Нийгэм мэдээ

Б.Нандинболор: П.Батчулуун эмчийг хорих ангид хуваарилахаар ажиллаж байна

ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор өнөөдөр П.Батчулуун эмчийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Олон нийтийн сүлжээнд П.Батчулуун эмчиийг сүрьеэгээр өвчилсөн гэх мэдээлэл түгсэн. Энэ нь худлаа гэж манай байгууллагаас мэдээлсэн. Харин одоогийн байдлаар давж заалдах шатны шүүхийн магадлал ирсэн тул эмнэлгээс нь татаж, хорих ангид хуваарилах ажлыг хийж байна" гэлээ.

Энэ талаар НИХДЗШШ-ээс тодруулахад, "Өнгөрсөн сард П.Батчулуун эмчид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болсон. Тус хурлаар анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймээс манай байгууллагаас ШШГЕГ-луу шүүхийн магадлал илгээсэн" гэлээ.

Хэргийн эргэн сануулбал, өнгөрөгч 2024 оны наймдугаар сард 30 настай эмэгтэй автомашины осолд орж, амь насаа алдсан. Улмаар талийгаачийн цогцосноос зарим эд, эрхтнийг нь авахыг гэр бүлийн гишүүд нь зөвшөөрсөн боловч зөвшөөрснөөс бусад эрхтнийг нь авсан гэх мэдээлэл гарч байв.

Энэ хэрэгт Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг холбогдуулан шалгаж, өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ны өдөр түүнийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч 2.6 жилийн хорих ял оноосон юм. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 3, 2025 17:25

ЭНЭ НАНДИНБОЛОР ГЭЖ ХАЧИН ЖОМБОГО НЭРТЭЙ ХУЛГАЙЧ МОНГОЛЫН ШОРОНГИЙН МАНААЧ БОЛОЛТОЙ БАТДӨЛИЙГ АМРАЛТАНД АМРААЖ БААХАН МӨНГӨ АВАА БИЗ.Б.ЭНХБАЯР ШҮГЭЛДЭЭГҮЙ БОЛ ЭНЭ ХУЛГАЙЧ ТЭНДЭЭ ХҮҮХЭН ШААГААД ВИСКИ ШИМЭЭД ХЭВТЭЖ БАЙГААШТ ИЙМЭРХҮҮ ТӨРЛИЙН ЯЛТАН ГАЛЧ ХИЙГЭЭЛ МӨН ГОЁ ШААХ ЮМАА ҮМХИЙРСЭН АЛНУУДАА ЯМАР ЯЛГААТАЙ ЯЛ ЭДЛҮҮЛДЭГ МӨӨГӨНЦӨРТСӨН ХЭЛҮҮ ҮС НЬ ТЭМБҮҮНДЭЭ ЗУЛГАРСАН АЛНУУД ВЭ?

zochin
zochin
4 сар 3, 2025 17:41

medegdsen ni ene bolohoos hichnen hur tonoj zarsan bh uuu buzar2

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
4 сар 3, 2025 17:51

санаатай авсан байна.Эрхтэн хэрэгтэй байж?!

Зочин
Зочин
4 сар 3, 2025 18:08

BATCHULUUN GEGCH N UURUU TAL TOLGOITOI HUN YUM . TIIMEES BAINGA M#LGAI UMSDUG. UURUU TAL TARHITAI TUL BUSDIIN ED ERHTENIIG HAIRLAHGUI AVDAG AJGUU

зочин
зочин
4 сар 3, 2025 19:37

ШШГЕГ-ын дарга та худлаа мэдээлэл хийж ард олны толгойг эргүүлэхээ боль, шударга байж сураач ээ. 3 шатны шүүхийн шийдвэр гараад 2 жил өнгөрсөн байхад Батдөлийг яагаад 409 дүгээр ангид байлгаад амр�##�танд жаргуулаад байна вэ? Хорих ангид нь явуулж ялыг нь эдлүүлээч, Батчулуун эмчийн давж за�##�дах шүүхийн шийдвэр гарсан, хорих ангид нь хуваарилна ч гэх шиг. 409-р анги чинь олны нэрлэснээр "ДАМЖИН" нэртэй газар ш дээ, хорих анги биш.

Монгол хүн
Монгол хүн
4 сар 3, 2025 22:54

Энэ Батчулуун эмч нэг л том даргын занаанд орсон хүндээ.... Тэр нь одоо сайн нөхрийн баг өмсөөд, нүдээ ирмээд сууж байгаа доо !

Zochin
Zochin
4 сар 4, 2025 01:26

Ер нь их ноцтой хэрэг шүү. Харин ч шүүхээс бага ял өгсөн. Цааш нь ш�##�гав�##� хүний эд эрхтний наймааны асууд�##� ч байж магадгүй байх. Өөр оронд бол нэлээн хүнд ял авах байсан байхаа

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
4 сар 4, 2025 07:39

Энэ эмч.буян ба нүгэл.үйлджээ.

Цунами
Цунами
5 сар 11, 2025 15:13

Батчулуун эмчийн гол дутагд�##� бол шарилд хүндэтгэлгүй хандаж, ар гэр бүлийг үл тоосон хандлага нь үйлдлээрээ илт... Түүнээс биш илүү эрхтэн авсан нь өөртөө бус бусдын төлөө гэдэг нь ойлгомжтой... Эмч нар ар гэр бүлээс нь уучл�##� гуйж, хүндэтгэл илэрхийлэх ёстой... Түүнээс биш ар гэрбүлийг нь хэл аманд өртүүлэх, зүгээр ажлаа хийж буй ШШГЕГ-ын дарга Нандинболор нар болон шүүхийг буруутгаж, х�##�даах хэрэггүй... Шударга ёсыг нэхэж буй хүмүүс өөрсдөө шударга байх ёстой. Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэх...

Холбоотой мэдээ

Back to top button