Top StoriesСпортЯрилцлага

О.Эрдэнэцогт: Хожигдсоны дараах харамсал, хэрвээ гэх үг тамирчин хүнд хэрэггүй

“Плэй-Оффт ялалт байгуулах боломжтой байсан тоглолтдоо хожигдсон учраас анх удаагаа сагсан бөмбөгийн талбай дээр нулимс дуслуулсан. Энэ улирал нэлээн сайн формтой байсан. Ихэд хичээсэн улирал маань дуусчихсан болохоор хүнд туссан” гэж хэлэх түүнийг О.Эрдэнэцогт гэдэг. Түүнийг “Ард түмний MVP” ч гэж нэрлэдэг. 

Сагсан бөмбөгтэй амьтдралаа холбоод хэдийн 11 жил болсон монголын хамгийн үлгэр дууриалалтай тамирчдын нэг юм. Ийнхүү түүнтэй ярилцлаа. 

-MVP-д нэг ч удаа шунаж байгаагүй. Гэхдээ энэ жил ээж, аав хоёр маань шагнал авна гээд хөдөөнөөс ирчихсэн. Үүнд л жаахан эмзэглэсэн-

-Таныг гар бөмбөг тоголдог байсан гэдэг. Яагаад гар бөмбөгийг орхиод сагсан бөмбөгт эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан бэ?

-Зургаадугаар ангид байхдаа шийд хаана байна О.Эрдэнэцогт тэнд байдаг байсан. Сагсанд нэлээн сонирхолтой байсан ч гэнэт л воллейболоор хичээллээд, сүүлдээ аймгийнхаа воллейболын шигшээгийн тамирчин болсон. Тэгээд арваннэгдүгээр ангид байхад шигшээ багийн тамирчид маань төгсөөд, их сургуульд сурахаар хот явсан. Багийнхан явсны дараа аймгийн гар бөмбөгийн шигшээ багт ганцаараа үлдчихсэн. Яг тэр үед гар бөмбөг тоглох сонирхолгүй болоод л байж байсан чинь манай үеийнхэн, найзууд сагсан бөмбөг тоглож, буцаад сагсан бөмбөгөө тоглоод эхэлсэн дээ.

-Хамгийн анх “Хэнтий Эбэг” багийн тамирчин болсон уу. Тус багийн дасгалжуулагч Б.Дожоодорж таны амжилтад чухал нөлөөтэй гэж сонсож байсан?

-Б.Дожоодорж дасгалжуулагч маань ямар нэгэн сургууль соёл төгсөөгүй хэрнээ сагсан бөмбөгт маш их хайртай. Зүрх сэтгэлээ зориулж чаддаг залуу. Ямар нэгэн тэмцээнд орох болохоор мэдээж бэлтгэл хийх газар, ус унд гээд эдийн засгийн дэмжлэг хэрэг болдог. Энэ үед Б.Дожоо маань өөрөөсөө мөнгө гаргаад л ийш тийшээ гүйж, хүнтэй холбогдож ивээн тэтгэгч олдог. Сагсан бөмбөгийн төлөө сэтгэл зүрхээрээ яваа залуу даа. Ер нь Хэнтий аймгийн сагсан бөмбөгийг нэг түвшинд ахиулсан хүн гэж боддог. Юмгүй хоосноос л бид хамтдаа эхэлсэн дээ. Хамгийн анх 2014 онд "Спрайт" лигт оролцсон цагаас эхлээд өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн арваннэгэн жил өнгөрсөн байна. Хэнтий Эбэг багаас л өөрийнхөө ирээдүйн замын эхлэлийг тавьж байлаа.

-Үндэсний дээд лигт анх хэдэн онд оролцож байсан бэ?

-Ч.Ижилболд дасгалжуулагч анх холбогдоод "Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцаад оюутны лигт тоглох уу” гэж урьсан. Тэгээд Ч.Ижилболд дасгалжуулагчийн удирдага дор бэлтгэгдэж оюутны лигт анх тоглосон. Тухайн лигт тоголсны дараагаар "Харцага" багаас албан ёсны санал аваад анхны лигийн талбайд гарч байсан. Одоо бодоход их сайхан дурсамж байна шүү. 2017 оноос хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл дээд лигт тоглож байгаа юм байна.

-Харцага багт нэг жил болоод л Танан Гарьдын тамирчин болсон байх нь ээ?

-Миний ч гэрээ дууссан. Багийн маань хамтрагч ОУХМ Ц.Азбаяр ах маань “Танан Гарьд” багт нэгдсэн. Дараад нь Ц.Азбаяр ах дээр нэмээд шинэ залуу тоглогчдыг авна гэсэн зорилготой байсан юм байна лээ. Нэг өдөр над руу ярьсан. Очиж уулзахад надад бүх зүйл таалагдаж байсан. Ингээд гэрээ байгуулсан. Энэ цагаас хойш тасралтгүй Танан Гарьд багтаа тоголсон.

-Энэ улирлын өмнөхөн "Танан Гарьд" нэрээ сольж "Би Си Эйч Найтс" болгосон. Олон жил "Танан Гарьдаар" овоглосон хүний хувьд хэрхэн хүлээж авсан бэ?

-Нэр солигдох асуудал тодорхой хэмжээнд улирал эхлэхээс өмнө яригдаж байсан. Багийн гишүүд солигдоогүй шүү дээ. Зөвхөн нэр л солигдсон. Ингээд аль болох хөнгөхнөөр хүлээж авсан. Гэхдээ олон нийт илтэд дургүй байгаагаа илэрхийлж байсан. Бид сүүлийн гурван жил плэй-оффын шатнаас хасагдаад байсан учир зөвхөн аварга болох багаараа амжилтаа бахиулах зорилго өмнөө тавьсан. Түүнээс өөр бусад зүйлд нэг их ач холбогдол өгөөгүй.

-Би Си Эйч Найтс багийн хувьд тамирчид бүгдээрээ чадварлаг. Ер нь дотоодын тамирчид нь нэлээн сайн үзүүлэлттэй. Гэхдээ яагаад сүүлийн гурван жил плэй-оффоос хасагдсан гэж бодож байна вэ. Сүүлийн тоглолт дээр та ч тэр Д.Дөлгөөнмөрөн ч тэр бэртэлтэй байсан. Бэртэл гэмтлээс болдог уу?

-Уг нь эртнээс формоо жигдрүүлээд бэлтгэлээ хийдэг. Гэхдээ цлирлын дундуур, бэлтгэлийн үеэр ямар нэгэн байдлаар бэгртэл гэмтэл авдаг. Тэгэхээр багтайгаа бүрэн тактик нийлж чадахгүй байх тохиолдол байдаг. Д.Дөлгөөнмөрөн нурууны асар хүнд гэмтэлтэйгээр улирлаа дуусгасан. Ер нь бэртэл гэмтэл нөлөөлөх нь нөлөөлж байгаа. Гэхдээ л зогсохгүйгээр бэлтгэлээ хийх хэрэгтэй.

-Өмнө нь хоёр ч удаа "MVP" шагналд таны нэр яригдаж байсан. Одоо ч гэсэн хүмүүс таныг "Ард түмний MVP" гэдэг. MVP шагналыг авах бодол байдаг уу?

-Хамгийн анх MVP-г авчих байхаа гэсэн шуум сонсохоор залуу тоглогч байсныг ч хэлэх үү, догдлол, бяцхан хүлээлт үүсэж байсан. "Хасын Хүлэгүүд" багийн Б.Сэргэлэн ах маань авсан. Хоёр дахь удаагаа нэрлэгдэхэд, хүлээлт нэг их үүсгээгүй. 2021 онд манай багийн тамирчин А.Тэмүүжин ах болсон. Үнэндээ А.Тэмүүжин ах тэр тоглолтод үнэхээр шийдвэрлэх мөчүүдэд сайн үзүүлэлттэй байсан учраас авах ёстой хүн. Одоо ингээд бодохоод хамгийн анх залуу, давилуун байхдаа MVP авсан бол багийн амжилт гэдэг зүйлийг мартах байсан байж магадгүй. Анхнаасаа миний зорилго багийн амжилт л байсан. Тийм болохоор шунаад байдаггүй ээ.

Харин энэ жилийн хувьд хүн болгон л намайг авчих байх гэсэн найдлагатай байсан учраас хөдөөнөөс ээж, аав хоёр маань ирчихсэн байсан. Тэр л жаахан хүнд туссан. Тэглээ гээд анхныхаа зорилгоос хазайхгүй. Багаараа л амжилт гаргана.

-ДеМаркус Казинс намайг тэврээд, "Чи сайн байлаа" гэж хэлэхэд, хожигдсон шар маань нэлээн зөөлөрсөн-

-Өмнө нь NBA-д тоглож, драфтлагдаж байсан тамирчид ирдэг байсан. Гэхдээ энэ удаа Демаркус Казинс Монголд анх удаа ирсэн. "Би Си Эйч Найтс" болон "Сэлэнгэ Бодонс" багийн тоглолт бүр ордонд гал гаргаж байсан. Казинстай талбай дээр тоглоход ямар байсан бэ?

-Олимп, Дэлхийн аварга хүн, NBA-ийн од тоглогч хүн бол ондоо байдаг ю билээ. Бие болон талбай дээрх мэдрэмж нь хүртэл өөр байсан. Хоёр метр гаруй өндөртэй хүнтэй тулах бол нэлээн чанга. Тэр том хүний заслоныг яаж тойрч гарах вэ, өөдөөс нь ямар арга барилаар тоглох вэ гээд нэлээн судалгаа хийсэн. Тэр хэрээрээ бага багаар маш олон зүйл сурсан. ДеМаркус Казинсын сагсан бөмбөгийг харах өнцөг, багийнхнаа болон эсрэг багийнхнаа мэдэрч байгаа мэдрэмж, тактик найруулж байгаа байдал гээд бүх зүйлээрээ өндөр түвшнийх гэдэг нь мэдэгдэж байсан. Нэлээн том сургамж болсон тоглолтууд өрнөсөн.

-Хамгийн сүүлийн тоглолт дээр дөрөвдүгээр үеийн 09 секунд бол шийдвэрлэх үе байсан. Тэр үед ямар тактик өрнөсөн бэ?

-Сүүлийн 09.4 секундэд Пендарвис Виллиамсыг гаргаж ирсэн. Манайх хажуугаас явдаг хувилбараа дуудсан. Би уг нь Пэнниг шидэх байх гэж бодсон. Гэтэл Ж.Жамсрандорж над руу дамжуулж, бөмбөг шидэхээс өөр аргагүйд хүрсэн. Хэрвээ тэр орчихсон болохоор тоглолт эргэх боломж байсан. Анх нь бөмбөг их гоё нэг чигт гарсан. Гэхдээ "Дутчихлаа даа" гэж бодохтой зэрэгцээд л цаг дуусаж, шүгэл дуугарсан.

-Таныг тоглолтын өмнө болон дараа сэтгэл хөдлөлөө ил гаргаж байхыг хараагүй. Сүүлийн тоглолт дээр яалт ч үгүй гаргасан.

-Плэй-Оффт ялалт байгуулах боломжтой байсан тоглолтдоо хожигдсон учраас анх удаагаа сагсан бөмбөгийн талбай дээр нулимс дуслуулсан. Энэ улирал нэлээн сайн формтой байсан. Ихэд хичээсэн улирал маань дуусчихсан болохоор хүнд туссан.

-Ер нь дан ганц ДеМаркус Казинсаар зогсохгүй өөр легионер тоглогчид таныг ихэд хүндэлдэг. Сүүлийн тоглолтын дараа ДеМаркус Казинс танд хүндлэл үзүүлж, тэврэхдээ юу гэж хэлсэн бэ?

-Их гоё байсан. Спорт болсон хойно нэг нь ялж, нөгөөх нь ялагддаг. Миний ч гэлтгүй манай багийн хувьд энэ улирал асар том сургамж болсон. ДеМаркус Казинс их удаан тэврээд, "Чи маш сайн тоглогч. Битгий шантраарай. Маш их чадварлаг тамирчин шүү" гэж хэлэх нь хожигдсон байсан шарыг маань нэлээн зөөлрүүлсэн дээ.

-Танай багийн хоёр гишүүн зодог тайлна гэдгээ ерөнхийдөө нийтэд мэдэгдсэн. Энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Ерөнхийдөө мэдэгдсэн. Гэхдээ хоёр багана маань шүү дээ. Ах нар маань явчхаар би ах болж үлдэж байгаа юм. Айдас ч гэх юм уу, нэг юм дотор байгаа. -

-Энэ жил лигийн 30 жилийн ой тохиосон. "Бүх Одод"-ын тоглолтоор шилдэг 30 тоглогчийн нэг болсон шүү дээ. Тэр цаг мөч ямар байсан бэ?

-Хэзээ ч мартагдахгүй мөч. Маш том хүмүүстэй нэг талбай дээр тоглоно гэдэг бол тэр болгон гараад байх боломж биш. Энэ спортод хөл тавьсандаа ихэд баярласан. Сагсан бөмбөгийн үе үеийн тоглогч нар цугласан. Одоо бол харьцангуй залуу тоглогч нартай болсон. Бүхэл бүтэн нэг үе солигдож байна. Залуучуудад маань ч гэсэн бахархах мэдрэмж төрсөн байх.

-Лигийн үеэр шигшээ багтаа дуудагдаж, хоёр ч том тоглолт хийсэн. Энэ тухай хуваалцвал?

-Өмнө нь 2022 онд гар бэртэлтэй байсан учраас шигшээд тоглоогүй. Энэ удаа бол маш том үүрэг, даалгавартай Гуамыг зорьсон. Даалгавраа бүрэн биелүүлээгүй ч ялалт байгуулсан. Гэхдээ ер нь бидэнд багахан туршлага дутаад байх шиг санагдсан. Сайн бэлтгэл хийвэл ер нь нэг их холдохгүй байх аа.

-Тамирчин хүний цаана маш мундаг, ухаалаг эмэгтэй л байдаг-

- Юун түрүүнд цаг наргүй бэлтгэл сургуулилт дунд ар гэртээ цаг хэр их гаргаж байна вэ?

-Ер нь тамирчин хүний цаана маш мундаг, ухаалаг эмэгтэй л байдаг. Зуны хэдэн сар ээлж, дараатай амраад гэр бүлдээ цаг зав гаргадаг ч гэсэн формоо алдаж болохгүй. Лиг дөхөхөөр байрлаж, бэлтгэлээ хийнэ. Ер нь улирал эхэлчихвэл гэртээ үзэгдэхээсээ үзэгдэхгүй нь их. Тэр болгонд эхнэр маань хоёр хүүхдээ хардаг. Бид нар байрлах үедээ 22:00 цагт утсаа хураалгаад унтдаг. Утас унтарчихсан үед гэрт ямар нэгэн юм үүслээ гэхэд би мэдэх боломжгүй. Бүгдийг эхнэр маань нуруун дээрээ үүрдэг. Манай хотод өвөл ямар хэцүү билээ дээ. Хүүхдүүд маань ханиад томуунаас салахгүй санаа зовох зүйл нэлээн гарна. Тэр болгоныг надад мэдэгдэлгүйгээр эхнэр маань бүгдийг нь зохицуулдаг.

-Хамгийн анх сагсан бөмбөгт хөл тавих үед одоогийнх шиг хангамж, тэтгэмж байгаагүй байх. Тухайн үед хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?

-Эхэндээ бол цалин мөнгө бодож байгаагүй ээ. Угаасаа тухайн үеийн залуу тоглогчид цалин өгөх ч үгүй. Харин Харцага багт анх ороод гэрээ зуралгүйгээр 300-400 мянган төгрөг авдаг байсан. Эхнэртэйгээ танилцчихсан нэг байрны подвольд амьдардаг байсныг ч хэлэх үү 300 мянган төгрөгөөр л амьдралаа эхлүүлж байлаа. Цаг хугацаа ч өөрчлөгдөж, сагсан бөмбөг ч сайн хөгжсөн. Шантрах зүйлүүд байсан ч нэг ч удаа шатаар уруудалгүй явсаар өнөөдөрт л ирлээ.

-Таныг гадаад тоглогчдоос дутахгүй чадварлаг гэдэг. Өөр багаас санал ирдэг үү?

-Ирдэг ээ. Гэхдээ анхнаасаа би энэ спортыг мөнгө гэж хараагүй. Тиймдээ ч энэ багтаа байна, байсаар ч байх болно. Хэрвээ мөнгө гэж харсан бол өнөөдөрт ирэх ч үгүй байсан байх.

-Багийн ахлагч хүний хувьд тамирчдаа хэрхэн атгаж, зангидаж явдаг вэ. Олон хүн байгаагийнх талбай дээрхээс ондоо ямар нэгэн асуудал үүсдэг л байх.

-Ерөнхийдөө өөрөө л үлгэрлэхийг хичээдэг. Би тийм мундаг биш ч гэсэн ямар нэгэн байдлаар үлгэрлэх л хэрэгтэй. Заримдаа найз шиг байна. Заримдаа ах шиг байна. Өөр өөр бодолтой олон хүн цугалсан газар үл ойлголцох нь мэр сэр гарна. Гэхдээ асуудлыг дэвэргэж болохгүй, ярилцаад л шийдэгдэнэ.

-Бэртэл гэмтэл хэлж ирэхгүй, хийсч л ирдэг. Хэрхэн тэсэж, тэсвэрлэж тоглолтууддаа оролцдог вэ?

-Тоглолт өнжих бол маш хайран. Тиймээс өвчин намдаагч хийлгээд л тоголдог. Олон удаа өвчин намдаагч хийхээр биед үйлчлэхээ больчихдог доо. Ерөөсөө л заримдаа өвдөлт нь үл ялиг л багассан байдаг. Бэртлээсээ болоод багаа хойш татаж болохгүй. Ноцтой хүнд гэмтэл биш л бол ерөнхийдөө тэсэж байгаад л тоглолтоо дуусгана шүү дээ.

-Зодог тайлах талаарх бодол хааяа орж ирдэг үү?

-Үгүй шүү. Ёстой орж ирдэггүй. Магадгүй энэ талаар 35 хүрснээс хойш бодох байх.

-Хожигдол хүлээсэн тоглолтын дараа үзэгчид багийн аль нэг тоглогчийг шүүмжилдэг. Энэ нь багийн дотоод уур амьсгалд нөлөөлдөг үү?

-Ямар ч спортод "Хэрвээ" гэсэн үг байж болохгүй. Тэгсэн бол ингэх байсан, ингэсэн бол тэгэх байсан гэх нь үнэхээр зохисгүй. Нэг нь хожоод нэг нь хожигдчихсон юм чинь өрсөлдөгчөө хүндлэхгүй байгаа юм шиг санагддаг.

-Өмнөө тавьсан дараагийн зорилгынхоо талаар хуваалцвал?

-Манай баг улирлаа дуусгачхаад хэсэг гэр бүлдээ цаг заваа гаргасан. Бэртэл гэмтэлдээ ч анхаарал хандуулсан. Харин одоо ерөнхий формоо алдахгүйн тулд бага багаар бэлтгэлээ хийж байна. Дараагийн зорилго бол ерөөсөө л энэ улирлын алдаагаа давуу тал болгож, ирэх улиралд "Аварга" болох. Надад үүнээс өөр хувийн зорилго гэх ямар нэгэн зүйл байхгүй ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 31, 2025 07:57

Чи битгий донгос юун зодог тайлах би одоо 63 хүрчихээд зодог тайлаагүй үзэж л байна бөмбөгөө хөөгөөл явжина.Би бол толгойгоороо хөлөөрөө гоол хийдэг цамхагийн мэргэн бууч соц засагл�##�ын үед жинхэнэ тодорсон сагсчин их сургуулийхаа шигшээ багаас гараагаа эхэлсэн сагсан бөмбөгийн спорт бол багийн спорт намайг т�##�бай дээр гарахад өрсөлдөгч багийхан нам болдог байсан.Чи одоо зодог тайлахгүй шүү дүү үзнээ энэ спорт гоё спорт Жордан бид хоёр одоо ч тоглодог тэрний эрч хүч бараг хэвээрээ бид хоёр нэг клубын дасг�##�жуулагч хийж байгаа ийм л байна дүү

Зочин
Зочин
3 сар 31, 2025 19:27
Reply to  Зочин

Ta hen be, maiga Tsambaa guai mun uu?

Зочин
Зочин
3 сар 31, 2025 19:26

Minii duu Sergelen, Bilguun 2s Sain ulger avaarai, biye herhen avch yavj bna, huvtsaslalt, humuustei hariltsah haritsaa, busdiig hundleh hundlel geed edgeeriig dagaaf deer n Tasraltgui hudulmurluud, eldev demii yumand shunalgui yavahad ur dun n irne dee.

Холбоотой мэдээ

Back to top button