ХҮН намын зөвлөл З.Дашдавааг улираах эсэхийг хэлэлцэж эхэллээ

ХҮН намын зөвлөлийн хурал өнөөдөр 14:00 цагаас болох тов гарсан. Гэсэн ч хойшилсоор хурал 15:40 цагт эхэллээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АТГ-ын дарга З.Дашдаваа нар оролцож байгаа юм.
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд З.Дашдавааг АТГ-аар улираан томилох шийдвэрээ танилцуулж, сайд нарын саналыг сонссон. Үргэлжлүүлэн УИХ дахь намын бүлгүүд уг асуудлаар ээлжит бус хуралдаан зарлаж МАН болон АН-ын бүлэг З.Дашдавааг АТГ-ын даргаар улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжсэн.
Мөн З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх ёстой. Байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас товлогдсон байсан ч эхлээгүй. Хойшилогдсон байдалтай байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 PISDUU CHIN NAMRIIN TARVAGA SHIG TARGALJEEE . AVILGA GAARSAAR MONGOL ULS UHARSAAR OYUERDENE FANTAZ SHAAGAAD
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten