Нийслэлийн 2025 оны төсөвт автозам ашигласны төлбөрийн орлогыг 100 тэрбум буюу 5 дахин нэмэгдүүлж тусгажээ

Өнгөрсөн 12 дугаар сард автозам ашигласны төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэх шийдвэрийг НИТХ-ын шийдвэрээр гаргасан билээ. Ингэхдээ нэмэгдүүлсэн орлогоор тооцож 2025 оны Нийслэлийн төсөвт суулгасан.
Нийслэлийн 2025 оны төсвийн задаргааг харвал авто зам ашигласны төлбөрөөс 2024 онд 20 тэрбум 806 сая төгрөг төвлөрүүлж байсан бол энэ онд 100 тэрбум 598 сая болгож тав дахин нэмэгдүүлсэн дүнгээр, торгуулийн орлогоос 2024 онд 113 тэрбум 634 саяыг төвлөрүүлсэн бол энэ онд 151 тэрбум 775 сая гэж тусгасныг төсвийн тодотголоор 156 тэрбум 775 сая төгрөг буюу 2024 оныхоос 43 тэрбумаар, тодотгохоос өмнөх дүнгээс 5 тэрбумаар нэмэгдүүлэхээр тусгажээ.
- Авто зам ашигласаны төлбөрийг 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20 мянгаас 100 мянга,
- 2001-3000 мотортын багтаамжтай машин 30 мянгаас 150 мянга
- 4001-ээс дээш моторын багтаамжтай машин 50 мянгаас 250 мянган төгрөг болгох шийдвэрийг гаргасан юм.
Мөн хог хаягдлын хураамжаас 2024 онд 25 тэрбум 226 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн бол энэ онд 33 тэрбум 747 сая төгрөг төвлөрүүлнэ хэмээн тусгасан байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.