Допинг хэрэглэсэн Б.Чинзориг Боксын холбоог төлөөлж МҮОХ-ны Удирдах зөвлөлд оржээ

Өнгөрсөн баасан /2025.03.25/ Монголын Үндэсний Олимпын холбооны гишүүдийн ээлжит хуралдаан болсон. Энэ үеэр гишүүн байгууллагуудын МҮОХ дахь төлөөллийн бүрэлдэхүүнд тодорхой өөрчлөлт оруулжээ.
Тэгвэл, Монголын Боксын холбоог төлөөлж Б.Чинзориг МҮОХ-ны Удирдах зөвлөлд нэмэгдсэн аж.
Б.Чинзоригийн хувьд "Ханжоу - 2022" азийн наадамд допинг хэрэглэсэн нь илэрч байсан. Өөрөө үгүйсгэсэн ч баримтыг ялан дийлж чадаагүй юм. Үүнээс улбаалж, "Парис-2024" олимпын допингийн шинжилгээнд ч бүдэрснээс гадна холбооны хариуцлагагүй үйлдлээс болж оролцож чадаагүй.
"Ханжоу-2022"-ийн үеэр Б.Чинзоригоос метандиенон илэрсэн. Энэ нь дэлхийн допингийн эсрэг байгууллагаас (WADA) харвал метандиенон нь бүх цаг үед хориотой S1 ангилалд багтдаг анаболик андрогеник стероид бодис байв.
Чансаатай тамирчин болохоор тэр үү холбоо түүнд хариуцлага тооцоогүй. Нэгэн цагт Э.Цэндбаатарыг хувийн ёс зүйн асуудлаар хөөж байсан. Харин угтаа спортын ертөнцөд допинг бол хамгийн том ёс зүйн зөрчил билээ.
Парисын олимпод эрэгтэй тамирчдынхаа материалыг хугацаанд нь бүрдүүлж хүртэл чадаагүй Монголын боксын холбооноос өөрчлөлт хүлээж байгаа. Авчиг допингийн намтартай тамирчныг ийн хөхиүлэн дэмжсээр байна. Тэр битгий хэл холбоогоо төлөөлж, МҮОХ-ны Удирдах зөвлөлд багтчихжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ялзарсан холбоо эднээс итгэл хайх хэрэггүй
ДЭЛХИЙН ШИВШИГ
Сайн байна
Толгой тархируугаа нүдүүлсэн хүмүүс эрүүлээр сэтгэхүй!!!
шившиг
Ялзарсан толгойгоо цэвэрлээгүй цагт улам дордоно!!!
Холбоо нь тарах хэрэгтэй тэртэй тэргүй бокс олимпийн хөтөлбөрөөс хасагдсан
Энэ улс орон утгаараа дампуурч байна дөө. Данхан толгойт ч хулгайч луйварчдыг эрхлүүлж даам гарг�##�аа
yoo jinhen yalzral tsaashaa pzda ymaa
hariutslaga haana bnaa???
Тэнэгтээд бай Монголын нэрийг дэлхийд гаргасан тамирчин орох ёстой шдэ.
Мэдсээр байж л сонгоод үлдээгээд байдаг нь сонин шүү МҮОХ
Ajil amidral meddeg turshlagatai Hun udirdah alij hiilgeh n zuv. Doping medehdehgui heregleh talaar olon ajil hiih baih