Пентагон нууц мэдээлэл алдагдсаны дараа батлан хамгаалахын сайдаа шалгаж эхэллээ

АНУ-ын Батлан хамгаалах яамны ерөнхий байцаагч Йемен дэх цэргийн ажиллагааны нууц мэдээлэл алдагдсан тэл Пентагоны нарийн бичгийн дарга Пит Хэгсетийг шалгаж эхэлсэн байна. Трампын захиргааны өндөр албан тушаалтнууд гуравдугаар сард Йеменд цохилт өгөхөөсөө өмнө Signal аппликейшнийг ашиглан нууц групп чат үүсгэж цэргийн ажиллагааныхаа талаар ярьсан. Тэрхүү групп чатанд “The Atlantic” сэтгүүлийн ерөнхий редакторыг санамсаргүй нэмснээр нууц мэдээлэл ил болсон юм. Энэ асуудал АНУ-д томоохон дуулиан дэгдээсэн билээ.
Конгрессын Сенатын танхим дахь хоёр намын хууль тогтоогчид хүсэлт гаргасны дараа тус шалгалтыг явуулах болсон байна. Шүүмжлэгчид тэрхүү групп чатанд дэлгэгдсэн мэдээлэл нууцлалтай байсан магадлал өндөр гэж үзэж буй. Пентагоны Ерөнхий байцаагч Стив Стеббинсийн гаргасан санамж бичигт тэрхүү шалгалт нь “Батлан хамгаалахын сайд болон Батлан хамгаалах яамны бусад ажилтнууд албан ёсны ажилд мессеж илгээх арилжаан аппликейшн ашиглах талаарх бодлого, журмыг хэр зэрэг дагаж мөрдсөнийг тодорхойлох болно” гэсэн байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп