Израилын ерөнхий сайд ОУЭШ-ийн баривчлах тушаалыг үл харгалзан Унгарт айлчилна

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалыг үл харгалзан Унгар дахь айлчлалаа өнөөдөр /2025.04.02/ эхлүүлнэ. Өнгөрсөн жил ОУЭШ Израилын Ерөнхий сайд Биньяин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант, Хамасын зэвсэгт хүчний удирдагч Мохаммед Дейфийг Газын зурваст дайны гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж баривчлах тушаал гаргасан.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ОУЭШ-ээс баривчлах тушаал гаргасны дараа Нетаньяхуг айлчлахыг урьсан байдаг. ОУЭШ-ийн үүсгэн байгуулагч орнуудын нэг учир онолын хувьд баривчлах тушаалыг гүйцэтгэн, хүлээлгэн өгөх ёстой. Гэхээ Орбан Нетаньяхуг урихдаа энэ тушаалыг хүндэтгэхгүй гэдгээ тодорхой мэдэгдсэн юм.
Энэхүү айчлал нь баривчлах тушаал гарснаас хойш Нетаньяхугийн хийж буй хоёр дахь айлчлал. Тэрбээр хоёрдугаар сард АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсан. АНУ нь ОУЭШ-ийн гишүүн улс биш. Израил ОУЭШ-ийн тушаалыг няцааж, улс төрийн зорилготой ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Новшийн жүүдийг барьж хорь
Геноцид үйлдэж байгаа хогийн жүүд АНУ ын нөмөрт их байнаа. Новшийг баривчлах зоригтой орон байдаггүймүү