Бизнес мэдээНийгмийн

Имарт МҮОХ-ны ‘‘Алтан түнш’’ байгууллага боллоо

Имарт буюу Скай Хайпермаркет ХХК МҮОХ-той “Албан Ёсны–Алтан Түнш’’байгууллагаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг Скай Хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа, МҮОХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Э.Бадар-Ууган нар үзэглэв.

Скай хайпермаркет ХХК нь Албан ёсны Алтан түнш болсноор МҮОХ-оос олимп, тив, дэлхийн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд онцгой эрхтэйгээр дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Тус санамж бичигт “Бахрайн-2025” Азийн залуучуудын наадам, “Милан Кортина -2026” Өвлийн олимпын наадам, “Айчи Нагояа-2026” Азийн  наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг дэмжин хамтран ажиллаар тусгажээ.

Олимп нь зөвхөн спортын тэмцээн төдийгүй, олон улсын энх тайван, соёлын солилцоо, эв нэгдлийн бэлэг тэмдэг болдог томоохон арга хэмжээ юм. Мөн улс орнуудыг олон улсад таниулах боломжийг олгодгоороо чухал ач холбогдолтой билээ.

Имарт хайпермаркет нь 2018 болон 2023 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны ‘‘Мөнгөн түнш’’ байгууллагаар хамтран ажиллаж спорт, олимпизмыг сурталчлан таниулсаар ирсэн.

Тухайлбал, “Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын II наадам, “Ханжоу-2022” Азийн зуны XIХ наадам, “Канвон-2024” Залуучуудын IV өвлийн олимпын наадам, “Парис- 2024” Зуны XXXIII Олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг дэмжин хамтран ажилласан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 4, 2025 12:33

Battushigiin group company-d alban esoor Olymiin horoo negdsen uu kkkk

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button