Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Сурвалжилга: Хотын зарим дүүргүүдэд тархсан өмхий үнэр хаанаас гарч байгааг албаныхан "мэдэхгүй" байна

Улаанбаатар хотод үе үе үнэртдэг өмхий, хүхэрлэг үнэр хаанаас гарч буйг сурвалжиллаа.

Сүүлийн үед 19-р хороолол, Яармаг, Баянбүрд орчимд илүүтэй үнэртэж буй уг үнэр хаанаас гарч байгаа талаар сурвалжлахад өнгөрсөн жилүүдийн адил албаныхан тодорхой мэдээлэл өгсөнгүй. Тэд үнэр юунаас гарч байгааг мэдэхгүй. Мэдэхээр шалгаагүй нь сурвалжилгын үеэр харагдав.

Харин нөгөө талд иргэдэд нийслэлийн зарим дүүрэгт тархсан уг өмхий үнэр асуудал болж, дулааны улиралд тэд цонхоороо агаар сэлгэх боломжгүйн дээрээс нь толгой өвдөх, дотор муухайрах, даралт ихсэх шинж тэмдгүүд илэрч буйг арга ядсан иргэд цахим орчинд бичсээр буй. Мөн иргэдээс энэ талаар тодруулах үеэр ихэнх нь дээрх шинж тэмдэг болон үнэр үнэхээр асуудал болж байгааг онцолсон юм.


-Хан-Уул дүүрэгт хүхэрлэг үнэр өдөр бүр үнэртэж байгаа бол Чингэлтэй дүүрэгт огт үнэртэхгүй байгаа гэв-

Ингээд сурвалжилгын эхэнд иргэдийн байр суурийг хүргэе.

Чингэлтэй дүүргийн иргэдээс өмхий үнэр үнэртэж байгаа эсэхийг тодруулахад хэд хэдэн иргэн “манай энүүгээр бол өмхий үнэртдэггүй” гэх хариултыг өгөв.

Сүхбаатар дүүргийн иргэдээс тодруулахад мөн л хэд хэдэн иргэн “Үнэр үнэртэж байгаа. Ихэнхдээ шөнө үнэртдэг байсан. Одоо бүр өдрөөр ч үнэртэж байгаа” гэх мэдээллийн бидэнд өгөв.

Мөн СБД-ийн 9-р хорооны иргэн:

-Цагаан сарын дараа нэлээд ойрхон зайтай үнэртэж байсан. Одоо арай зайтай ч үнэр нь бол хэвээрээ байгаа. Шөнөдөө цонхоо завсарлаад унтах үед өмхий үнэртэхээр гэр дүүрэн хүхэр шиг үнэртэй болчхоод нойрноосоо хүртэл сэрдэг. Гэрт байгаа бүх юманд үнэр нь шинэчихсэн байдаг. Нэлээд хурц, муухай үнэр байна лээ. Жилээс жилд үнэр бүр хурц, шингэцтэй, арай л муухай болоод байгаа юм шиг санагдаж байна.

Хан-Уул дүүрэгт харин бидэнтэй таарсан бүх хүн өмхий үнэрийн талаар нэлээд шүүмжлэлтэй ярьж байв. Иргэдийн ярианаас энэ дүүрэгт үнэр бүр их байгаа. Мөн иргэд нь хороондоо өргөдөл, гомдол тогтмол өгч байгааг сонсов. Ингээд иргэдийн яриаг хүргэе.

ХУД-ийн 23 дугаар хорооны иргэн:

-Эвгүй үнэр үнэртдэг. Хаанаас үнэртэж байгааг нь ёстой тааж мэдэхгүй юм. Манай энэ хавь өмнөх жилүүдэд зүгээр л байсан. Өдөртөө ажил дээр байж байгаад орой гэртэй ирэхээр л үнэртээд эхэлдэг. Тэгээд цонхоо хаалттай байлгадаг.

ХУД-ийн 19 дүгээр хорооны иргэн:

-Энэ өмхий ер нь байнга үнэртдэг. Миний мэдэхийн л 2-3 жил үнэртсэн. Аймар муухай үнэр одоо бол өдөр болгон үнэртэж байна. Ерөөсөө байнга үнэртдэг. Хүмүүс нэг арьс ширний үйлдвэр байдаг гэж яриад байсан. Тэрний өмхий үнэр үнэртээд байгаа гэж ойлгодог. Яг тэр арьс ширний үйлдвэртэй нь ойрхон байдаг айлуудын хүмүүс толгой байнга өвддөг гэдэг. Манайх арай зайтай. Тэгсэн ч цонхоо бол онгойлгодоггүй. Тэгээд нэг хэсэгхэн газар нэг салхины урсгал байдаг юм шиг байгаа юм. Яг тэр хавиар нь явахаар бүр аймар үнэртдэг.

ХУД-ийн 19 дүгээр хорооны иргэн:

- Муухай үнэр үнэртэж байгаа. Газар гэсээд ирэхээр нь энэ үнэр үнэртээд байдаг гэж боддог. Дээрээс нь хойно арьс ширний үйлдвэр байдаг болохоор тэрнээс бас муухай үнэр үнэртдэг. Энэ хавар бол өдөр болгон л үнэртэж байна. Манай энэ хавийн иргэд дүүрэгтэй маш их гомдол өгч, саналаа илэрхийлдэг. Тэглээ гээд тэр арьс ширний үйлдвэр нь нүүхгүй болохоор нэмэргүй байдаг юм шиг байна лээ. Оршин суугчид нь эсэргүүцэл нөгөө талаас нь тэрийг нь хүрээж авахгүй тэгээд л байж байдаг даа. Тэгээд одоо яах ч араггүй. Дүүрэг рүү хэчнээн мэдэгдэл өгөөд энийг зохицуулаад өгөөч. Яг арьс ширний үйлдвэрийн үнэр мөн үү. Хаанаас юу үнэртэж байгаа вэ. Хүхэр биш үү гэхээр ямар ч хариу байхгүй. Манай дүүргийн иргэд групп чатад бас энэ талаар байнга л ярьдаг. Бид өөрсдөө бол арьс ширний үйлдвэрийн үнэр, дээрээс нь бас хүхэрлэг үнэр үнэртэж гэж дүгнэж байгаа. Манай хороололд толгой өвдөж, даралт ихэссэн хүн олон бий. Тэгээд бид хүхэр үнэртэж байна гэж дүгнээд байгаа юм. Миний хувьд харьцангуй залуу хүн шүү дээ. Гэсэн ч оройдоо мөн ялгаагүй даралт ихсэж, толгой өвддөг. Ер нь энэ нийслэлийн хөрсний бохирдлоос болж хүний бие маш их бохирдож байгаа байх.

Хан-Уул дүүрэг

Өвөл бол нүүрсний утаанд юун ч мэдэгдэхгүй болохоор өмхий үнэр дарагдаад, хавар болмогц утаан байхгүй болж, энэ өмхий нь үлдээд байх шиг байгаа юм. Дээрээс нь утааны хүхэрлэг үнэр түрүү жилүүдийг бодвол энэ жил бүр арай л өөр болчихсон санагдаад байгаа.

ХУД-ийн 18 дүгээр хорооны иргэн:

-Муухай үнэр өдөр болгон үнэртэж байна. Шөнө дунд, өглөөгүүр байнга үнэртэж байна. Дотор муухайрна. Толгой өвдөнө. Бараг өглөө болгон толгой өвдөж босож ирж байна. Юунаас үнэртээд байдаг үнэр гэдгийг нь бол мэдэхгүй. Агаар, хөрсний бохирдол байх л гэж бодож байгаа.

ХУД-ийн 20 дугаар хорооны иргэн:

-Өмхий үнэртэж байгаа. Энэ 22-ын товчоогоор орж ирээд наашлахад үнэртдэг үнэр болов уу л гэж боддог. Тэр үнэр л салхины аясаар наашаа явдаг байх. Манайх цонх нээдэггүй болохоор гэрт байхад мэдэгдэхгүй. Гарахаар л үнэртэж байдаг юм.

Гэх мэдээллийг иргэд өглөө. Биднийг Хан-Уул дүүрэгт очиход өмхий үнэр тус бүсэд үнэртэж байсан юм. Харин дүүргийн иргэд ингээд байхаас өөр араггүй. Гэхдээ энэ арай л дэндүү байна гэх шүүмжлэлтэй байлаа. Ингэж нэг талд иргэд эсэргүүцлээ илэрхийлж, хүсэлт өгдөг ч нөгөө тал таг дүлий явсаар нийслэлчүүд юунаас гарч байгаа нь мэдэгдэхгүй өмхий үнэртэй хамт энэ хавартай золгоод байна.


Харин хүхэрлэг муухай үнэрийн талаар албан байгууллагуудын дийлэнх нь тайлбар мэдээлэл өгсөнгүй. Харин тайлбар өгсөн ганц нэг газар нь үнэр хаанаас гарч байгааг мэдэхгүй. Мэдэх боломжгүй гэх хариултыг өгсөн юм.

Бид эхлээд хүхрийн тархалт агаарт нэмэгдэж байгаа эсэхийг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас тодруулахад дараах хариултыг өгөв.

-Бид үнэрлэх байдлаар бол юу үнэртэж байгааг хэлэх боломжгүй. Манайх нийслэлд байрлах агаар орчны суурин харуул, явуулын станцууд дээр азот, хүхэр, тоосонцор зэргийг хэмждэг. Хүхэр ихэссэн гэдэг тоон мэдээлэл манай хэмжилтийн багажууд дээр хэмжигдээгүй байгаа. Харин цэвэрлэх байгууламжийн бохир дүүргүүдэд үнэртэж байна уу гэдэг асуудлыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын эрүүл ахуйн улсын байцаагчид болон Ус сувгийн удирдах газар хамтран шалгаж байгаа.

Уг мэдээллийн дагуу Ус сувгийн удирдах газраас тодруулахад, асуулт анхаарч, хариулт өгсөнгүй. Харин Нийслэлийн эрүүл мэндийн газарт очиж энэ талаар тодруулга мэдээлэл өгөх хүн байгаа эсэхийг тодруулахад, “Бүгд сургалтад явсан. Утсаар асуух боломжтой” гэж хариулсан ч мөн бидний асуултад эрүүл ахуйн улсын байцаагчид нь хариулт өгсөнгүй”


Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү эвгүй үнэр төв цэвэрлэхээс гарахгүй байгаа талаар ийн мэдээлэл өгсөн.

-Иргэд төв цэвэрлэх байгууламжаас эвгүй үнэр үнэртэж байна гээд байгаа. Налайх дүүрэг хүртэл төв цэвэрлэх байгууламжийн үнэр гарахгүй. Эвгүй үнэртэй холбоотой анхны дуудлага Налайх дүүргээс бүртгэгдсэн. Үүний дараа Зайсан орчмоос, мөн 120 мянгат орчимд таагүй үнэр үнэртэж байгаа талаар мэдээлэл ирсэн.  Төв цэвэрлэх байгууламж 22-ын товчоонд байрладаг. Үнэр тархсан байршлуудаас 30 гаруй км-ийнзайтай. Цэвэрлэх байгууламжийн ойр орчмоос үнэр үнэртэж байгаа талаар ямар нэгэн дуудлага ирээгүй. Тухайн эвгүй үнэр Төв цэвэрлэх байгууламжаас үүсээгүй. Үнэр яг хаанаас гарч байгааг тодорхой мэдсэн зүйл алга гэсэн юм.

Мөн эвгүй үнэрийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа дараах мэдээллийг өгсөн.

-Гуравдугаар сарын дундуур Улаанбаатар хотод муухай үнэр гараад байна гэх зүйл яригдсан. Манай улсад юунаас болж үнэр гараад байгааг тодорхойлдог багаж байдаггүй. Өнгөрсөн Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар хотод багаж авах хүсэлт гаргасан. Ингэснээр юунаас болж үнэр гарч буйг мэдэх боломжтой. Ерөнхий сайд дэмжсэн учраас шийдэгдэхээр болж байгаа.

Тэгэхээр жил дараалан үнэртэж буй энэхүү эвгүй үнэрийг шинжилж судлахад албаныхан юу ч хийгээгүй. Хийдэггүй нь тодорхой болов. Үүнийгээ эцэстэй үнэр юунаас гарч байгааг тодорхойлох боломжгүй гэж хаацайллаа. Биднийг өмнөх жилүүдэд өвөл, хавар нийслэлд тархаж буй эвгүй үнэрийн талаар сурвалжилж, тодруулахад албаныхан мөн л хаалттай хэвээр байсан. Харин иргэд тус үнэрийг цооногоос гарч буй, арьс ширний үйлдвэрээс гэхчлэн өөрсдөө янз бүрээр таамагласаар байна.

Өмнөх сурвалжилгыг доорх линкээр орж үзнэ үү.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 2, 2025 08:53

Хавар болоод ил задгай бохир нь гэсээд, бас нүхэн жорлонгийн үнэр, муу усны нүх гээд есөн жорын юм л үнэртэж байна даа!

иргэн
иргэн
4 сар 2, 2025 09:38

энэ Төр, ЗГ, Авилга хулгайдаа улайраад Иргэдээ бүүр хаяцан,,,,,Нам дагасан Төрийн ажилтангууд нь ямарч Мэдлэг боловсрол, Сэтгэл зүрх байхгүй, Энэ улс орны Иргэд ,Монголчууд элдэв юманд Хордож хавдраар яваад дуусах юм байна дөө,

Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
4 сар 2, 2025 10:10

Ямар тэнэг юм бэ? Тэр бохирын үнэр төв цэвэрлэх байгууламжаас үнэртдэг нь яах аргагүй үнэн. Нисэх, Биокомбинат, Шувуун фабрикийн оршин суугчид энэ эвгүй үнэртэй бараг дассан байдаг. Дасахгүй гээд ч яахав дээ. Сонгинохайрхан дүүрэг бас тэр чигтээ бүр Найрамд�##� зуслан хүртэл үнэртэнэ. Гэтэл эвгүй үнэр хаанаас гараад байгаа нь мэдэгдэхгүй байна гэж мэдэн будилах юм

Зочин
Зочин
4 сар 2, 2025 10:11

Хаа нэг газраас хорон санаатан ирээд Улаанбаатарчуудыг бүгдийг нь нэг шөнийн дотор хорт утаагаар хордуулаад �##�чихсан байхад гайхаад байх зүйлгүй юм байна. Манайхны хариуцлагагүй, хайхрамжгүй, тэнэгийг хорон санаатнууд ашиглаад туршилт явуулаад байдаг ч юс билүү хэн мэдэх вэ дээ. Сүүлийн хэдэн жил л энэ үнэрийн т�##�аар ярьж байна. Тоож байгаа дарга �##�бан туша�##�тан �##�га. Яасан ч хүнд сурт�##�тай, тэнэг хүмүүс эрх барьдаг юм бэ дээ.

Зочин
Зочин
4 сар 2, 2025 10:26

Бохирын үнэр ХУДүүргийн Хөрш заан хотхоны хойхно байгаа арьс ширний үйлдвэр байсан цэвэрлэх байгууламжаас гарч байгаа байх. Тэр хавийг ш�##�гаачээ. мэдэхгүй байх учиргүй дээ

Зочин
Зочин
4 сар 2, 2025 10:53

Монгол зан ур�##�даанл уб шилждэг үхэрүүд түүнээ их юманд бодноо

haha
haha
4 сар 2, 2025 11:14

odontuya m#l avgai ajilaa hiij chadahgui bol z##laacheee.huher shig umhii ih oiroos unertej baigaa shuu hanuuld.mergejiliin baiguulga ni yuuch hiihee medehgui bna sht eee.hanuul duuregt ajillaj baigaa humuus bugd hamar ni bituu humuus baidag yum uu.

Зочин
Зочин
4 сар 2, 2025 13:11

Utaa, tugjirel, odoo buur omhii hot bolno biz Nymbaatarr yu hiigeed yvnaa ajllaj chadahgui bol ajlaa ogoochee

Зочин
Зочин
4 сар 2, 2025 13:29

тэр дүүргийн иргэд нь усанд ор л доо, ккк

Зочин
Зочин
4 сар 3, 2025 12:12
Reply to  Зочин

Цааш явахааргүй хошигнол байлаө

Иргэн
Иргэн
4 сар 2, 2025 14:28

ХУДийн 22 хороонд өглөөгүүр өмхий үнэртэж байна

Зочин
Зочин
4 сар 2, 2025 15:49

0-mend x0tiinxon ervvl mendee bodood xodoo agaart gapcan deep bnaa

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:03

Таван богдын зүгээс үнэртдэг, шөнө ямар нэг юм болдог байх, гашилсан үмхий зүйлээ гаргадаг ч юм уу. Бороо цас.хуртай зэрэгцээд заав�##� үнэртдэг нь .....зориудын муу ажиллагаа байх цонх ч онгойлгож болохоо болилоо, одоо өдөр бүр орой үдэшгүй үнэртдэг боллоо!!!!!!!!

Зочин халх
Зочин халх
4 сар 2, 2025 16:21

Унгас �##�дахаа л больчих.

Зочин халх
Зочин халх
4 сар 2, 2025 16:21

Унас улдахаа больчих.

Зочин
Зочин
4 сар 2, 2025 17:09

Хотын дарга Нямбаатарт. Нийслэлийн оршин суугчдаас татвар татаас авч мөнгө л зузаатгаж байгаагаас өөр хийж байгаа юм байна уу. Иргэд ард түмэн чинь ядуурч өвчилж дууслаа. Энэ байдлаар хаа хүрэх гээд байгаа юм бэ. Энэ нь их холоос шидсэн чулуу юм болов уу даа гэж харж байна. Монголчуудыг өвчнөөр үхүүлж дуусга гэсэн да�##�гавар авсан хүмүүс төрд байх шиг байна гэж хардаж байна.

Иргэн
Иргэн
4 сар 2, 2025 19:25

Хэдхэн жилийн өмнө. Төв Цэвэрлэх байгууламжийн үнэрээс өөр ту�####�а. Учир нь БЗД -т өвөл нарантуул захын ойролцоо хэсэг газар (хашаан дотор баригдаж дуусаагүй барилга) орчмоос маш өтгөн утаа шөнийн харанхуйд шонгийн гэрэлд ажиглагдсан. Үнэр нь хүхэрлэг гэхээс арай өөр хамар цоргиж хоолой хорсгомоор хурц өмхий бөгөөд ихэд өтгөн утаа (утааг бүрдүүлэх нарийн ширхэгүүд нь мэдрэгдэхүйц) хамраар сорогдсон. Байрл�##�ыг тодорхойлчих гэхээр яг хаанаас гэхийн газаргүй харанхуйд шонгийн гэрлээр хязгаарлагдаад тодорхойлж чадаагүй. Хүмүүсийн мэдээллийг уншихад яг л тэр утаа мөн боловуу даа гэж таамаглаж байна. Тэгэхээр ТЦБ ийн үнэрээс гадна тэмцэх өөр зүйл бас байж болох юм ?! Эрх баригчид нэг л дургүй хайнга дуу л байна даа. Мэргэжлийн хариуцсан яам болон байгууллагууд идэвхтэй ажиллаад шинжлээд явдаггүй юм уу яасан сонин юм бэ?!

Тулга
Тулга
4 сар 2, 2025 20:19

Мэдсэн ч нууж байгаа

Баганаа
Баганаа
4 сар 2, 2025 20:19

1960 -аад онд монголд байсан хятадууд хүрзээ ирлэж нэг шөний дотор монголчуудийг цааш харуулчий гэж байсан өмхий хужаа юу хийчиж. Магдаггүй!!! !!!

Зочин
Зочин
4 сар 2, 2025 21:02

ТОЛГОЙ ӨВДӨЖ ДАРАЛТ ИХСЭЭД БАЙГАА
НЬ ҮҮНЭЭС ЮМ БН... ЭНЭ АРАЙ ДЭНДҮҮ
БИШҮҮ ХҮМҮҮСЭЭ ЭНЭ ТАЛААР ХОТ ЗАС
ГЫН ГАЗАРТ АНХААРХИЙГ ХАТУУ САНУУЛЦ
ГААЯ БИ 2 ӨДРИЙН ӨМНӨ АЙЛ ТАМНИ
ТАТААД БН ГЭЖ БОДОЖ БХЙЛАА...
ЭНЭ БОЛ ТОМ АСУУДАЛ ШҮҮ ЭРҮҮЛ
МЭНДИЙН САЙДАА АНХААТААЧ ТА ХҮН
АРДАА ХММГААЛАХ ГЭЖ САЙД БОЛОО
БИЗДЭЭ ХАН УУЛААС СОНГОГДСОН
МАНУУХАЙ БИЗДЭЭ МАЛАА ...
ЧАМД СЭТГЭЛ ЗҮРХ БН УУ ХУЛГАЙЧАА...

Зочин
Зочин
4 сар 2, 2025 21:04

АРАЙ ДЭНДЭЖ БНАА ХОТ АНХААРААЧ
ХЭРҮҮЛЧ НЯМБАЛАЙ ДАОГАА....

Зочин
Зочин
4 сар 2, 2025 21:07

ХҮМҮҮСЭЭ 4 САРЫН 27 НД ЖАГСАХ
ХЭРЭГТЭЙ ШҮҮ..ӨӨРСДИЙН ЭРҮҮЛ
МЭНДИЙН ТӨЛӨӨ....

Зочин
Зочин
4 сар 2, 2025 21:10

НОВШНУУДАА ХУЛГАЙЧДЫН ТАЛААР
БИЧИХЭЭР ШУУД УСТГАЖ БН....

Зочин
Зочин
4 сар 2, 2025 21:12

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУЛГАЙЧ САЙД ТА
ХАН УБЛААС ГАРСАН ТА ҮҮНД ХАР
ИУЦЛАГА ХҮЛЭЭ....

Зочин
Зочин
4 сар 2, 2025 21:13

ШӨНӨ УНТАЖ БАЙХДАА ҮХЭХ ЮМ
БН Л ДАА...ТӨР ЗАСГЫН НОВШНУУДЫН
ХИЙСЭН ЗҮЙЛ....

Зочин
Зочин
4 сар 2, 2025 21:26

Choijisuren odontuya hoyriin saltaanii uner

Зочин
Зочин
4 сар 2, 2025 22:32

Утааны хүхэр л өмхий үнэртэж байгаа ш дээ. Энэ шахм�##� түлш түлж эхэлсэн үеэс л үнэртэж эхэлсэн. Бүгдээрээ мэдэн будилаад паанигтаад байх юм. Шахм�##� түлшээ болих хэрэгтэй. Бүгдийг нь өвчний үүр болгож дуусаж байна. Хүрэлсүхэд хариуцлага тооц. Нэг станц барих мөнгөөр шахм�##� түлшний үйлдвэр бариад, үлдсэнийг хувьдаа завшаад идсэн гэж л дуулдсан. Тэгээд ерөнхийлөгч болоо биздээ

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
4 сар 2, 2025 22:39

арьс ширний үйлдвэрийн бохирын.цооногоос
Үнэртэж байгаа байхаа?!

Зочин
Зочин
4 сар 2, 2025 22:50

Тэр сайжруулсан гээд бгаа нүүрсний чинь үнс нь чийг авхаараа өмхий үнэртүүлээд бгаан бишүү угаасаа утаа нь аймаар үнэртэй болхоор үнс чигсэн чийгэнд тийм л үнэр бохир ялгаруулж л бгаа штээ

Зочин
Зочин
4 сар 2, 2025 22:51

Угаасаа химийн хортой нүүрснээс гарч бгаа утаа үнс бүгд л урв�##�д орж хорт хий ялгаруулж үнэр гарч буй нь үнэн шүү

haha
haha
4 сар 2, 2025 23:43

Danh, Nyambaatar Huuk nar uls udirdaj baihad medeh yamar ch bolomjgui

Зочин
Зочин
4 сар 3, 2025 07:26

өнөөдөр өглөөө бүүр их үнэртэж байна. Нүүрсний угаар шиг л үнэртэй бна

Оюунчимэг
Оюунчимэг
4 сар 3, 2025 09:41

Дулаан болж газар гэсэхээр үнэртээд байдаг гэхээр хөрсний бохирдол байх оо.Хүний даац ихэссэн УБ хотын маань хөрс бохироо шингээж дийлэхээ байсан Гэр хорооллын айлууд нь угаадсаа ил задгай асгана дээрээс нь нүхэн жорлонгоо Ямарч бодис хэрэглэхгүй хэрэглэнэ.Ашиглахаа больсон жорлонгоо тэр чигт нь булна.Энэ хар мянган хүний бохир дээрээс нь хотоо тойруулаад л ил задгай хог Байг�##�ь дэлхий маань хариугүй бохирдол нь амаараа гарч хахаж байгаа.
Түүнээс Хан уулд байгаа Арьс ширний үйлдвэрийн үнэ хойшоо Сонгино явж үнэртэнэ гэж бараг юу л бол

Иргэн
Иргэн
4 сар 3, 2025 11:22

Нүхэн жорлонгийн, амьтаны сэг зэм, нүүрсний гээд олон өмхий УБ- г нөмрөөд байгаа!!!

Ззэт очин
Ззэт очин
4 сар 3, 2025 13:30

Тууз хайчилж байсан Хүрэлсүхээс асуу

Tungaa
Tungaa
4 сар 3, 2025 17:16

Баянгол дүүрэгт үнэртэж бга.Улаанбаатарчууд унтаж байгаад дээшээ явах байхдаа.

Зочин уншигч зочин
Зочин уншигч зочин
4 сар 3, 2025 17:20

ЧИГ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД АЖЛАА ХИЙХГҮЙ, МЭДЭХГҮЙ ГЭДГЭЭР ХАЛХАВЧ ХИЙГЭЭД ДЭНДҮҮ ИЧГҮҮРГҮЙ БАЙНА ШҮҮ.

Сора
Сора
4 сар 4, 2025 00:03

Схд Москва хороолол хавиар байнга үнэртдэг болоод 2,3н жил болж баына шүү

Наба
Наба
4 сар 4, 2025 05:59

УБчууд нийслэлчүүд бүгд өмхийрсэн бнлэ хүн чанар нь хүртэл ,удахгүй х�##�аад эхлэхээр ялзр�##� явагдаж байж суух аргагүй болнодоо.

Зөнч
Зөнч
4 сар 4, 2025 08:05

Газар хөдлөх идэвхжилтэй холбоотой биш биз!, Гамшгийнхаан!,Судлаачид аа !Яар�##�тай учрыг нь олооч дээ,нөгөө сэтгүүлчид яасан вэ үнэр нь хувцсанд чинь шингэчих гээд байна уу?

Зочин
Зочин
4 сар 4, 2025 20:27

Хотын дарга анхаар�##�даа авч шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй.

Зочин
Зочин
4 сар 24, 2025 13:27

Туул гол руу үйлдвэрийн хэрэглэсэн усаа шөнөөр өдрөөр байнга шахдаг гээд бичлэг яваад байсан даа. Төрийн �##�бан туша�##�тнууд нь дээгүүрээ авилг�##� авсан биз. Жирийн иргэдийн түц-ыг нүүлгэхдээ эр бяраа, хулгайч зангаа гаргаж эд хөрөнгөнд нь х�##�даж шөнөөр нүүлгэх хирнээ хэдэн муу хужаа эзэнтэй арьсны үйлдвэрүүдийг л болохоор яахаа ч мэдэхээ байчих аж гэнэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button