Мьянмарын арми газар хөдөлсөн ч, бөмбөгдөлтөө үргэлжлүүлж байна гэжээ

Мьянмарт иргэний дайн өрнөж байхад маш хүчтэй газар хөдөлж, 1,700 гаруй хүн гамшгийн улмаас амь үрэгдсэн. Тэгвэл босогчдын арми ням гарагт /2025.03.30/ мэдэгдэл хийхдээ улс орон нь гамшигт нэрвэгдээд байхад Мьянмарын арми тосгонуудыг бөмбөгдсөөр байгааг шүүмжилжээ.
Тус улсын хамгийн эртний угсаатны армийн нэг болох Карен үндэсний холбоо мэдэгдэлдээ “Хүн ам газар хөдлөлтийн улмаас асар их хохирол амссан ч энгийн иргэд оршин суудаг бүс нутгуудад зэвсэгт хүчин агаарын цохилт өгсөөр байна” гэсэн юм. Хэвийн нөхцөл байдалд цэргийнхэн тусламж үзүүлэх ажлыг нэн тэргүүнд тавих бол үүний оронд Мьянмарын арми ард түмэндээ халдахын тулд армиа байршуулж байна гэж тус холбоо мэдэгдсэн байна.
2021 онд зэвсэгт хүчнийхэн Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чигийн засгийн газрыг татан буулгаснаас хойш Мьянмарт иргэний дайн эхэлсэн. Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан “ASEAN”-ы түншүүдтэйгээ цахим уулзалт хийсний дараа хүмүүнлэгийн тусламжийн түгээлтэд туслахын тулд нэн даруй гал зогсоохыг уриалсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угаас дайн дажинтай удсад тэнгэр нь хилэгнэн хаяж дагаад байг�##�ийн гамшиг нүүрлэдэг дээ
Энэ ямар га-лзуурсан юм бэ! Бүр нэг хэнээ туссан цуснууд юмаа. Оюун-Эрдэнийн засгийн газар ковидоор улсыг маань тонодог шиг л. Одоо ч тоносоор, газар хөдлөлтөнд сүйрмэрүүд.
ymar ergvv m#l shig hvmvvs be