үзэгдэх харуулуудын бүхэл бүтэн арми хамгаалдаг” гэж хэлж байсан билээ.
Эх сурвалж: The Sun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
учир.ш�##�тгаан байсан.болоод.дэлбэрсэн.
Гайхуулж байгаан
AURUS өөрсдийнх нь Орост хийсэн Лимузин биздээ? Чанар муутай хог л хийж дээ!
Английн тагнуулын �##�ба хэвлэлээр 5 Путин байна гэсэн. 1 нь үхсэн биз.