Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын прокурорууд Луижи Манжионд цаазаар авах ял оногдуулахаар ажиллана

АНУ-ын Ерөнхий прокурор Памела Бонди өнгөрсөн жил Нью-Йорк хотноо “UnitedHealth Group”-ийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоныг буудаж хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Луижи Манжионд цаазаар авах ял оноохоор ажиллахыг холбооны прокуроруудад даалгажээ. “UnitedHealth Group” нь АНУ-ын хамгийн том хувийн эрүүл мэндийн даатгалын компани юм.

Манжионы өмгөөлөгч Карен Фридман Агнифило мэдэгдэл хийхдээ цаазаар авах ял оноохоор ажиллах тушаалыг зэрлэг хэмээн шүүмжилсэн байна. 26 настай Манжион хүн амины хэрэг, терроризм, зэвсгээр гэмт хэрэг үйлдсэн гэх зүйл ангиудад өөрийгөө буруугүй гэх байр суурийг илэрхийлсэн. Хэрвээ тэр гэм буруутай нь тогтоогдвол суллагдах боломжгүйгээр бүр насаараа хорих ял сонсох магадлалтай. Шүүх хурал явагдах Нью-Йорк мужид цаазын ял байдаггүй.

Харин Манжион Томпсоныг хөнөөсөн хэргээр Манхэттаны холбооны шүүхээр мөн орно. Ерөнхий прокурор Бондигийн хэлснээр прокурорууд тэр шүүхийн өмнө цаазаар авах ял оногдуулахаар ажиллана гэсэн байна. Хэрвээ Манжион холбооны шүүхийн өмнө гэм буруутай нь тогтоогдвол шүүгчдийн бүрэлдэхүүн хурлын өөр үе шатанд цаазын ял оноох эсэхийг шийдэх юм. Шүүгчдийн бүрэлдэхүүн бүгд ижил шийдвэр гаргасан тохиолдолд л цаазын ял оноох боломжтой.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button